13. Ордны хана

447 65 9
                                    

Хоёр жил, долоон сар, арван өдөр өнгөрөв. Одоо л эндээс оргож зайлахгүй бол болохгүй нь гэж өдөр болгон шахуу бодогдох ч үйлдэл хийсэн удаагүй. Гэхдээ өнөөдөр би эндээс явахаар шийдлээ. Энэ өргөөнөөс, энэ хахир хүйтэн улсаас явах болно. Хүний нүд урдаа байдаг болохоор өнгөрснөө биш урагшаа харж амьдрах ёстой. Гэхдээ ингэж бодоод энд туулсан бүгдээ мартахыг хүсэв ч дэндүү харамсалтай, гомдмоор санагдаж байна. Өөрийн улсдаа очиж хүчигжихээрээ тэднийг миний туулснаас ч илүүг амсуулах болно гэдгийг Чин улсын гүнж би энд тангараглая.

Би унтахгүй үүдэн дэх харуулууд ээлжээ солихыг хүлээв. Тэгээд солих мөчид оргохоор боллоо. Үдэш болж нар жаргахад удсан ч үгүй тэд ээлжээ солихоор явав. Үүнийг би өөрийн цоолж, нүхэлсэн хананы завсраар ажиж байлаа. Уг  нүхийг би сүүлийн хоёр долоо хоног зогсолтгүй өөрийн хурц иртэй мөнгөн үсний хатгуураар цоолсон юм. Энэ нүх хэний ч нүдэнд өртөхөөргүй газар байрласан бөгөөд үүгээр гараад явбал шивэгчдийн өргөөнд хүрэх юм. Угтаа шивэгчид болон хаан угсаатны хүмүүс хоорондоо хол зайтай байрладаг ч би л тэдэнтэй хамгийн ойр байрлах өргөөнд хоригдсон билээ. Тэднийг явмагц би сэмээрхэн нүхээр гаран, шивэгчдийн байрладаг өргөө рүү явав. Тэндээс угааж, өлгөсөн байсан нэг шивэгчний хувцсыг олж өмслөө. Хэрэв би өөрийн хувцастайгаа явбал баригдах нь гарцаагүй. Тэгээд цааш аль болох хол явахыг хичээв. Замдаа бараг л хүнтэй таарсангүй. Гэсэн ч нэг тайгантай таарав. Үүнээс цааш их амжилттай явж байсан ч тэд намайг оргосныг мэдсэн бололтой харуулууд хааны ордон даяар шуугилдлаа. Үнэхээр самуурсан амьтад юм, яахаараа хар шөнө миний өргөөнд ордог байна аа?

Би бараг л ордны ханан дээр тулж ирэв. Одоо үүнийг л давж чадвал би энэ тамаас ангижрана. Би чулуун хананаас зууран, энд тэнд нь гишгэлэн авирч эхэллээ. Үнэхээр өндөр бөгөөд сүрлэг том байв. Гэсэн ч хүн авирч чадахгүй хэмжээнд биш. Эндээс оргохыг хүсдэг хүмүүс их олон бий. Гэхдээ тэд чаддаггүй. Тэд зүгээр л айдаг юм, айдастаа баригдаад л давж гарч чаддаггүй хэрэг. Харин би бол өөр айх айдас ч үгүй, хорвоо дээр орь ганцаараа нэгэн. 

Чин улс бол дайчин ард түмэн. Гэсэн ч гүнж нарт зэвсгийн эрдэм заадаггүй байлаа. Тэдний ёс суртал нь эмэгтэй хүн эмэгтэйлэг, даруу төлөв, уран гоо байх ёстой гэж үздэг. Гэхдээ би нууцаар зэвсгийн эрдэм сурдаг байсан билээ. Миний зэвсгийн эрдэм сурах хүслийг ордны дэг журам дарж чадахааргүй байв. Удаан авиреесны эцэст нэг юм давж чадлаа. Одоо ингээд би л зөвхөн өөрөө өөрийнхөө арыг дааж явах болно. 

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 10 vote, 4 сэтгэгдэлийн дараа.

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon