ᴏɴᴇsʜᴏᴛs

By OHOWLY

87K 4.8K 461

©OHOWLY More

"Төлөөс" |Jundae|
"Miss right" |Taehyung|
"Don't say Goodbye" |Jungkook|
"In the mood of Love" |Sope|
"The Girl He Never Loved"
"Htf" |Jikook| gift for Т'Рэна
"Stay" |Vhope|
"Let me love you" |Chanbaek| gift for~YongEri
"In the mood of Love" chap.2 Xmas gift~<3
"Htf" |Jikook| Chap. 2 Xmas gift~ <3
"Heart" |Vkook| Xmas gift~ <3
"Lost" |YoonMin| NY gift~ <3
"Most Beautiful moments in the Life" |NamJin|
"Тэнэг!" Gift for Edna_Myg~ (•-•)
"Inside" |Meanie| gift for Yutaka_i
2-р сарын тохирол.
"Би удахгүй ирнэ" gift for @Kkrylly
"Би удахгүй ирнэ" gift for @Kkryrlly
"Би удахгүй ирнэ." Last chapter

"Don't say Goodbye" chap.2

4.3K 398 22
By OHOWLY

16:43

Канадаас Сөүлийн чиглэлийн онгоц газардлаа.

Нулимсаар үдсэн газартаа би инээмсэглэлтэй буцан ирж байна. Энд... миний байгаагүй цаг хугацааг надад үнэнээр нь өгүүлэх газар..

Онгоцны буудлаас танил жолооч намайг угтан авч ачааг минь зөөлцөн машинд хийлээ. 4 жилийн хугацаанд их зүйл өөр болжээ.

"Хан жолооч оо түр зогсож байгаач."

Машин замын хажуу хэсэгт зогсоход би цонхоо нээн их дэлгүүрийн урд байх том дэлгэц рүү анхаарлаа хандууллаа.
"KJ группын ерөнхий захиралын хүү Жон Жонгүгын хуримын ёслол долоо хоногын дараа болох гэж байна. Хурим группын ёслолын танхимд 16:00 цагаас эхлэх бөгөөд одоогоор 300 гаруй зочид уригдаад байгаа юм. Түнш байгууллагуудаас баярын цэцгэн хэлхээ тасралтгүй цувсаар байна."

Дэлгэцийн дүрс солигдоход би амьсгалаа хүртэл түгжиж орхив. Түүний төрх.. Жаргалтай харагдаж байна.

Хан жолооч дэлгэцийн зүг хараад "Жон гэр бүл энэ гэрлэлтэд их сэтгэл хангалуун байгаа. Бага эзэнтэн ч өмнөхөөсөө жаргалтай байх болсон шүү."

Би түүнрүү хөнгөн инээмсэглэхээс өөрийг хийж чадсангүй. Үнэндээ өвдөж байна. Жаргалтай царайлах хэцүү байна. Айж байна.

Тэр.. намайг мартжээ гэж бодоход би зөв зүйл хийсэн мэт санагдана. KJ группын, Жон Жонгүгын бас өөрийнхөө ирээдүйн төлөө багахан зовсон минь өнөөдөр тэдний нүүрэнд инээмсэглэл авчирж чадлаа. Сайн байна, Жон Хэри.

"Жон хадагтай таныг их ярьдаг."

"Надтай байнга холбоо барьдаг байсан."

"Үнэндээ тэр таны өмнөх амьдралд их харамсдаг. Сайн өсгөж чадаагүй гээ ярьдаг юм."

"Би хэнийг ч буруутгахгүй ээ. Миний хувь тавилан шүү дээ."

Бид дахиж яриа өрнүүлсэнгүй. Зөвхөн машины жигд хурдаар урагшлах чимээ л сонстож би урдах замдаа л анхаарлаа хандуулсаар явав. Гэхдээ үнэндээ зам хорогдох тусам сэтгэл үймэрч гар хөлөрч байгааг анзаарч байв. Сэтгэл минь хором бүрт нуран унаж, тэр үед орхин явахдаа мэдэрч байсан бүхнээ эргэн саналаа.

"Бага хадагтай, бид буух хэрэгтэй." гэх дуунаар би толгойгоо аажуу эргүүлэн байшингын зүг харав. Юу ч өөрчлөгдөөгүй байх юм. Машинаас буух мөчид нүдний өмнө дөрвөн жилийн өмнөх дүр зураг зурсхийн гарж ирлээ. Уйлахгүйг хичээн алхах өөрийнхөө хажуугаар зөрж, араас минь орилон тийчигнэх Жонгүгын өмнө ирлээ. Тэр уйлж байсан. Хан тусдах урд гаран хонх дарахад дуу нь тархинд хоёр, гурав дахин цуурайтав. Би өөрийгөө хоосон биеэр мэдэрч байх юм.

"Хэри!"

Жон хадагтай- үгүй ээ ээж намайг тосон ирж үгийн зөрөөгүй тэврэн авлаа. Энэ хүнээс хэзээ ч гарахааргүй авир юмсан. Магадгүй цагын эрхэнд сэтгэл нь зөөлрөө биз, өнчин охиныг өрөвдөх болоо биз.

"Сайн сууж байсан уу?" Түүнийг надаас холдоход би бөхийг мэндэллээ. Ээж миний хацарнаас барин хоёр тийш хөдөлгөөд "Дэндүү турчихаж. Балчир охин байхаа больжээ." гэв.

Мэдээж би больсон.

"Аав чинь ирж байгаа. Бид чамд зориулж өрөөг чинь дахиж тохижуулсан."

Миний ам нээгдсэн ч түүний талаарх асуултыг тавьж чадсангүй. Шатны гишгүүр бүрээр дээшлэж явахдаа энэ байшингын булан бүрт шингэсэн дурсамжаа нэхэн санаж байлаа.

Тэр гэртээ байсангүй.

Хан туслах "Бага эзэнтэн захиалгуудаа шалгахаар явсан гэнэ. Ирэхээр нь таньд хэлье."

"Өө, тэгэх шаардлагагүй дээ. Харин надад аяга ус авчираад өгөөч"

"Ойлголоо."

-

Солонгост ирээд 3 хонож байгаа ч Жонгүгтэй таараагүй хэвээр л байв. Үнэндээ тэр сүйт бүсгүйтэйгээ тусдаа гарах гэртээ хэдийн очсон талаар сонссон. Түүнийг... хармаар байгаа ч бас хармааргүй байна.

-

Jungkook's POV

"Хайр нь утсаар ярьчихаад орьё." Эмэгтэй далласаар үлдэхэд Жонгүг үг хэлэлгүй хаалганы зүг алхална. Гэртээ ороход хамгийн түрүүнд үүдэнд нийлүүлэн тавьсан байх цэмцгэр эмэгтэй хүний гутал үзэгдлээ.

"Хэн ирсэн юм?" Ээж нь тосон ирэхэд Жонгүг гайхсаар асуулаа.

"Дүү чинь.. 3 хоногын өмнө ирсэн."

"Д-дүү!"

"Тиймээ, Хэри ирсэн."

Жонгүг амьсгал нь давхцахыг мэдэрч өөрийн эрхгүй гараа чанга атгасаар "Түүнийг уриад хэрэггүй гэж хэлсэн биз дээ?"

"Тэр бол чиний дүү Жонгүг. Та хоёрт ах дүүсийн сайхан дурсамж хэрэгтэй."

"Дурсамж? Ах дүүс? Амаа тат!"

Жонгүг гарахаар эргэтэл ээжийнх нь хэлсэн үгс нам зогсоох нь тэр.

"4 жил өнгөрлөө хүү минь. Одоо ч болов тэр зүйлийг мартаж болдоггүй юм уу?"

Бүх зүйлс эцэстээ тулахыг мэдэрсэн Жонгүг гараараа төмөр хаалгыг хүчтэй цохиход дуу нь байшингаар нэг цуурайтах шиг болов.

"Тэр үед- тэгтлээ их гуйж байхад ганц ч удаа зурвас бичүүлээгүй хэрнээ одоо... одоо бас юу хүсээд тэрнийг-"

4 жилийн өмнө

"Намайг тавь новшнуудаа. Ким Хэриг яг одоо буцааж авчир!" Хамгаалагчид түүний хоёр талаас чирсээр өрөөнийх нь шал руу шидэж орхив. Гаднаас түгжих чимээ ч давхах гарна. Жонгүг бууж өгөлгүй босон очоод хаалгаа нүдсээр л байлаа.

"Ухаан ор Жон Жонгүг! Өрөөндөө байж бүгдийг тунгаа!" Аавийнх нь хоолой сонстоход тэр эргэн тойрноо нэг харан дараа нь гутлаа сугалж хаалга руу савж орхив.

"Би таныг үзэн ядаж байна!!!"

Хариу ирсэнгүй.

Гэвч Жонгүг ч бууж өгсөнгүй хаалгыг зогсолтгүй нүдэж гаргахыг шаардан орилсоор. Удалгүй гар цуцаж хоолой хорсохын зэрэгцээ тэр доош хаалга налан унав. Ядарсан нүдээ анин суухад доголон нулимс хацар даган урсана. Тэр ямар ч тэнхэлгүй болжээ. Харанхуй өрөөнд түүнийхээ дүрийг төсөөлөн толгой дотроо зурахдаа тэр хааяахан инээмсэглэнэ. Гэсэн ч хормын дараа арилчихна.

Хуурсан!

Явахгүй гэж амлачихаад... хог новш шиг хаячихсан!

Үхтэлээ санаж, үзэн ядсан ч, гуйсан ч, залбирсан ч тэр эргэж ирээгүй.

Байгаагүй юм шиг, энэ бүгд эхлээгүй юм шиг.. хамтдаа гэж төсөөлж байсан ирээдүй минь юучгүй хоосорч орхисон.

"Жонгүга миний хүү босч ирээд энийг идчих. Ээж нь гуйж байна."

Жонгүг хөнжлөө сөхөн босч ирээд ээжийнхээ нүдрүү харахад энэ 2 хоногт хичнээн их уйлж, цөхөрсөн нь харагдана. Ээж нь түүний өмнө тавцантай зутанг тавихад Жонгүг халбага биш ээжийнхээ гараас атгаж гуйсан харцаар,

"Ээжээ, б-би түүнтэй ганцхан удаа утсаар ярьж болохгүй гэж үү? Ядаж надад хаашаа явсаныг нь хэлчих л дээ. Би араас нь очихгүй ээ. Ядаж- ядаж л захиа бичиж явуулъя. Гуйж байна."

Тэр тэссэнгүй ганц дуслыг унагаж орхив. Гэвч хүүгийнхээ дорой байдлыг харсан хадагтай нь харц зөөлөрсөнгүй. Зутангаа дуустал идэхийг сануулж өрөөгөөс гарахдаа түгжихээ ч мартсангүй.

Жонгүг ээжийнхээ араас харан сууж байгаад гэнэтхэн чангаар орилж агатай зутанг хаалга руу чиглүүлэн шидэхэд газарт хэдэн хэсэг болж хагарах нь сонстоно.

Тэр явсанаараа бүгдийг аварч чадна гэж бодсон байх.

Үгүй!

Тэр явахдаа өөрийгөө л аварч, харин намайг алсан!

Түүнгүй өдөр бүрт би ахин дахин амьсгал хураасаар л байсан.

Ахин хэд хоног өнгөрөхөд Жонгүг яах ч аргагүйд хүрч Хэриг явсан гэдэг үнэнд бууж өгсөн юм. Түүний хүйтэн өрөөнд орж ирэхэд үнэхээр хэн ч амьдарч байгаагүй мэт өвлийн хүйтэн жавар тогтон тавилга дээр нь тоос дарсан байлаа.

Би түүнээс "Баяртай" гэж хэзээ ч битгий хэлээч гэж гуйсан.

Харин тэр "Баяртай" гэж ч хэлэлгүй үүрд намайг орхин явлаа.

Үүрд...!

Одоо үе

"Хайраа! Хаачих гэж байгаа юм бэ?"

Жонгүг түүнрүү харалгүй чигээрээ хурдан алхангаа "Түрүүлж хариад байж байя. Араас хүрээд ир!"

Эмэгтэй санаа алдсаар үлдлээ.

-

Хуримын өдөр

KJ группйн байгууллагын үүдэнд зочдын машин үл тасрана. Сэтгүүлч, хөтлөгчид энэ бүгдийг цаг алдалгүй сурвалжилж шууд дамжуулж байв.

Харин хуримын ёслод болох танхимд харьцангуй тайван харагдана. Намуухан хөгжим эгшиглэж, тансаг эрхэмсэг хувцас өмсөцгөөсөн дээдсийн хүрээллийнхэн төлөв инээмсэглэлийг нүүрэндээ наан аль болох нэр хүнд бүхий захиралуудтай ярилцана. Дээр ч доорч хэн бүр амьдрахын төлөө тэмцэж буй.

Гялалзсан тансаг хар машин үүдэнд зогсож дотроос нь Хэри бууу ирлээ. Түүнийг хаалга руу ойртон алхахад сэтгүүлчид mic-ээ ойртуулан асуултаар булна.

"Ахынхаа хуриманд хэр сэтгэл хангалуун байна вэ?"

Хэри байрандаа зогсож камер луу аль болох жаргалтай инээмсэглэн,

"Би тэдний өмнөөс үргэлж баяртай байх болно."

-

Hyeri's POV

Худал хуурмаг үнэртсэн үнэн хэрэгтээ өвлөөс ч хүйтэн энэ газарт удааэ байх хүсэл төрсөнгүй. Гэвч энэ удаад би чухал хүмүүсийн нэг байлаа.

Хөтлөгч хуримын ёслол эхлэх бллснйг зарлан ая солигдоход би даашинзныхаа хормойг чанга атган үүдрүү харлаа.

"Сүйт залуу орж ирлээ."

Тэр..

4 жилийн дараа анх удаа харж буй түүний төрх..

Цээжин дотор бөмбөг тэсрэх мэт мэдрэгдэх ба хорт утаа нь биеэр тархаж намайг сульдуулж байв. Жонгүг жаргалтай харагдаж байна.

Тиймээ, тэр жаргах ёстой. Гэхдээ миний хажууд биш.

Жонгүг итгэлтэй гэгч явсаар гартаа зузаан ном атгасан хөгшин эрийн урд зогсолоо. Түүнээс харцаа салгаж чадахгүйнэ.

Боль, Жон Хэри!

"Сүйт бүсгүй орж ирлээ."

Үзэсгэлэнтэй... Түүнийг тодотгох ганц үг энэ болов уу? Эмэгтэй дотроосоо гэрэлтэж буй нь харагдана. Тиймээ, Жон Жонгүгт ийм эмэгтэй л төгс тохирно. Над шиг биш.

Энэ танхимд байх хором бүртээ би дөрвөн жилийг өмнө хийсэн алхамаа сайшааж, өөрийгөө өөртөө магтаж байсан юм.

"Сүйт бүсгүй Хан Мүнбёл. Та сүйт залуу Жон Жонгүгын үүрдийн хань болж жаргал, зовлон, уйтгар гуниг бүх амьдралаа хуваалцахаа амлаж байна уу?"

Танхим чимээ аниргүй болж харин бүсгүйн "Тийм." гэх хариултын дараа алга нижгэнүүлэн ташив. Харин хормын дараа дахин чимээгүй болно.

"Сүйт залуу Жон Жонгүг, та сүйт бүсгүй Хан Мүнбёлын үүрдийн хань болж жаргал, зовлон, уйтгар гуниг бүх л амьдралаа хуваалцахаа андгайлж байна уу?"

Дараагийн хоромд би яаж амьсгалах ёстойг мартаж орхисон юм. Тэр хариу хэлэлгүй удах ба би тэсэлгүй амьсгалаа гаргахад зүрх бөмбөрдөн нүднэ.

"Жон Жонгүг?"

Тийм, Жонгүг тэнэг зүйл битгий хийгээрэй.

Жонгүг...

"Үгүй."

Жонгүг... Яагаад?

Заал тэр аяараа гайхширсан дуунд автаж, харин миний зүрх зогсчих нь тэр. Эмэгтэйн аав уурлан сандлаасаа босч зогсов.

Одоо бүгд Жонгүгын хийх үйлдлийг хүлээж байлаа. Би ч мөн адил.

"Жон Жонгүг Юугаа хийгээд байгаа юм!!" Аавын ширүүн хоолой зочидын ам амандаа шивнэлдэх ядаргаатай дуунаас даван сонстож тэр эргэн харав.

Жонгүг.. битгий! Битгий дахиж өөрсдийгөө зовоогооч.

Битгий гэж дотроо орилох тусам тэр нэг алхамаар надруу ойртсоор. Хүсэл минь биелсэнгүй. Түүний хүчтэй гар миний гараас атгаж үүдрүү чиглэн хурдтай гүйж эхлэв. Би өөрийгөө хагас ухаантай байхыг мэдэрч байна.

Тэр гүйсээр... Магадгүй маргааш гэхэд бидний зураг бүх Солонгосыг байлдан дагуулах биз.

Жонгүг, чи бүгдийг сүйрүүлчихлээ.

Тэр гүйсээр харанхуй өрөөнд намайг татан оруулж дотроос нь түгжихэд би энэ газрыг ажилчдын өрөө болохыг мэдэв. Бүдэгхэг гэрэл гялсхийн асч одоо би түүний надруу харах чухал царайг харж байна.

"Ганцхан зүйл асууя."

"...Тэр үед яагаад намайг орхиж явсан юм? Тэгтлээ гуйж байхад яагаад нэг ч удаа эргэж хараагүй юм?"

"Ж-жонгүг, би- чи ойлгох хэрэгтэй. Би өнөөдрийн өөрсдийгөө бүтээхийн тулд явсан. Чамтай дахиж уулзахын тулд."

"Тэгвэл.. одоо ч надад хайртай юу?"

Хамгаалагчид өрөөний гадуур гүйлдэх нь сонстон өнгөрөв.

"...Үгүй бол би яг одоо тэр танхим руу буцаж орно. Тэгээд юуг ч хамаагүй зохиож хэлээд түүнтэй гэрлэнэ. Харин чиний хариулт тийм бол... хоёулаа яг одоо хамтдаа явцгаая. Хэний ч олохгүй зөвхөн нэгнээ харж чадах тийм газар луу." гээд надруу итгэл тээсэн харцаар харлаа.

Би гүнзгий санаа алдан түүний нүдрүү ширтээд "Жонгүг, одоо боль. Яг одоо буцаад орьё тэгээд энэ бүгдийг залр-"

"ХАРИУЛААЧ!!!"

Чанга дуунд цочирдон би хэлэх гэж байсан үгээ залгиж орхив.

Би түүнийг буцааж оруулах ёстой байсан. Гэтэл.. би ч бас буруу алхам хийж орхисон юм. Эхний удаа би тархиа дагасан бол энэ удаа зүрхээ...

"Жонгүг.. би.. одоо ч чамд хайртай. Хэзээ ч хэзээ ч мартаж чадаагү-"

Түүний уруул надад хүрснээр би дахин нэг удаа үгээ залгилаа. Энэ амтыг дэндүү их саначихжээ. Одоо ч мартагдаагүй энэ их мэдрэмж намайг өвдөг сөгдүүлэх хэмжээнд хэвээрээ байна. Яагаад ч юм түүнд үнсүүлэх болгондоо уйлчихдаг байсансан. Одоо ч би уйлж байна. Зүүд шиг санагдаж байна.

Жонгүг уруулаа салган надруу гүнээр ширтэн инээмсэглэлээ.

"Би чамайг санасан."

"Би ч бас."

Хичнээн их догдлол бусдын өмнө тээх харамсалыг минь дарах бол?

"Явцгаая."

Гэнэт би түгшиж эхэллээ. Одоо байгаа бүхнээ хаяаад би дахин нэг удаа зугтана. Магадгүй энэ удаа жаргалтайгаар.. Бүхнийг мартаад зөвхөн Жонгүгт хайрлуулж, энхрийлүүлэх тэр цаг хугацааны араас..

Бид арын хаалгаар барилгаас гарахад асаалттай машин биднийг хүлээж байв. Тэр энэ бүгдийг төлөвлөсөн байжээ.

"Ахаа, биднийг онгоцны буудал хүргээд өгөөч."

Тэр хаанаас ч юм онгоцны хоёр тийз гаргаж ирэх нь тэр.

"Жонгүг чи?"

"Тиймээ, би төлөвлөчихсөн байсан юм."

"Би үгүй гэж хэлсэн бол яах байсан юм?"

"Үхэх байсан" гээд гэмгүй инээмсэглэхэд нь би хүчтэй тохойлдов.

"Тэнэг юм."

Түүний гар бэлхүүсээр орж ирэхэд би сандран түүнрүү харав. Жонгүг мөрийг минь дэрлэн нүдээ аниж "Жоохон унтчихъя." гэлээ.

"Ж-жонгүг, одоохондоо - үгүй ээ, хмм би сандраад байна." гэхэд тэр,

"Би ч гэсэн." үнэхээр л түүний зүрхний цохилт минийхтэй нийлэн харанга бөмбөр мэт л мэдрэгдэнэ. Инээдтэй юм.

Удалгүй онгоцны буудалд ирж бид ямар ч саадгүйгээр энэ өдрийн хамгийн сүүлийн нислэгээр тэнгэрт хөөрлөө.

Баяртай.

-

"Жонгүг тэрийг хараач?"

Бид одоо ч үүлэн дээгүүр нисэх ба мөрийг минь дэрлэн зүүрмэглэх залууг би дуудан үүрийн гэгээнд цэнхэрлэх тэнгэрийг харууллаа. Тэр сонирхсонгүй нэг толгой дорьчихоод хацар дээр үнсэн буцаад хэвтчихэв.

-

Онгоцноос буухад дахин нэг машиг тосож авсан бөгөөд би хаана ирснээ, хаашаа явж байгаагаа ч анхааралгүй унтаад өгсөн юм. Хажууд Жонгүг байгаа учраас..

Айх айдас алга.

Харамсах зүйл ч алга.

Харин ч сайхан байна.

"Би өчигдөр үнэхээр их айсан." Бид том орон дээр тэврэлдэн хэвтэх ба агаарт сарвалзах гарыг минь тэр атган авч ийн хэллээ.

"Яагаад?" Үнэндээ энэ хүртэл ирчихсэн хойно түүний амнаас энэ үг гарсанд итгээ чадахгүйнэ.

"Чамаас тэр асуултыг асуухдаа үгүй гэсэн хариулт авбал яах бол? гэж. Үнэндээ.. намайг мартсан л гэж бодсон. Өчүүхэн магадлалд итгэл өгч байсан болохоор.."

"Өчүүхэн магадлал ч бүхнийг бүтээж чаддаг юм."

"...Чи үнэхээр бөх зүрхтэй юм. Ахх, би их сургуулиа төгсөх ёстой байсан юмсан. Бас.." би түүгээр тоглохоор шийдлээ.

"...Миний найз залуу яах болж байна?"

Яг төсөөлж байснаар минь Жонгүг огтхон ч өөрчлөгдөөгүй гэдгээ баталж год үсрэн босч ирээд "Н-найз залуу?"

"Тиймээ, чи арай намайг дөрвөн жил Канадад ганцаараа амьдарсан гэж бодсон юм биш биз дээ? Ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг?" Би хоёр гараа эрүүн доороо тавин өхөөрдөм болох гэж хичээхдээ дотроо инээж байв. Учир нь түүний царай...

Тэр хэрүүлийн үг урсгасангүй босоод өрөөнөөс гарчих нь тэр. Бодож байснаас өөрөөр эргэсэн ч гайхсаар Жонгүгын араас гарлаа. Хэдийн байшингаас гарчээ.

"Ууралчихаж байгаа юм байх даа?"

Бувтнасаар араас нь гарж хайхад тэр хашаанаас гараад хаашаа ч юм алхаад явчих нь тэр. Хүлээнгээ эргэн тойрноо ширтлээ. Энэ газар хотоос зайтай ч сүлжээтэй мөн хүний хэрэгцээнд тохирох боломжын үйлчилгээний газрууд ихтэй гэсэн. Шинээр эхлэхэд тохиромжтой газар.

Удалгүй тэр буцаад хүрээд ирлээ. Уураа гаргасан бололтой. Жонгүг миний урд ирэн зогсоход би инээж,

"Чи ёстой тэнэг юм аа."

"Чи худлаа ярьсан тийм үү?"

"Тэгэлгүй яадаг юм? Би чам шиг шалиг биш."

"Мэдсэн юм! Мэдээд тэнд *гараараа хол заан* очоод инээчихээд ирлээ!"

"Ха мөн тэгсэн байх даа, ингэхэд юу гээч. Бидний харилцаанд ганц үнэнч нь би байж. Ер нь хэн хуримныхаа өдөр хуучин найз охиноо дагуулж зугатах юм бэ?"

Жонгүгын царай хувьсхийн намайг энгэртээ наан тэвэрлээ.
Би инээмсэглэхээс өөрийг хийж үл чадна.

"Тэр номлогч юу гэж хэлснийг санаж байна уу?"

"...Үүрдийн хань болохыг зөвшөөрч байна уу? гэсэн. Чамаас өөр хэнд ч би зөвшөөрч чадахгүй ээ. Тийм болохоор зугтсан юм. Үүрдийн хайртайгаа хамт."

"...Чи ч бас надад амлах ёстой шүү. Учир нь дахиад чамайг алдвал би үнэхээр тэсэхгүй. Тиймээс заавал амлах ёстой."

"..."Баяртай" гэж хэзээ ч хэлэхгүй гэдгээ..."











A/N: Hey. Chap.2 hussen humuste zoriulla. Huswel unsharai kk. Taaruhan bolsn bwl uuchlarai :))

Continue Reading

You'll Also Like

244K 34K 105
အပိုင်း ပေါင်း (83) ပိုင်း ပါပါတယ်။ စာလုံးရေကတော့ လေးထောင်နှင့်အထက် ရှိပါတယ်။ သားရဲ ကမ္ဘာကို ကူးပြောင်း သွားတဲ့ ဇာတ်လမ်း ပုံစံ မျိုးပါ။ [BL] ပါ။ က...
468K 11.5K 11
စိတ် အဆင်ပြေသလောက် ရေးပါမည်။ Over possessive Seme Beau Uke
82.6K 4.9K 200
Đệ tử đời thứ 13 của Đại Hoa Sơn Phái, Mai Hoa Kiếm Tôn - Chong Myung, người đã liều mình cùng chết với Thiên Ma, kết thúc một thời đại đen tối của v...
145K 25.1K 112
နဂါးကျွန်း ဆိုတဲ့ app ကို ဒေါင်းလုခ် လုပ်ပြီး သားပေါက်လေးတွေကို အရူးအမူး ပျိုးထောင် ပေးပြီးတဲ့နောက် ထိုဂိမ်းထဲက သားပေါက်လေးတွေ ဆီ ကူးပြောင်းရောက်ရှိသ...