ᴏɴᴇsʜᴏᴛs

OHOWLY

87.1K 4.8K 461

©OHOWLY Еще

"Төлөөс" |Jundae|
"Miss right" |Taehyung|
"Don't say Goodbye" |Jungkook|
"In the mood of Love" |Sope|
"The Girl He Never Loved"
"Htf" |Jikook| gift for Т'Рэна
"Stay" |Vhope|
"Don't say Goodbye" chap.2
"Let me love you" |Chanbaek| gift for~YongEri
"In the mood of Love" chap.2 Xmas gift~<3
"Htf" |Jikook| Chap. 2 Xmas gift~ <3
"Heart" |Vkook| Xmas gift~ <3
"Lost" |YoonMin| NY gift~ <3
"Тэнэг!" Gift for Edna_Myg~ (•-•)
"Inside" |Meanie| gift for Yutaka_i
2-р сарын тохирол.
"Би удахгүй ирнэ" gift for @Kkrylly
"Би удахгүй ирнэ" gift for @Kkryrlly
"Би удахгүй ирнэ." Last chapter

"Most Beautiful moments in the Life" |NamJin|

3.4K 203 18
OHOWLY

Согжин сүүлийн хайрцагтай зүйлсээ янзалж дуусаад гарынхаа тоосыг өмдөндөө арчсаар буйдан дээр тухлав. Цүнхнээсээ хар цаасанд боолгож, цагаан туузаар ороосон хэн нэгэн зориулсан бэлгээ гарган харж байх зуур хаалга чанга онгойж, Намжүүн дуу алдсаар том хайрцгандаа дийлдэн үүдэн дээр уначих нь тэр.

"Би гараа эвгүй болгочих шиг боллоо."

Согжин түүнрүү үл бүтэх харцаар харан,

"Бүтэлгүй гэдэг нь." гэж амандаа үглэсээр босч туслав. Эцэст нь нүүдэл суудлын ажил дууссаны дараа Согжин Намжүүныг буйдан дээр суулгаж өнөөх чамин бэлгээ гарт нь бариуллаа.

"Wow, энэ чинь юу вэ айн?"

Намжүүн сониучирхан шууд л задлахаар зүтгэх ба Жин хажууд нь сууж,

"Шинэ байшинд орсон болохоор чамд бэлэг бэлдсэн юм."

"Романтик залуу шүү." Намжүүн түүний хацар дээр үнсээд буцаад л цаасыг урахаар ноцолдоно.

"Зургын цомог уу даа?"

"Чи бид хоёрын бүх дурсамжыг, миний сэтгэлтэй хамт дотроо багтаасан зургын цомог."

"Хөөх, Жин! Үнэхээр янзтай." Намжүүн амаа даран уулга алдах ба зургын цомгыг нээн үзэхийн өмнө Жинийг тэврэхгүй байж чадсангүй. Үнэндээ үүнийг нээж үзэх цаг хугацаагаар аялахаас өөрцгүй санагдана. 6 жил. Тэдний хамтдаа уйлж, инээж, уйтгарлаж, санаж, бачимдаж, тунирхаж, хайрлаж өнгөрөөсөн 6 жилийн түүх.

Намжүүн аяархан хавтасыг эргүүлэхэд тэнд Ким Намжүүн, Ким Согжин нарын ахлах сургуулийн төгсөлтийн цомог дээрх цээж зураг байлаа.

Ахлах сургуульд тэдний анхны гэсэн бүхэн өрнөсөн учраас энэ бол эхлэл..

[Хичээлийн жилийн эхний өдөр.

Сургуулийн үүдэнд бужигналдсан олны дундаас хэдэн хөвгүүд бараг л уралдсаар үүдээр орж ирэх үеийн хөвгүүн рүү гүйцгээнэ.

"Яаа Ким Согжин. Чамаас хөдөө үнэртэж байна." гэсээр нэг нь мөрөөр нь тэврэхэд бусад нь инээлдлээ.

"Золиг чинь."

"Вуаа вуаа , аялагатай ярьж байх чинь."

"Тэр яахав, Хусог түүнд Намжүүнийг танилцуулаач."

"Өө нээрээ тийм, алив энэ бол Намжүүн."

Хусог нөгөө гараараа Согжиныг татаад,

"Харин энэ сонин залуу бол Ким Согжин."

Согжин инээмсэглэн өмнөө зогсох түүнрүү гараа сунгасан ч ямар ч хариу ирсэнгүй. Намжүүн түүнрүү цоо ширтэж байсан юм. Гайхширсан эсвэл бүр биширсэн харцаар. Согжин хэдэн хором хүлээсний эцэст бантан хоолой зассаар гараа буулгав.

Сургуулийн хонх дугарч 6 залуу пирхийн гүйсээр алга болоход Намжүүн одоо ч тэндээ зогссоор байлаа.]

Согжин "Миний юуг тэгтлээ удаан гөлөрдөг байна аа."

"Мэдэхгүй ээ би санахгүй байна. Гэхдээ би үнэндээ хэдэн хором ертөнцөөс тасарчихсан шүү. Нэг л мэдсэн сургуулийн гадна ганцаараа үлдсэн байсан."

Согжин чанга чанга инээгээд өөрсдийгөө хучсан хөнжлөө янзлан дараагийн хуудсыг эргүүлэв. Энд хэн нэгний зураг биш, харин цагаан хуудас дүүргэн бичсэн захиаг наасан байв. Захидал Согжинд хаяглагджээ.

"Би энийг шатаа гэж хэлсэн -_-"

"Яагаад би тэгнэ гэж?"

[ "Ким Согжинд,

Сайн уу? Өвөл хэдийн эхэлж хүйтэн болжээ. Гэвч эдгээр өдрүүдэд миний сэтгэл дэндүү дулаахан байх юм. Учир нь би сэтгэл дулаацуулж, зүрх жаргаах тэр зүйлийг олсон. Би анх удаа хайр гэгчтэй учирч байна. Тиймээс захиагаар ч болов тогтож ядах сэтгэлийн мэдрэмжүүдээ илэрхийлэхээр бичиж сууна.

Хэдхэн сарын өмнө би чамайг харж, тэр үед шууд л чи миний зүрхэнд туссан. Би анхны харцаар чамд дуралсан. Чамд ямар санагдахыг мэдэхгүй юм. Гэхдээ би нууж хаахгүй ээ. Чи миний сэтгэлийг хүлээж авахгүй ч байж мэднэ. Гэхдээ би гуниглахгүй. Эсвэл тэгж ч магадгүй л дээ. Үнэндээ хайр надад юу дагуулахыг мэдэхгүй юм. Гэсэн я би мэдрэмж бүр дээрээ итгэлтэй байхаар шийдлээ. Чиний хариу ямар байх нь хамаагүй миний зоригыг үнэлж өөрөөсөө битгий түлхээрэй.

Ким Согжин, надтай болзооч?

Ким Намжүүн-аас."

Согжин захиа руу удтал ширтэж 2,3 удаа давтан уншсан ч утга нь өөрчлөгдсөнгүй. Олон янзын бодол толгой руу нь дайран орох ба тэр бодлууддаа ядран орондоо орохоор шийдсэн юм. Маргааш очиж ярилцах нь зөв гэж үзсэн учраас.

Гэвч санасанаар болсонгүй.

Өдөржин Согжин Намжүүнтай ярилцахыг оролдсон ч тэр зугтаж бултаад байв. Хоолны цагаар ярилцахыг хичээсэн ч Намжүүн бүр албаар түүний яриаг үл тоож, анхаарлаа бусдад хандуулсаар байсанд Согжин бухимдана. Эцэст нь тэр гэртээ ирээд ер нь түүнтэй адил захиагаар өөрийгөө ойлгуулахаар шийдэн гэнэт л цаас дэлгэн гарчиглаж эхэллээ.]

Согжин "Тлл. Маягтай амьтан."

"Тэгээд яах байсан юм? Гей гэдгээ хэлчихээд бүх болоогүй сэтгэлээ илчилчихсэн байж тайван байна гэж бодоо юу? Ер нь яах гэж чамд захиа бичсэн юм болоо -_-"

Дараагийн хуудас эргүүлэхэд тэдний анхны болзооны зургууд дүүрэн байх нь тэр.

"Энэ бүгд чамд байсан гэж үү?"

"Мм. Үүнээс ч цаадах нь байгаа."

Согжин дахин нэг хуудас эргүүлэхэд Намжүүн гарч ирсэн зургыг хараад чангаар гоншигнон дуу алдаж эхлэв.

"Яаа! Устга гэж зөндөө гуйсан биз дээ?"

"Чамайг дурсаж яваг гээд үлдээсэн юм?"

Намжүүний хөнжлөөр өөрийгөө ороож халуун цай ууж буй зураг.

[ "Жин! Яасан бэ?"

"Чи л мэднэ биз. Яаснаа санатлаа надруу залгах хэрэггүй за юу?" гэсээр түрүүлэн сургуулиас гараад явчихав. Намжүүн үг дугарч чадалгүй гайхсаар үлдлээ.

Тэд үерхээд удаагүй байлаа. Намжүүн сурсан зангаараа хичээлээ тарах үед Жиний ангийн үүдэнд ирж хүлээн хамт явахаар ирсэн ч Жин гэнэт л түүнрүү ууртай харц шидэлж, чанга дугарсаар үлдээгээд гарсан нь энэ.

Гудамжаар хурдан алхах Согжин дэндүү ууртай байх ба амандаа үглэх бүрт уур гарч агаарт замхарна. Ким Намжүүн бүтэн өдөр түүнийг тоосонгүй. Хэдий тэд бусдаас өөрсдийгөө нууж байгаа ч үерхэл нь хэвээр үргэлжлэнэ шүү дээ. Гэтэл Намжүүн өдөржин ангийнхаа хөвгүүнтэй хэлхэлдсээр байсан ба хоолны цагаар ч бүр түүнтэйгээ хамт тусдаа ширээнд суусан. Энэ л Жинийг бухимдахад хүргээд байгаа аж. Бяцхан хүүхэд шиг аажилж буйгаа мэдэх ч зөвхөн Согжин л түүнийг хардаж, харамлах эрхтэй хүн билээ.

"Үнэхээр Ким Намжүүн надруу залгахгүй юм биздээ?"

Буйдан дээрээ суун утастайгаа ярих Согжин гэнэт гэдэс нь дугарахад өлссөнөө санаж хувцаслан дэлгүүр гарахаар хаалгаа нээтэл байшингын урд сандал дээр Намжүүн сууж байсан юм. Тэр чичирч, бас түүнийг гарж ирснийг ч анзааралгүй газар ширтэн сууна.

Согжин санаа алдан алхсаар түүний өмнө ирэхэд Намжүүн сая л харж ухасхийн босч ирлээ.

"Согжин! Намайг уучлаарай." Намжүүн түүнийн тэврэх гэсэн ч бултчихсан болохоор санаа алдахаас өөрийг хийж чадсангүй.

"Би чамайг яагаад уурлаад байсныг ойлгосон. Би өглөө чамтай хамт яваагүй, өдрийн турш бид ганц ч үг солиогүй. Үнэндээ би үнэхээр завгүй байсан юм. Сонссон биз дээ, улсын математикын тэмцээнд манай сургуулиас Jackson бид хоёр оролцохоор болсон. Тэгээд багш биднийг хичээлээс чөлөөлж давтуулсан юм аа. Би зүгээр л өөрийнхөө асуудлыг урдаа тавиад чамайг түр мартчихаж. Миний буруу уучлаарай." гэж хэлэхдээ тэр доош харж даарч улайсан гараараа оролдож байв. Согжин түүнийг хэр их удсаныг мэдэхгүй ч түүний даарсан байдал хэдэн цаг гэдгийг нь хэлээд өгчихсөн юм.

Тэрэнд одоо санаа зовох мэдрэмж төрж,

"Тэнэг минь, тэгээд залгахгүй яасан юм? Яагаад хаалга ч тогшихгүй энд суугаад байсан юм бэ? Алив оръё." гэсээр түүнийг чирж эхлэхэд Намжүүн хойшлон,

"Согжин, намайг тэвэр л дээ" гэв.

"Орж байгаад тэврэе ээ. Хурдхан ороод дулаац."

"Үгүй ээ одоо! Би чамайг зөндөө их саналаа. Бас их айсан, тулгамдсан." гэхэд Жин эргэж харан түүнрүү ширтсээр дулаахан тэврэлт өгөхийг хичээв. Намжүүн шууд л хариу чанга тэврэх ба санаа амарсан мэт гүнзгий амьсгал авлаа.]

Тэд инээлдэн зургаа үзсээр цомгын сүүл хэсэгт ирэхэд тэдний төгсөлтийн баярын зургаар дүүрэн хуудас гарч ирлээ. Намжүүн хоолой зассаар хажуу тийш харах бол Согжины хацарт хэдийн ягаан туяа татсан үзэгдэнэ.

[Төгсөлтийн үдэшлэг дуусч өдөржин наргисан сурагчид сургуулиас таран явцгаана. Сургуулиас нэлээн холдоход Намжүүн Жиний гараас атгаж бодлоос нь салгалаа.

"Х-хаана юм?"

"Чи шийд."

"М-манайд аав ээж байгаа л даа." Жин түүний нүдрүү харж чадахгүй байлаа.

"Манайхан ч гэртээ байгаа." гэхэд Жин гялс,

"Т-тэгвэл дараа болох уу?" гэж уриалав.

"Үгүй ээ! Чи надад өнөөдөр гэж амласан шд."

гэхэд Жин хурдан толгой дохиж амнаасаа "мхн" гэх авиа гаргах ба итгэлгүйхэн,

"Тэгээд хаана?" гэв.

"Надад эмээгийн байшингын түлхүүр байдаг. Тэнд очицгооё." гэсээр гарнаас нь татан хурдлахад Жин хойшлон,

"Болохгүй ээ! Эмээгийн чинь хажууд болохгүйшд." гэхэд Намжүүн чангаар инээн түүний хамрыг чимхээд,

"Эмээ сонсчихно гэж айгаад байгаа юм уу? Битгий санаа зов, эмээ одоохондоо нутагтаа байгаа. Тиймээс тэр байшин бүх л шөнийн турш биднийх." гээд нүдээ ирмэх нь Жиний хацарт хормын зуур ягаан туяа татуулчихав.

Намжүүн энэ хүртэл өөртөө итгэлтэй байсан юм. Гэсэн ч эмээгийнхээ байшинд ирж өөрийнхөө унтдаг өрөөнд орж ирэхдээ тэр бага зэрэг сандарч эхэллээ. Бүрэнхий болж тэдний өрөөг гэрэлтүүлэх гэрэл улам тодорч байсан ч Жин Намжүүн хоёр орны хөлд зэрэгцэн сууж хэн нь ч нэг ч үг үл дугарна. Тэд хөдлөхөөс ч ичиж байлаа. Үнэндээ энэ тэдний хувьд чухал өдөр. Төгсөлтийн баяраас гадна, Жин өнөөдөр түүнд хамгийн нандин бэлгийг өгнө өө гэж амласан. 2 жил гаруй үерхсэн тэд одоо, зөвхөн өнөөдөр нэгэндээ бүх л зүйлээ зориулахад бэлэн байв.

Чимээгүй байдал Намжүүны хоолой засалтаар өндөрлөж,

"Э-эхлэх үү?" гэх дуунаар уур амьсгал улам л эвгүй болчихов.

Намжүүн түүнрүү харан суух нь Жинийг улам сандаргаж тэр мөрөө хавчин,

"Н-намжүүн, би энэ талаар ю-юу ч мэдэхгүй. Зүгээр үү?"

"Би ч гэсэн юу ч мэдэхгүй л дээ. Гэхдээ ч-чадна гэж бодож байна."

"Тэгвэл." Жин Намжүүний гараас удирдлагыг авч гэрэл унтраан хөшиг аажмаар хаагдах хүртэл сарны гэрэлд гялалзах нэгнийхээ нүдийг ширтсээр байв. Харанхуй болоход Намжүүний уруул аажмаар Жинд мэдрэгдэж хойш зөөлөн түлхсээр хэвтүүлэн дээр нь гарав.

Эв хавгүй ч Намжүүний хүрэлт бүр Жинд тааламжтай санагдаж, илүү ихийг хүсэхэд хүргэж энхрийлнэ.

Дэндүү их өвдөх ч нэгэндээ л зориулсан учир нандин бас үнэ цэнэтэй санагдана. Намжүүн хором бүрт Согжинд ахин дурлаж байв. Өмнө нь хэвтэх түүний дүр хамгийн үзэсгэлэнтэй. Өвдөлтөө тэвчиж ядан унагасан гуравхан дусал нулимс ч хайран санагдаж дэрэн дээр унахаас өмнө Намжүүн нүдэн дээр нь үнсэж урууландаа шингээн авч байлаа. Таашаалдаа мансууран гарах Согжины янаг авиа хамгийн уянгалаг ятгын эгшиг шиг санагдана.

"Би чамд хайртай Ким Согжин."

Намжүүн Согжины хажуугаар хэвтэхдээ хөлсийг нь арчин халуу төөнөх биеээр чанга ороон унтахаар хэвтэв.

"Согжин чи мэдэх үү? Би чамд зүрхээ ч өгж чадахаар тийм их хайртайг. Бид хичнээн хол байсан ч миний чамайг гэх сэтгэл өөрчлөгдөхгүй. Хэн ч юу ч гэсэн."

"Яагаад гэнэт ийм зүйлс хэлээд байгаа юм?"

"Зүгээр л бага зэрэг айгаад байх юм. Бид сургуулиа төгсчихлөө. Бас өөр сургууль сонгосон болохоор уулзах цаг багасна. Тиймээс чамайг мэдээсэй гэж хүссэн юм."

"Бид холдохгүй за юу. Би үргэлж чамтай ярьж, зав л гарвал очиж уулзаж байна. Битгий ай."

"Би ч бас тэгж хүсч байна Согжин. Надад хайртай гэж хэлээч."

"Би чамд хайртай Намжүүн, маш их."]

Үнэндээ тэдний амьдрал үргэлж аз жаргалтай байгаагүй. Тэд холдсон. Хамт байх цаг бага болсноос нэгэндээ гомдож, туних нь олширсон. Нэг л өдөр асар том үл ойлголцол тэдний дунд үүсч Намжүүн тэсэрч орхисон юм. 3 сар тэд нэгнээ ганц ч харалгүй, ганц ч дуудлага зурвасгүй өнгөрөөсөн. Гэвч үнэндээ энэ нь илүү их өвтгөхийг мэдээд Намжүүн Жин дээр ирсэн юм. Тэд дахин нэгдсэн.

Зургийн цомгын сүүлийн хуудсанд тэдний хуримын зураг томоор наагдсан байлаа.

Тэд дахиад л нэгнээ алдах дөхсөн. Намжүүний аав ээж тэднийг ойлгож хуримыг нь зөвшөөрсөн ч, Жиний эцэг эх нэг чихээрээ ч сонсохыг хүсээгүй юм. Намжүүн шантарч, Согжиныг өчнөөн зовоосон. Эцэг эхээ өдөржин ятгаж, хажуугаар нь Намжүүнийг ятгах Согжин өдөр бүрээр гундаж шантрахад нэг л хуруу дутуу байлаа. Ийм хүүгээ харсан ээжийн сэтгэл эмтэрч, аавын тэвчээр алдарч эцэст нь зөвшөөрсөн.

Ингээд хоёр ч удаа үүрд хагацахаа дөхөж, бууж өгөлгүй тэмцсэний эцэст өнөөдөр тэд ингээд хөтлөлцөн сууж буй. 6 жилийн дурсамжаа эргэн санасны дараа Намжүүн Жинийг хайрлахгүй байх аргагүй, холдож үл болох, амьдралын утга учир гэдгийг дахин нэг удаа ойлгосон юм. Өдөр бүр боддог, би үнэхээр азтай юм гэж.

Цаг үргэлж айдаг, түүнийг алдчихвал яана гэж.

Өглөө бүр сэрэхдээ нэг л зүйлийг өөртөө үргэлж хэлдэг, түүний төлөө өнөөдөр хичээ гэж.

Эцэст нь Ким Согжин л түүнийг амьдруулж байна. Зорилготой болгож, ялж ялагдахад сургаж, утга учир гэгчийг ухааруулж, амьдрал амттайг мэдрүүлж байна. Хааяа зүүд шиг санагддаг юм болохоор гараас нь атгах бүртээ тавьмааргүй байдаг. Дэндүү жаргалтай болохоор хааяа өөртөө ч атаархдаг.

Ким Согжин л үгүй бол энэ бүх мэдрэмжгүй тэр яахаа мэдэхгүй хэвээр.

"Хөөе! Юу гөлөрчихөв өө?"

"Зүгээр л бодож байсан юм."

"Би унтах уу? гэж наснаасаа их асуулаа."

"Мэдээж, би чамтай унтахаас яагаад татгалзана гэж?"

"Дэмий ярихаа боль! Би их ядарч байна." гэсээр шинэхэн унтлаганы өрөө рүүгээ алхаж эхлэхэд,

"Яаа! Бид одоо тусдаа гарчихсан юм чинь энэ гэрт миний дүрмээр амьдрана шүү." гээд ёжтой инээд алдана.

"Яалаа гэж! Би ч бас хамтран эзэмшигч шүү Ким Намжүүн."

"Хөөх бүтэн нэрээр дуудаад л. Чи үнэхээр надаас илүү зүйл хүсээд байна тийм үү?" гэхэд Согжин дэггүй инээн цаашаа гүйгээд явчихав. Намжүүн буйдангаас үсрэн босоод,

"Чи надад баригдах л юм бол өнөө шөнө тайван унтахгүй гэж мэдээрэй." гээд Согжины аль нэг өрөөнөөс,

"Алив ээ, хэр эр гэдгээ харуул л даа." гэхийг сонсон дуу гарсан зүгрүү хурдлан гүйж орлоо.
















A/N: Dandaa l salsan sarnisan uilj unjsan ym bichij bhin hajuugaar bas iimerhu huurhun story bichiy l da tme :"( NamJin.g ih hairlj ugurei.

Продолжить чтение

Вам также понравится

249K 34.3K 107
အပိုင်း ပေါင်း (83) ပိုင်း ပါပါတယ်။ စာလုံးရေကတော့ လေးထောင်နှင့်အထက် ရှိပါတယ်။ သားရဲ ကမ္ဘာကို ကူးပြောင်း သွားတဲ့ ဇာတ်လမ်း ပုံစံ မျိုးပါ။ [BL] ပါ။ က...
149K 25.6K 114
နဂါးကျွန်း ဆိုတဲ့ app ကို ဒေါင်းလုခ် လုပ်ပြီး သားပေါက်လေးတွေကို အရူးအမူး ပျိုးထောင် ပေးပြီးတဲ့နောက် ထိုဂိမ်းထဲက သားပေါက်လေးတွေ ဆီ ကူးပြောင်းရောက်ရှိသ...
334K 20K 42
သစ်လွင်သောဆူး "ဒီမှာ...ရှင် လူကြီး လူကောင်း မဟုတ်ဘူးလား...ညီမနဲ့ လက်ထပ်ထားပြီး သူ့အစ်မကို ကိုယ်အစ်မလို သဘောထားရမှာ မသိဘူးလား.." "မသိဘူး..." "ရှင်..ဘာ...
2.4M 176K 35
Myanmar×OC အချစ်ဦး၊အချစ်ဆုံး၊လက်တွဲ​ဖော်ဟာ တစ်ထပ်တည်းကျ​သောအခါဝယ် 8.2.2023 ___ 8.4.2023