ᴏɴᴇsʜᴏᴛs

By OHOWLY

87K 4.8K 461

©OHOWLY More

"Miss right" |Taehyung|
"Don't say Goodbye" |Jungkook|
"In the mood of Love" |Sope|
"The Girl He Never Loved"
"Htf" |Jikook| gift for Т'Рэна
"Stay" |Vhope|
"Don't say Goodbye" chap.2
"Let me love you" |Chanbaek| gift for~YongEri
"In the mood of Love" chap.2 Xmas gift~<3
"Htf" |Jikook| Chap. 2 Xmas gift~ <3
"Heart" |Vkook| Xmas gift~ <3
"Lost" |YoonMin| NY gift~ <3
"Most Beautiful moments in the Life" |NamJin|
"Тэнэг!" Gift for Edna_Myg~ (•-•)
"Inside" |Meanie| gift for Yutaka_i
2-р сарын тохирол.
"Би удахгүй ирнэ" gift for @Kkrylly
"Би удахгүй ирнэ" gift for @Kkryrlly
"Би удахгүй ирнэ." Last chapter

"Төлөөс" |Jundae|

11.7K 422 13
By OHOWLY

Тэр сайн хүн биш байсан... Аан, бүр хүн ч биш байсан юм байна. Тэр сүнс байсан. Хүн бүр түүнээс айж, чичлэж, үзэн яддаг тийм л аймшиг байсан юм. Аймаар... түүнийг тодорхойлох ганц үг.

"

Өдрийн хоолоо." Ээж араас дуудахад гарах гэж байсан би духаа цохин буцлаа.

"Ойрд их мартамхай болоод байна."

"Орчин солигдсоноос болоод л.."

"Пшш, оройтохгүй шүү. Болгоомжтой яваарай." Ээжид агаарын үнсэлт бэлэглэчихээд том саарал цамцныхаа малгайд өмсөн бороон дундуур сургууль руугаа гүйж эхэллээ.

5 сарын өмнө аавын минь бизнес нурж, өрөө дийлж чадахгүйд хүрсэнээс бид Америкт ирсэн юм. Хотоос дэндүү хол жижиг тосгонд.. Үнэндээ эндээс биднийг хэн ч олж чадахааргүй байв. Энэ тосгон газрын зурагт тэмдэглэгдээгүй. Хэдхэн зуун хүн амтай ч уугуул иргэд нь хэзээ ч орхиж явдаггүй. Дэлгүүр нь хүнс муутай, сургууль нь ядруухан. Хамгийн хачирхалтай нь энэ газарт нар харна гэдэг ховор юм. Зузаан үүлс үргэлж нарыг хааж, ихэнхдээ бороо цутгана. Мөн хаашаа л харна ой моддоор бүрхэгдсэн сүрлэг уулс.

Ммм, намайг Сынван гэдэг. Хаанаас ч юм өөртөө Вэнди гэдэг нэр өгсөн ч хэн ч намайг ингэж дууддаггүй байв. Өөрийн ертөнцдөө л би Вэнди байсан юм.

💧

"Оройн хоолны цагаас өмнө ирээрэй.!"

Ээжийн зурвас нэртэй заналхийллээс болж ангиас гүйн гарч, намайг ирэхэд л анивчиж байсан одоо ч анивчсаар байгаа хонгилын гэрэлнүүдийн доогуур өнгөрөн доош буух нарийн шатан дээр иртэл зам таглан хэн нэгэн сууж байлаа.

-Ингэж л би анх түүнтэй таарсан юм.

Тэр шат үнэхээр нарийхан учир тэрний хоёр талаар гарах боломжгүй байв.

"Excuse me?" Тэр толгойгоо огцом эргүүлэхэд танил Ази төрх нь нүдэнд тусав. Эргэлзээгүй, тэр Солонгос юм байна.

"Замаас түр холдоод өгөхгүй юу? Би их яарч байна л даа."

Тэр гацсан зураг мэт л надруу харсаар байсанд бухимдаж эхэллээ.

"Хөөе-" Тэр гараараа өөрлүүгээ заахад нь би хөмсөг зангидан толгой дохив. Замын садаа гэдэг чинь жинхэнэ энэ байна.

"Ч-чи намайг харж байна гэж үү?" Түүний хоолой сөөнгө, цаашаа орчихсон удаан хугацаанд хүнтэй яриагүй мэт л сонстож байна."

"Юу гэсэн үг юм?"

"Ч-чи.. Үгүй ээ би.. нөгөө бишээ-" Тэр хачин зүйлс ярьсаар байсанд би залхсан царайгаа гарган ташаагаа тулан зогслоо. Гэтэл өнөөх чинь гэнэт нэг санасан бололтой салхи шиг хурдан босч зай тавьж өгөв.

"Бурханы минь аврал." Би баяртай гэхийн оронд энэ үгийг сонгосон юм. Харин одоо би аль хэдийн сургуулиас гарчихсан шороон зам даган гүйж байна.

Амжлаа.

🔱

Энэ газарт найз нөхөдтэй болох хүсэл надад байсангүй. Тиймдээ ч гэрээсээ бусад газарт ганцаараа л байдаг юм. Гэвч энэ өглөө өөр байлаа.

"Чи энд юу хийж байгаа юм?" Өчигдөр сургуулийн шатан дээр сууж байсан хөвгүүн гэрийн минь хашааны гадаа зогсож байсанд гайхсан нь энэ байв.

Тэр өчигдөрийн хувцастайгаа, бүр ганц ч зүйл өөрчлөгдөөгүй байх бөгөөд цагаан цамц нь огтхон халтардаагүй харагдана.

"Ч-чамтай танилцаж болох уу?"

"Тийм гэж бодож байна." Би найрсаг байхын тулд /ахх үнэндээ анхнаасаа тийм байгаагүй ч би хүсч байна/ гараа түрүүлэн сунган "Сун Сынван."

Тэр гар луу минь харсан ч атгалгүй "Ким Жундэ." Бантах мэдрэмж төрж, гараа буулган халаасаллаа.

"Ээжийг чинь хэн гэдэг юм. Манай ээж бараг л таних байх. Тэр их нөхөрсөг л дөө."

Тэр бага зэрэг инээмсэглэн "Тэр танихгүй ээ."

"Тийм байж. Тэгэхээр, Жундэ. Би одоо хичээлтэй болохоор явах хэрэгтэй. Дараа уулзалдана гэж бодож байна. Баяр-тай."

Жундэтэй байхад эвгүй байсан учраас гүйхээрээ тэндээс холдлоо. Тэр хачин юм. Царай нь цонхигор, харц нь хоосон. Дэндүү нууцлаг. Түүнийг илүү мэдэх гэсэн хүсэл төрөхөд би бушуухан толгой сэгсрэн арилгав. Дахиж таарахыг хүсэхгүй байна.

-Гэхдээ миний хүслээр болоогүй юм.

"Дахиад л чи юу?"

"Өглөөний мэнд." Өөрийгөө Жундэ гэх энэ залуу өглөө бүр намайг угтсаар 4 хоног өнгөрчээ. Үүгээр ч зогсохгүй, сургуулиас тарахад, дэлгүүр ороход хаанаас ч юм гараад ирдэг. Залхах гэхээсээ илүү айх мэдрэмж төрөх боллоо.

"Яагаад надад наалдаад байгаа юм? Найзлахыг хүсээ юу?" Тэр ичингүйрэн толгой дохиход би хачин царайлан,

"Тэгээд яагаад юу ч ярьдаггүй юм бэ?"

"Чи намайг тоодоггүй."

"Чи намайг айлгадаг тэнэгээ. Гаж донтон гэж бодож эхлээд байлаа."

"У-уучлаарай."

Бид зам даган алхаж эхлэхэд би түүнийг мэдэхээр хэдэн асуулт асуув.

"Чи сургуульд явдаггүй юм уу?

"Явдаг байсан."

"Яагаад гарчихсан юм?" Тэр инээмсэглэн мөрөө хавчина.

"Нууц юм байж. Гэр чинь хаана юм?"

"Нэг нь их хол, харин нөгөөх нь 5 гудамжины цаана байдаг юм."

-Ингээд бид дотно болцгоосон. Илүү, илүү дотно болсоор л. Гэхдээ энэ нь хагацал руу биднийг дагуулж байсныг би мэдээгүй юм.

Тэр их сонин хүн. Өөртөө хэзээ ч ойртуулдаггүй, дэндүү яриа, уулгач нэгэн мөртлөө цаанаасаа л нууцлаг. Бид олон хүн цугласан газраар явдаггүй байлаа. Зөвхөн хүнгүй гудамжаар ярилцан алхалж, өглөө намайг хүргэж өгөн, орой нь тогтсон цагтаа хүлээн зогсож байна. Бид ярилцаад л, ярилцаад л байдаг. Бид өөр хөгжилтэй олон зүйлс хийх боломжтой байсан ч ярилцахыг л сонгодог байлаа.

Гэнэтхэн алга болчихно. Хэдэн долоо хоногоор сураггүй байж байгаад гэнэт л гараад ирдэг.

Цаг хугацаа, өдөр хоногууд өнгөрч сэтгэл минь надад захирагдахаа больж эхлэв. Ингэхдээ өдөржин шөнөжин Жундэг бодох болж, уулзаж ярилцахдаа сандран догдолж байлаа. Хүлээх болж, хүлээсний хэрээр ганцаардах болов.

-Тиймээ, би хайрлаж эхэлсэн юм.

Тэр хаанаас гарж ирсэн, ямар учиртай хүн гэдгийг мэдэхгүй ч би түүнд сэтгэл алдарсан юм. Харин тэр... надтай адил мэдэрдэг болов уу?

"Хөөе, төрсөн өдөр чинь хэзээ болдог юм?"

Тэр хэсэг бодолхийлснээ " 2 долоо хоногын дараа."

"Вуаа. Минийх хавар болдог юм. Гоё улирал шүү."

"Тэгээд л чи хавар шиг үзэсгэлэнтэй байх нь."

"Б-больдоо. Хүн ичээгээд л-" Тэр надруу инээмсэглэн ширтсээр байсанд нүүр аяандаа халуу дүүгж, улайж байгааг нь мэдсэн болохоор түрүүлэн алхаж эхэллээ.

"Тэнэг чинь." Амандаа бувтнан өөрийгөө сэвж яваад эргэж хартал Жундэ алга болчихсон байв. Тийм дээ, ингээд л алга болчихдог.

Дасчихсан болоод ч тэр үү нэг их гайхширсангүй гудамжруугаа алхан орлоо.

~

"Жундээ~!" 13 хоногын дараа анх удаа түүнийг гэрийнхээ гадаа олж харлаа. Тэр эргэж харсан ч инээмсэглэсэнгүй. Би дүрэм мэт л түүнээс 5 алхамын зайнд зогсоод,

"Маргааш чиний төрсөн өдөр."

Яагаад ч юм энэ үгний дараачаар түүний гунигтай царай улам түгшүүртэй хачин болчихов.

"Ж-жундэ, яасан бэ?"

"Маргааш чамтай болзож болох уу?"

"Айн?"

"Миний... төрсөн өдөр юм чинь."

"А-аан, мэдээж хамт төрсөн өдрийг чинь тэмдэглэцгээе." Мэдрэмж намайг агаарт хөөргөх шиг санагдана. Тэр намайг болзоонд урьлаа. Тэр намайг болзоонд урьлаа.

-Гэхдээ тэр өдөр жаргалтай дуусаагүй юм. Аз жаргал... бидэнд энэ үг тохирохгүй юм байна.

"Чи үзэсгэлэнтэй харагдаж байна." Энд ирснээсээ хойш огтхон ч өмсөөгүй цэцгэн хээтэй цагаан даашинзаа өмсөж, ээжийн үнэртэй уснаас гуйн байж цацан гарахад Жундэ намайг энэ үгээрээ угтан авлаа.

"Баярлалаа. Бид хаашаа явах юм?"

"Их гоё газар."

Тэр алхах зуураа гараа явуулан миний гараас атгахад би сандарсандаа татаад авчихав. Жундэ гайхсан ч инээмсэглэн дахин гараас минь хөтөллөө.

-Ингэж би анх түүндээ хүрсэн юм. Миний төсөөлснөөс зөөлхөн бас дулаахан байсан. Анх удаа түүнээсээ хөтлөн алхаж байхдаа би инээмсэглэхгүй байж чадаагүй.

Тэр намайг дагуулсаар ойн төгөлд авчирсан. Шувуудын жиргээн, навчисын сэрчигнээн, өнгө өнгийн цэцэгсээр дүүрэн зөвхөн бидэнд зориулсан мэт ийм л газар байв. Гайхалтай нь энэ цоорхойд нарны гэрэл тусч байлаа.

Гэрээсээ бэлтгэн авчирсан хоолоо дэлгэн тавьж бид амтархан идэцгээв.

-Тэр өдрийг дуусгахыг хүсэхгүй байснаа одоо бодохлээр инээд хүрдэг юм.

Энэ өдрийн төгсгөлд бид ойгоор зугаалж, хөөцөлдөн тоглож, илүү их ярилцаж амжсан байлаа.

"Чи манайд очмоор байна уу?"

Миний нүд гэрэлтэн түүнрүү харж "Болох юм уу?"

"Өнөөдөр бүх зүйл боломжтой."

"Тэгвэл би очихыг хүсч байна."

~

Түүнтэй хамт гэрт нь орж ирээд би бүрэн шоконд орчихсон юм. Энд тэндгүй эвдэрсэн тавилга, хана нь нааш нурж эмх цэгцгүй өрсөн тоосгоны завсраас салхи сийгнэ. Эвдэрсэн балгас гэхэд тохирохоор газарт Жундэ намайг авчиржээ.

"Ж-жундэ." Айсандаа түүний гараас зууран асуулт эрсэн харцаар харахад тэр инээмсэглэн,

"Би чамд бүх үнэнийг хэлэх цаг болсон."

"Юун үнэн?"

"Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэж явахдаа би чамайг харсан. Санаж байвал чи яг энэ өдөр нүүж ирсэн гэсэн үг. Үнэндээ.. би чамд анхны харцаар дуралчихсан юм. Тэгээд *бугуйн цагаа харах* энэ өдрийн 8 цагт би амиа алдсан."

"Ю-юу гэнэ ээ?" Би бушуухан түүнээс гараа татаж авав.

-Ийм зүйл болно гэж мэдсэн бол түүнийг дагаж гэрт нь очихгүй байсан юм.

"Тийм ээ, согтуу жолоочын машин доогуур орчихсон." Тэрнийг нулимстай нүдээрээ надруу ширтэхэд нь би амаа даран хойш хэд алхав.

"Чамтай учрах тавилангүй нэгэн байсан би эрлэгийн элчтэй тохиролцоо хийсэн, чамтай хамт байхын тулд. Дахиад нэг жил, өөрийн амиа алдсан өдрийг хүртэл намайг дэлхий дээр үлдээж оронд нь би дахин хүн болж төрөхгүй. Ийм л тохиролцоо."

"Ч-чи" Нүднээс нулимс урсаж эхлэв.

"Ингээд би сүнсний амьдралаар 5 сар амьдарч чамайг холоос харж, өглөө сургуульд чинь хүргэж өгөөд орой нь авдаг байлаа. *инээмсэглэх* Гэтэл гайхамшиг тохиож чи намайг харсан бүр надтай ярьсан гээч. Чамайг харах бүрт би дахин дурладаг. Хэзээ ч мэдэрч байгаагүй дулаан тухтай байдлыг би мэдэрдэг. Аахх, өнөөдөр би явна тэгээд дахиж ирэхгүй. Гэхдээ би харамсахгүй байна. Энэ нэг жилийн хугацаанд чи надад амьд байхдаа ч мэдэрч үзээгүй аз жаргал гэгчийг мэдрүүлсэн."

"Жундэ, битгий тоглоод бай. Хоёулаа буцъя тэгэх үү? Надад чамд өгөх бэлэг бий."

"Энд ямар ч тоглоом байхгүй Вэнди. *бугуйн цагаа дахин харах* надад цаг бага үлдээд байна. Чамд хэлэх зүйд их байгаа ч аахх... би яагаад уйлах гээд байна вэ?"

Тэр шуугаараа нулимсаа арчин дахин надруу харахад би ойртсоор өлмийгөө өргөн уруул дээр нь үнсэж орхилоо. Батлах гэж... гэхдээ миний буруу, түүний зөв байсан.

"Би чамд хүрч байна, би чамайг мэдэрч байна Жундэ. Энэ бүгд яаж хуурамч байх юм бэ? Надад худал хэлэхээ боль."

"Энэ бол гайхамшиг, энэ хайр." Айснаасаа болоод хөл гар минь чичирч байв. Гэхдээ би түүнээсээ айгаагүй юм. Зогсолтгүй урсах нулимсыг минь тэр гараараа арчин,

"Вэнди, намайг ирэхгүй байсан ч гуниглаж болохгүй шүү. Өвөл ойртож байгаа болохоор дулаан хувцсаа сайн өмсөөрэй. Бас найз нөхөдтэй бол. Одоо би байхгүй юм чинь ганцаараа байгаад байж болохгүй. Ганцаардаж болохгүй, ядарч болохгүй, намайг санаад уйлж болохгүй шүү. Харин ч намайг бодоод хүчтэй ба-" Түүний үгийг таслан би дахиад уруул дээр нь үнслээ. Энэ удаа илүү хүчтэй, бас удаан. Гаслантай цохилох зүрх минь догдлох биш шаналан шархирна.

Би түүнийг явуулмааргүй байна. Бас... хувь тавилан гэж ямар хүчтэй, харгис зүйл байдгыг ойлгож байна. Бид аз жаргалд шунан дурлахад асар том төлөөс төлөх шаардлагатай болно. Харин бидний хайрын төлөөс.. тэр минь байжээ.

"Би чамайг явуулмааргүй байна." Бидний уруул одоо ч нийлсэн байх бөгөөд түүний халуун амьсгал надад мэдрэгдэнэ.

"Би ч гэсэн явмааргүй байна."

Бид хэсэг ширтэлцэн зогссны эцэст миний хүсээгүй мөч ирсэн юм.

"Вэнди, нүдээ ань." Тэр сандарч эхлэхэд миний нулимс дахин урсаж эхэллээ.

"Жундэ, үгүй ээ."

"Нүдээ ань! Хурдан!" Би эсэргүүцэн толгой сэгсэрсэн ч түүний харц миний нүдийг аниулж дийллээ. Жундэгын уруул сүүлчийн удаа надад мэдрэгдэж, аажмаар уусан алга болох нь ч мэдэгдэв.

"Жундэ, би чамд хайртай."

"Би ч гэсэн чамдаа хайртай, Вэнди." Түүний хоолой дэндүү сул, цаана сонстсон юм. Нүдээ нээн харахад би ганцаараа энэ байшинд үлдсэн байв.

Тэр явчихсан.

Тэр эргэж ирээгүй.

Үйлийн үр огтлолцох

Зөрөг дээр хормой шүргэсэн

Үг хэлэх шиг нүдтэй нь

Харц мөргөлдүүлсэн хархүү

Амьд насных нь гэгээн дурсгал

Ахиад заяахгүй гэнэн үзэсгэлэн.

Аль аль нь зам салгах

Алтан жамын уулзварт ирлээ.

Би жинхэнэ хайртай учирсан гэдгээ мэдэж байна. Учир нь тэр намайг хайрлахын тулд эрлэгт сүнсээ худалдаж, харин би эцсээ хүртэл түүнийг зүрхэндээ тээсэн.

~for Rvl_xxx

A/N: ЗИАА ЁСТОЙ МЭДЭХГҮЙ ЭЭ ХХА. АНХНЫ ONESHOT БОЛОХООР САНАСАНД НЬ ХҮРСЭН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ ЮМ. ЯМАРТАЙ Ч ИНГЭЭД ЭХНЭЭС НЬ ЗАХИАЛГЫН ДАГУУ БИЧИГДСЭЭР БАЙХ БОЛНО ОО. azzayabatsaikhan

Continue Reading

You'll Also Like

926K 42.5K 51
Warning ( Included abusive content!!!) Total Episodes-43 (Completed) Start date-Oct 6.2021 End date-Feb 21.2022 To finish this story , I spent 4 mont...
2.4M 175K 35
Myanmar×OC အချစ်ဦး၊အချစ်ဆုံး၊လက်တွဲ​ဖော်ဟာ တစ်ထပ်တည်းကျ​သောအခါဝယ် 8.2.2023 ___ 8.4.2023
145K 25.2K 112
နဂါးကျွန်း ဆိုတဲ့ app ကို ဒေါင်းလုခ် လုပ်ပြီး သားပေါက်လေးတွေကို အရူးအမူး ပျိုးထောင် ပေးပြီးတဲ့နောက် ထိုဂိမ်းထဲက သားပေါက်လေးတွေ ဆီ ကူးပြောင်းရောက်ရှိသ...