ᴏɴᴇsʜᴏᴛs

By OHOWLY

87K 4.8K 461

©OHOWLY More

"Төлөөс" |Jundae|
"Don't say Goodbye" |Jungkook|
"In the mood of Love" |Sope|
"The Girl He Never Loved"
"Htf" |Jikook| gift for Т'Рэна
"Stay" |Vhope|
"Don't say Goodbye" chap.2
"Let me love you" |Chanbaek| gift for~YongEri
"In the mood of Love" chap.2 Xmas gift~<3
"Htf" |Jikook| Chap. 2 Xmas gift~ <3
"Heart" |Vkook| Xmas gift~ <3
"Lost" |YoonMin| NY gift~ <3
"Most Beautiful moments in the Life" |NamJin|
"Тэнэг!" Gift for Edna_Myg~ (•-•)
"Inside" |Meanie| gift for Yutaka_i
2-р сарын тохирол.
"Би удахгүй ирнэ" gift for @Kkrylly
"Би удахгүй ирнэ" gift for @Kkryrlly
"Би удахгүй ирнэ." Last chapter

"Miss right" |Taehyung|

7K 449 15
By OHOWLY

"Ким Тэхён! Яг одоо наанаа зогс!"

Тэр инээмсэглэсээр эргэж харахад би гүйцэж очоод чихнээс нь зулгаалаа. Тэхёний хоолойн өнгө огцом дээшилж,

"А-ААХ! Өвдөж байна эгчээ!"

"Үхсний чинь эгч! Бас яагаад хэрэг тарьчихсан юм золиг минь, чамаас болж сургууль дээр байнга нүүрээ улалзуулах юм байна л даа. Ер нь би биш чи хэрэг хийсэн байхад яагаад надад дарамт ирээд байдаг юм бэ?"

Тэр миний атгалтаас арай гэж гаран дөрвөлжин ам гаргачихаад,

"Та чинь надтай хамгийн ойр нэгэн ш дээ."

"Одоо гэртээ очоод ээжид бас үглүүлнэ. Нусаа ч арчиж чадахгүй байж яах гэж зодоон хийдэг юм? Бас юу гэлээ...? Цусан өшөө? Бага хуц мэдэв үү?" гэж хэлэхдээ түүнрүү тохойлдохоор зангахад тэр татгасхийн цаашлав.

"Сүжон эгч үглээд эхлэхээрээ ямар хөөрхөн гээч?" Тэхён чихээ үрсээр хэлэхэд нь би нүдээ эргэлдүүлэхээс өөрийг хийсэнгүй.

Тэр бол миний ээжийн ганц найз болох Миран эгчийн бас л ганц хүү. Миран эгч удаан хугацааны турш гадаадад ажилаж, амьдарч байгаа тул Тэхёнийг ээж бид хоёрт захиж захиж үлдээсэн юм. Ингээд л ээж түүнийг надаас илүү хайрлах болж, төрсөн эгчээс нь өөрцгүй болсон би түүний өмнөөс бүх хариуцлагыг үүрсэн.

Тэхён жинхэнэ дайсны цэрэг л гэсэн үг. Буулгахгүй, эвдэхгүй зүйл гэж үгүй. Сургууль дээр үргэлж л зодоон хийсэн, эсвэл хичээл тасалсан хэргээр чихнээс хонх зүүж явдаг ядаргаатай гахай байгаа юм.

Ярвалзсаар түүний урд алхаж байсан миний нүүрэн сургуулийн булан эргээд л инээмсэглэл тодорч, догдолж эхлэв.

Жон Хусог! Миний сахиусан тэнгэр.

"Хусог~а!"

Тэр яг л байдгаараа гараа халааслан алхаж байгаад намайг олж харан өөдөөс инээмсэглэн далаллаа. Би ч хариу үзүүлэн түүнрүү гүйхээр урагш нэг алхсан ч араас татах хэн нэгний хүчинд дийлдэн байрандаа зогсов.

"Эгч хурдан ир гэсэн явцгаая!"

Тэхён цүнхний гогцооноос татан алхаж эхлэв. Харин Хусог гайхсан чигтээ тэндээ хоцорлоо. Хайран сайхан боломж минь!

"Хөөе малаа тавиач ээ."

"Би таныг тэр ахтай битгий уулз гэсэн байх аа. Тэр таньд тохирох хүн яавч биш!"

"Чамд хамаагүй биз дээ! Ядаж тавь л даа, би буцахгүй угаасаа."

Тэр тавьсан ч мөрөөр минь тэврээд "Зугтчих юм шиг санагдаад байна, тэр ах руу."

"Хөөе чи арай!- Ахх, Тэхёнаа эгч нь хэлсэн ш дээ. Би чамайг...-"

"... хэзээ ч тоохгүй ээ. Эртхэн сэтгэлээ тат! гэх гэж байна уу?"

"Мэдэж байж яах гэж тэгж байдаг юм" Намайг бухимдангуй амандаа бувтнахад Тэхён дахин малийтлаа инээж,

"Гэхдээ та боддоо. Та бид хоёр үерхээд л, хуримаа хийгээд бал сараараа аялаад, тэгээд олон хүүхэд-ЯААЯ!!"

"Амаа татахгүй юу чи!"

Түүнийг тохойлдон урд нь гарч хурдхан алхаж эхлэхэд тэр ард ёолж байсан ч "Би лав тэгж төсөөлөх дуртай" гэсээр хоцорлоо.

Хачин амьтан!

-

Жон Хусог бол манай нөгөө ангийн дарга. Даруу төлөв, номын нэгэн биш ч сайхан энергитэй, хайр татам хүн. Хусогт сэтгэлтэй гэдгээрээ би бусад охидын адил ч түүний хувьд би онцгой мэт мэдрэмжийг тэр надад өгдөг юм.

Харин Тэхён бол надад хэзээ ч мэдрэмж төрүүлж байгаагүй. Сайн гэдэг ч үргэлж өдөж, дургүй хүргэх зүйлс хийнэ гээч. Гэхдээ хүн бүр түүнд сайныг нь яана! Ээж хүртэл намайг Тэхёнтой суулгана гээд байдаг. Муу зальтай чөтгөр!

-

Сүүлийн 3 жил 1 см ч өсөөгүй гэдгийг минь сургуулийн үзлэг 3 дахь удаагаа надад мэдэгдлээ.

"Чиний өндөр хэд байсан?"

"179"

"Ааахх, 4 жилийн өмнө л чи надтай чяцуу байсансан. Хэзээдээ ингээд өсчихдөг юм бэ?"

"Мэдэхгүй ээ" Тэхён түрүүхэн надаар авхуулсан чихэрнийхаа ууттай ноцолдоод ярих сөхөөгүй явна.

"Болхи хүн шүү. Алив!" Түүний гараас аван төвөггүй задлан өгөхөд тэр инээсээр амандаа хийлээ.

"Та намхан ч гэсэн хөөрхөн шд. Эгдүүтэй." гээд нүдээрээ надруу ирмэв.

"Цаасан малгай өмсүүлэхээ больж болох уу? Би одоо ч өөртөө гутарсаар байна."

Хөвгүүдийн өсөлт яагаад ийм огцом байдаг юм бол?

-

Өсөлтийн талаарх яриа оройн хоол хүртэл зогссонгүй.

Ээж Тэхёний толгойг илж "Ийм өндөр том залуу болчих гэж?"

"Би сургуулиа төгсөж илүү том болчихоод эгчийг аваад явж болно биз дээ?"

Түүний асуултад би ярвайж, харин ээж үүнээс илүү сайн мэдээ байхгүй мэт уулга алдан "Тэгэлгүй яадаг юм? Та хоёрыг гэрлэчихвэл байгаа бүхнээ тавиад туусан ч харамсахгүйдэг."

"Больж үзээ та хоёр. Би юу гэж наад балай хар юмтай чинь сууж байдаг юм? Үнэнийг хэлэхэд ээж минь бид нэг гэрт орвол амьдрал дээшээ биш доошоо л явах байх шүү."

"Яаа! Та намайг басаад байна уу? Би яагаад амьдралаа аваад явж чадахгүй гэж?"

"Чи яаж чадах юм? Компьютер тоглоомоос өөр чадах зүйл чамд байна уу айн?"

"Та мэдэхгүй л байна даа."

"Мэдэхийг ч хүсэхгүй байна, дүү минь."

Бидний маргаан дундуур ээж аль хэдийн зугтчихсан байлаа.

Уур хүрчихлээ! Тэр яагаад Хусог байж болоогүй юм бэ?

-

Хичээл тарахад Тэхён байсангүй. Ойлгомжтой интернет кафе явж л дээ. Түүнийг хүлээхгүй байхаар шийдэн гэрлүү алхаж байтал танил хоолой миний нэрийг дуудлаа. Ohh Хусог минь.

"Сайн уу?" Би түүний өмнө гаргадаг даруухан төрхөө нээж зөөлөн инээмсэглэхийг хичээв.

"Маргааш завтай юу?" Түүний үгнээс би маргааш амралтын өдөр гэдгийг саналаа.

"Завтай байхаа яасан?"

"Харин би ТV тохиролоос киноны хоёр тасалбар хожоод... чамайг хамт явахгүй биз гээд л.''

"Хэдэн цагаас юм?"

"5 цагт сургуулийн үүдэнд чамайг хүлээж байя болох уу?"

"Ойлголоо 5 цагт."

Тэр зам салан явж, сая нэг нүднээс далд ороход би чанга хашхиран дэвхцэж эхлэв.

"Тиймээ, тийм тийм!!"

Хусог миний энэ талыг огт харж байгаагүй байх. Түүний өмнө би хэтэрхий төв болчихдог юм. Гэхдээ ямартай ч... би маргааш түүнтэй болзох нь.

-

Өдөржин өрөөнөөсөө гарахгүй байсаар үд дунд хувцаслан, өөрийгөө янзлачихаад буухад Тэхён намайг гарах гэж байгааг анзаарсан бололтой хажууд ирэн зогсов.

"Хаачих нь вэ?"

"Яасан?"

"Амралтын өдрөөр хаашаа явах гэж байгаан?"

Би түүний мөрөн дээр гараа тавин үсээ чихнийхээ ардуур хийгээд "Эгч нь байна шдээ. Амьдралынхаа анхны болзоонд явах гэж байна." гэхэд түүний царай огцом хувирав.

"Юу вэ? Хэнтэй?"

"Чи мэдээд хэрэггүй."

"ХӨӨ-" Түүнийг ахин дугарахаас урьтаж гэрийн хаалгыг гаднаас нь хаалаа.

Сургууль дээр 10 минут хоцорч ирэхэд Хусог гадаа сандал дээр суун намайг хүлээж байв.

Тэр энгийн өдрүүдээс дэндүү өөр харагдаж байна. Сургууль дээр байнга л дүрэмттэй хардаг байсан түүний шинэ төрхтэй нүүр тулахад өөрийн эрхгүй ичих, сандрах мэдрэмж намайг бүрхэн авч байлаа.

Бид мэндлэн тэндээсээ шууд кино театрыг зорилоо.

"Вуаа, аймшигын кино байна шд."

"Харин..." Тэр дагзаа маажна.

"Энэний өмнөх ангийг Тэхёнтой хамт үзсэн. Хахаха бурхан минь чи түүний царайг харсан бол ч."

"Тэхён?"

"Манай дүү. Чи бараг л таних байх. Сургууль дээр байнга асуудал тарьж явдаг золиг байгаа юм."

"Аан тэр дүү чинь. Төрсөн юм уу?"

"Өө үгүй ээ, хамаатан ч биш."

"Ммм."

-

Киноны турш Тэхёнийг дагуулаад ирдэг байж гэсэн бодол төрсөөр төгсөв.

"Тэхён энэ ангийг үзэх хэрэгтэй байсан юм. Маргаангүй тэр ухаан алдаж унана."

Хусог чимээгүй л хажууд алхана.

Дараа нь бид жижиг саравчнаас хоол авахаар зогслоо. Би халуун тогоонд буцлах догбугиг заан "Тэхён энэ хоолонд нугасгүй. Хичээл тараад л аваад өг гэж шалчихна шүү дээ." Хусог бас л чимээгүй толгой дохилоо. Тэр Тэхёний талаарх яриаг огт ойшоохгүй байгааг нь анзаарав.

Ингээд орой ч болж, бидний болзоо дуусах дөхөв. Хусог бид хоёр ярилцсаар манай гадаа ирлээ.

"За ингээд оръё доо. Өнөөдөр хөгжилтэй байлаа. Үүнээс илүү удвал Тэхён, ээж хоёр үглээд унана."

"Тэхён та хоёр их дотно байх тиймээ?"

"Яалаа гэж? Би түүнийг үзэн яддаг юм чинь."

Хусог чанга инээн "Үзэн яддаг? Сонин л юм даа. Энэ орой чи Тэхёний талаар л ярьсаар байсан шүү дээ."

"Юу?"

"За би ингээд явлаа."

Би гайхширч орхив. Түүнд Тэхёний талаар тийм ихийг ярьчихсанаа өөрөө ч анзаараагүй байж. Тиймээ би үнэхээр ихийг ярьсан юм байна.

Гэнэтхэн гэмших мэдрэмж төрөөд эхлэв. Болзоон дээрээ өөр эрийн талаар яриад л... Сүжонаа яачихаа вэ?

Хусогын араас харж зогсонгоо толгойгоо хэд хэд цохин гэртээ орлоо.

Ээж унтчихсан бололтой том өрөөнд Тэхён ганцаараа сууж байв. Тоолгүй өрөөрүүгээ явах гэтэл "Түүнтэй битгий уулз." гэх түүний үгээр байрандаа зогслоо.

"Яагаад?"

"Би танд хэлсэн. Хусог ах таньд тохирохгүй. Битгий үерх, битгий уулз гуйж байна." тэр хэдийн миний өмнө иржээ. Миний хэзээ ч харж байгаагүй чухал харц нүүрэнд нь тодорно. Би гайхаж эхлэв.

"Чамд хамаагүй гэж хэлсэн шд."

"Үнэхээр түүнтэй үерхэх юм бол би-"

"Чи яана гэж?"

"Би яаж ч чадахгүй байх. Гэхдээ, түүнээс хойш та намайг удаан харахгүй байх шүү!" Тэхёний сүрдүүлэг гэмээр үгсэд би гайхширч хоцорлоо. Түүний харц энэ удаад маазраагүй болохыг илтгэнэ.

Тэгвэл Хусог бид хоёр харилцаатай болвол Тэхён ээжрүүгээ явна гэсэн үг байх нь. Гэхдээ надад хамаагүй биз дээ?

-

Тэр өдрөөс хойш урьдны хөгжилтэй, дүрсгүй Ким Тэхён байхгүй болчих шиг санагдаж байлаа. Хусог бид хоёр ч хэд хэдэн удаа гадуур болзсон. Орой гэртээ орох бүрт Тэхён намайг хүлээгээд сэрүүн байдаг болов.

Гэхдээ...

Тэхён надад хэлснээс хойш би Хусогтой уулзахаас нэг л жийрхдэг болчихсон юм. Магадгүй Хусог миний сэтгэлд түүнээс том зай эзэлдэг ч багаасаа хамт өссөн Тэхёнийг алдана гэдэг хэцүү санагдсан байх.

"Сүжон наашаа гараад ирдээ!!" Ангийн хаалгаар Аёон амьсгаадсаар орж ирэн учир зүггүй намайг чирж эхэллээ.

"Яагаад байгаан бэ? Юу болчихоов?"

"Чи байх хэрэгтэй хурдан дагаад яв!"

Сургуулийн хонгил ямар ч хүнгүй болчихсон байв. Уг нь завсарлагаан юмсан.

Аёон намайг чирэн гүйсээр цайны газарт авчирахад бараг сургуулийн бүх сурагчид цуглачихсан байв. Тэр надтай хамт тойрог хэлбэр үүсгэн шавсан олны дундуур шахсаар голд нь гарж ирлээ. Тэнд Хусог гартаа цэцэг атган зогсож байв.

Хажууд байсан Аёон хаашаа ч юм алга болчих нь тэр. Юу болоод байгааг ойлгохгүй байна. Хусог миний нэрийг дуудахад л сая түүнрүү гайхан харав. Тэр ярьж эхэллээ.

"Сүжон аа. Чи анзаардаг бол би чамд удаан хугацааны турш сайн байсан. Чи үнэхээр онцгой охин. Энэ бидний сүүлийн жил учраас би чамайг алдахвий гэж айх боллоо... Гэхдээ би хүсэхгүй байна. Юу гэхээр... Ахх... *гүнзгий амьсгаа аван* Пак Сүжон надтай үерхээч?"

Би бүрэн шоконд орчихов. Магад би энэ мөчийг зүүдэлж, мөрөөдөж ирсэн. Гэхдээ... одоо яагаад ийм сэтгэл хөндүүрлэсэн мэдрэмж төрөөд эхлэв ээ?

Бөөгнөрсөн олны дундаас Тэхён нүдэнд тусахад энэ мэдрэмж улам ихсэн би хүндээр амьсгал татлаа. Бурхан минь энэ юу вэ?

Тэр надруу ширтэж байгаад цааш явахад нь миний өмнө өвдөглөн суух Хусог руу харцаа шилжүүлэв.

"Сүжон?"

"Би-"

"Зөвшөөрөх үү?"

"Т-тиймээ" Энэ үг хөнгөн толгой дохилттой хамт хоёр шүдний минь завсраас сийгэх төдий гарсан ч Хусог олоод сонсчихсон бололтой инээмсэглэн босч ирээд цэцгээ сунгав. Би итгэлгүйхэн гараа явуулсаар авахад заал дүүрэн орилолдож, хүүхдүүд бидэнд баяр хүргэж эхлэлээ.

-

"Тэхёнаа яагаад байгаа юм бэ? Гар тавь!!"

Тэр миний гарыг агаарт хүчтэй саваад "Намайг дахиж харахгүй гэсээр байхад түүнд зөвшөөрч байгаа юмуу? Би таны хувьд тийм үнэ цэнэгүй амьтан байсан юм уу?"

"Үгүй ээ Тэхён аа би-" Би яагаад түүнд зөвшөөрснөө мэдэхгүй байна. Бас яагаад зөвшөөрсөндөө харамсаад байгаагаа ч мэдэхгүй байна.

"Хэзээ ч намайг тоохгүй гэдгийг мэдсээр байж тийм үг хэлж л байдаг би ч тэнэг, өрөвдөлтэй юм."

"... гэхдээ би итгэж байсан. Надад дасна гэж, үргэлж энэ тэнэг зангаараа хажууд чинь ядаргаа болоод явж байвал ганцаардахгүй гэж, надтай байвал хөгжилтэй байна гэж, тэгээд надад дасаад дурлана гэж би итгэдэг байсан юм. Би буруу боджээ, хэзээ ч над шиг амьтан таньтай байх заяагүй."

"... Хусог ах таныг жаргалтай амьдруулах байх. Та хоёрт аз жаргал хүсч байна." Тэхён цаашаа гүйгээд явчихав.

Харамсаж байна! Тэр надад сэтгэлтэй гэдгийг мэдсэн хэрнээ би өөрийгөө л бодсон. Хэзээ ч түүнд хэцүү байгаа эсэхийг хайхарч, харж үзээгүй. Гэтэл тэр дэндүү их шаналж явжээ.

Тэхёний цааш гүйж байгаа дүрс нүдэнд мэлтэлзэх нулимсанд бүрэлзсээр харагдахаа болилоо.

-

Хаалга тогших чимээнээр доош буун тайлахад надаас чүд намхан танил бус царайтай охин зогсож байлаа.

"Тэхён байгаа юу?"

Би бага зэрэг гайхшран "Тиймээ байгаа, чи?"

"Би найз охин нь байгаа юмаа." гээд бөхийв. Түүний үгэнд гайхаж ч амжаагүй байтал Тэхён дээрээс сүр сар хийсээр бууж ирлээ.

"Гарцгаая." Тэр надруу харсан ч үгүй охинтойгоо хамт гараад явчихлаа.

Харин би гэрт Тэхёний хүйтэн аура болон найз охин гэсэн үгстэй хамт хоцрох нь тэр.

Яагаад өвдөөд байгаа юм бол? Цээжин тушаа газраа хөнгөн цохьсоор буйдан дээр хэвтэв.

-

Хусог санаа зовсон байртай харснаа "Бие чинь зүгээр үү?"

Би түүнрүү муухан инээмсэглээд "Зүгээр дээ. Битгий санаа зов."

"Худлаа хэл. Чи нэг л өөр байна."

"Тэхён-"

"Аан, Тэхёноос болжээ." Хусог санаа алдан намайг тэврээд "Битгий гунигла. Надад хэцүү байна шүү дээ."

"Уучлаар-" Нүдэнд Тэхён болон найз охин нь харагдахад би олон хоног тэвчсэн нулимсаа тавьж орхив. Би ч муу охин юм даа. Найз залуугынхаа дэргэд өөр залуугаас болоод уйлж л байдаг.

-

"Ээж, би ирлээ."

Тэр надад хариулсангүй. Гутлаа тайлан буйдан руу ойртохдоо ээжийн мөр чичирж байхыг харлаа. Тэр уйлж байна.

"Э-ээж яасан бэ? Битгий уйл л даа."

"Миран надтай ярьсан."

"Миран эгч үү?"

"Тэр Америкт хүнтэй сууж, амьдралаа шинээр эхэлсэн гэж байна."

Дотор сонин болоод явчихав.

"Т-тэгэхээр Тэхён Америк явна гэсэн үг үү?"
Ээж толгой сэгсрэн нулимсаа арчаад "Тэр Тэхёнийг авахыг хүсэхгүй байгаа."

"АЙН?"

"Тэхёнийг энд хаячихсан. " Ээж чангаар уйлж эхлэхэд би нуруугаар нь тэврэн тайвшруулахыг хичээнэ.

"Тэхён со-сонссон уу?"

Ээж толгой дохиход нь би түүнийг гэрт байхгүй байгааг мэдэв. Миран эгч яаж ингэж чадав аа?

Өглөө болсон ч Тэхён ирсэнгүй. Түүнд санаа зовсондоо эээ бид хоёр ч шөнийг нойргүй өнгрөөсөн юм.

Сургууль дээр ч алга.

"Сүжона надтай ярилцаач?"

"Одоо бишээ Хусог. Би Тэхёнийг хайж олох хэрэгтэй."

"Яг одоо надтай ярилц!"

Хусогын ширүүн харцнаас эмээн аль хэдийн сургуулийн дээвэр хүртэл дагаад ирсэн байв.

"Сүжонаа яагаад намайг анхаарахгүй байгаа юм?"

"Уучлаарай Тэхёнд асуудал-"

"ХАРААЛ ИДСЭН ТЭХЁН!!"

Түүнийг гэнэт хашгирахад би цочсондоо хойш хэд алхлаа. Зүрх хүчтэй цохилно.

"Яагаад дандаа Тэхёнийг ярьж түүнд анхаарал тавьдаг юм бэ? Би хажууд чинь байсаар байхад үргэлж түүнээс болж уйлдаг. Бие чинь надтай хамт байдаг ч чиний сэтгэлийг би хажуудаа барьж дийлэхгүй юм байна!"

"...Энэ харилцааг эхлүүлснээрээ би дуусгах ёстой юм шиг байна! Чамд тохирох нэгэн нь би биш бололтой Сүжон" тэр ингэж хэлээд яваад өгсөн.

Бидний энэ богино хунацааны харилцаань би харамссангүй. Шархалж, уйлах хүсэл ч байсангүй. Түүнийг үлд гэж чангаасангүй.

Зөвхөн нүдэнд минь Тэхён харагдаж, хөл минь түүний байгаа гэж бодсон зүгт хурдлаж байлаа.

Тэхён өөрчлөгдөж байна. Болохгүй!

Яг л бодож байснаар сургуулиас холгүйхэн байдаг интернет кафед тэр сууж байв. Эндээ хоносон бололтой бэлэн гоймонгын аяга, цэвэр усны сав хажууд нь хөглөрнө.

Тэр тоглоомондоо хэт улайран компьютерын гарыг нүдэн сууж байлаа.

"Тэхёнаа"

Миний дуугаар тэр улайж, хавдсан нүдээрээ надруу харав. Түүний энэ төрхийг харахад миний сэтгэл эмтэрч байлаа.

"Яах гэж ирээв?"

"Энд байгаад байж болохгүй ээ. Ээж чамд санаа зовж байгаа харъя!"

Тэхён тоомжиргүй инээн буцаж хараад "Надад хэн санаа зовно гэж? Хаягдсан хүүд!"

"Юу гэсэн үг юм? Ээж бид хоёр чамд байгаа биз дээ?"

Тэхён хариу хэлсэнгүй. Түүний гараас чирэн татсаар би арай гэж тэр газраас гаргалаа.

"Тэхён чамд хэцүү байгааг мэднэ. Гэхдээ чи ингэж бусдыг бодохгүй зовоож болохгүй. Ээж чамаас болоод шөнөжин нойргүй дээрээс нь уйлж хоносон!"

Тэхён гараа халааслан эргэж хараад,

"Энэ тэгээд- Өөрт нь ухаангүй сайн болчихсон нэгний сэтгэлийг уландаа гишгэж хаясан хүний хэлэх үг мөн үү?" Тэр энэ үгээрээ миний амыг таглачихлаа. Үнээн, би тэгж хэлэх эрхгүй байх.

"Тэхён би-"

"Зүгээр дээ надад гонсойх юм алга. Би хүний хайрыг хүртэх эрхгүй азгүй амьтан."

Тэр ээжээсээ болоод гунигтай байгааг мэдэж байна. Би Миран эгчийг жаргаж амьдрах ёстой гэж боддог. Харамсалтай нь, түүний аз жаргал Тэхён биш байж.

-

Хэд хоног өнгөрөхөд Тэхён арай тайвширч байлаа. Гэхдээ надтай л хөндий харьцдаг хэвээр. Хусог ч тэр, сургууль дээр танихгүй мэт зөрнө. Миний зүрх сэтгэл Хусогын өмнө гэмшиж, Тэхёний өмнө шархалж байв.

Энэ үнэхээр Тэхён мөн эсэхийг мэдэхгүй байна. Орой тарчихаад үргэлж л намайг хүлээдэг байсан тэр огт намайг харахыг хүсэхгүй байгаа мэт л алга болчихно. Ярилцахыг хүсэх бүрт ганцаараа биш найз охинтойгоо сууж байна.

Түүний миний амьдралаас алга болно гэсэн үгийг би буруу ойлгожээ. Тэр нүдэнд минь харагдах ч сэтгэлээсээ өөрөө намайг арчин хаяж байна.

Гэхдээ ийм зүйл болохгүй! Би Тэхёнийг алдаж чадахгүй.

-

"Би гарчихаад ирье." Ээж гайхан гал тогооноос "Ийм орой хаачих нь вэ? Тэхён аа."

"Хүнтэй уулзах гэсэн юм." Тэхён ээжрүү инээмсэглэсэн ч надруу харалгүй гараад явчихав. Би түүнийг хэнтэй уулзахыг мэднэ.

"Ээж би бас гарлаа." Түүнийг дугарч амжаагүй байхад би углаашаа углан түүний араас гарлаа.

Гэхдээ би түүнийг зогсоох гэж гарч ирээгүй юм. Өөрт боломж байгаа эсэхийг эсвэл тэр охинтой хайртай эсэхийг нь, намайг уучлах үгүйг нь мэдмээр байна.

"Тэхён!" Тэр надаас хэдэн арван алхамын өмнө буюу гудамжинд асаалттай байдаг ганц гэрэлний доор зогсон эргэж харлаа.

Гадаа харанхуй. Тэр гэрэлний доор зогссон ч намайг сайн харж чадахгүй тийм л зайд бид зогсож байлаа.

"Яасан?"

"Чи... тэрэнд хайртай юм уу?"

"Та найз охин гэдэг үгний учрыг мэддэггүй бололтой."

Нүдэнд нулимс цийлэгнэж эхлэхэд би доош харан цамцныхаа хормойг оролдож эхэллээ.

"Гэхдээ-... гэхдээ."

"Гэхдээ?"

"Чи надад сайн гэсэн."

"Тэгээд?"

Тэр хариулт бүртээ хэдэн алхамаар надруу ойртож байлаа. Би уйлахгүй байх гэсэн ч чадсангүй. Тэхёний хариулт намайг мартсан гэдгийг бүрэн илтгэж байна.

Гэхдээ би түүнд гомдож чадахгүй ээ. Зүрх сэтгэлээ сайтар чагнаагүй миний л буруу.

"Өөр ярих зүйл байхгүй бол би явах хэрэгтэй байна." Тэр наашаа алхаж байсан ч ингэж хэлэв.

Би хэлэх хэрэгтэй байх.

Хацар даган доошлох хэлэн дусал нулимсаа арчин нусаа татаад түүнрүү харлаа. Тэхён хэдийн миний өмнө иржээ.

"Тэхён, би чамд сайн."

Энэ үгний дараа биеэс сүнс гадагшлах шиг л санагдав. Хөл чичрэн юу юугүй унах шахна. Нулимс жолоодлогоо алдлаа.

Тэхён хөмсөг зангидан надруу харж "Тоглоод байна уу?"

"Ү-үгүй ээ."

"Яасан? Надаар даажигнах чинь хангалтгүй байна уу?"

"Тийм биш Тэхён. Энэ бүгд миний буруу байсан. Би л өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй байсан юм. Би чамд сэтгэлтэй байсан. Ингээд бодоход бүр эртнээс, гэхдээ би өөрийгөө мэддэггүй байж. Чамайг Миран эгчээс болж шаналахад чинь чамайг гэх сэтгэл минь дэндүү хүчтэйг ойлгосон. Намайн уучлаарай Тэхён. Хожуу ухаарсанд уучлаарай."

"...Зовоодог байсанд, ганцаардуулдаг байсанд уучлаарай."

Салгалан байж хэлчихээд дараа нь түүнрүү харах зориг байсангүй. Тэхён дуугүй зогссоор. Зүрхний цохилт түүнд ч сонсогдохоор хурдан цохилно.

"Би... одоо таныг үнсэх хэрэгтэй юу?"

"Айн?"

Гайхан дээш хараад би цочирдсондоо нүдээ бүлтгийлгэн түүний аман дотор битүү орилов. Т-тэрний уруул!

Сандран холдох гэхэд Тэхён гараа бэлхүүсээр оруулж өөртөө улам наан тэвэрлээ.

Түүний зөөлөн, бас амтлаг уруулыг мэдрэн зогсохдоо би дэндүү олон мэдрэмжийг нэгэн зэрэг мэдэрч байлаа.

Хацарт шингэн зүйл дуслан норгоход нүдээ нээвэл Тэхён уйлж байв. Тэр уруулаа салгасан ч хүзүүрүү нүүрээ наан улам чанга тэвэрнэ.

"Т-тэхён!"

"Эгчээ та тэнэг."

"Мэднээ намайг уучлаарай."

Тэхён духаа минийхтэй нийлүүлэн надруу хараад "Надад хэцүү байсан. Бачуураад галзуурах гээд эсвэл бүр үхэх гэж байсан байх."

Би түүний сувд шиг хоёр нүд рүү цуцалгүй ширтэн яриаг нь анхаарна.

"Амлаач? Намайг орхихгүй гэж."

"А-амлаж байна."

Тэхён эцэст нь томоос том инээмсэглэж "Пак Сүжон би чамд хайртай."

Энэ үг намайг дахин төрүүлж, дахин бий болгов. Эцэст нь би өөрийнхөө, өөрсдийнхөө төлөө бүх зүйлийг зөв байранд нь орууллаа.

for~ Burte_Km

Удааааасанд уууууучлаарай :)) бааааас захиалга түүүүр зоооогсссон шүү!!!

Continue Reading

You'll Also Like

63.4K 4.4K 25
အခုခေတ်ရဲ့ B@d@ssက နှောင်းပိုင်းခေတ်ကို ရောက်သွားတဲ့အခါ...
321K 28.6K 64
ကိုယ့်ရဲ့ ဖြစ်တည်မှုကို နောင်တမရ။အကြင်သူကို တစိမ့်စိမ့်မြတ်နိုးရခြင်းကိုသာ ခုံမင်သည်။ ကိုယ့္ရဲ့ ျဖစ္တည္မႈကို ေနာင္တမရ။အၾကင္သူကို တစိမ့္စိမ့္ျမတ္ႏိုးရ...
1.3M 61.2K 29
အပျော်သဘောဖြင့် ရေးထားခြင်း ဖြစ်ပါသည်။