7. Xu Kai

512 75 3
                                    

Чусон улсын хаан "Та нар сайн явж ирэв үү?" гэж асуув.

Угсаа залгамжлах ханхүү "Бид сайн явж ирлээ, хаан эцэг минь." хэмээн хэллээ.

Би "Хаан эзний амрыг айлтгая. Бид аян замдаа амар мэнд яваад ирсэн билээ."

Чусон улсын хаан "Чи чинь Чин улсын хааны 4-р гүнж Хэжиа байхаа?" гэв.

Би "Би мөн байна, хаан минь."

Чусон улсын хаан их л уриалагхан царай гарган "Их хатан минь Ибо, 4-р гүнж нарын суух өргөөг шивэгчдээр бэлдүүлсэн үү?" хэмээлээ.

Чусон улсын их хатан "Мэдээж бэлдүүлэхгүй яах билээ. Тэд Шинан ордонд байрлах болно."

Би "Их хатны энэрэнгүй сайхан сэтгэлд мөхөс би талархлаа. Миний бие базаахгүй байгаа тул би ингээд ордон руугаа явж амаръя даа." гэж хэлэв.

Чусон улсын хаан "За тэгвэл чи явж бай, Ибо харин энд үлдэг. Ярих чухал хэрэг байна. Бас угсаа залгамжлах ханхүү чи түүнийг ордонд нь хүргээд өгчих." гэлээ.

Угсаа залгамжлах ханхүү бөхийгөөд "За хаан эцэг минь." хэмээн хэлэв.

Би үүнийг сонсмогцоо хааны ордноос үтэр түргэн гарав. Миний дараа угсаа залгамжлах ханхүү гарч ирлээ. Угсаа залгамжлах ханхүү бас л Ван Ибо шиг зантай хүн байх даа? Ер нь энэ улсынхан бүгд адил бололтой.

Угсаа залгамжлах ханхүү инээмсэглэн "Бэр дүү, намайг дагаад явна уу." хэмээв.

Би "Ойлголоо." гэж хэлээд түүний араас даган явлаа. Тэгтэл жижигхэн нуур олж харав. Би "Угсаа залгамжлах ханхүү та түр хүлээж байгаач. Би энэ нуурыг хармаар байна." гэж хэллээ. Нуурыг харан зогсож байтал намайг ийш ирэх өдөр ээжийн минь өгсөн үсний хатгуур нуур луу уначхав. Энэ үед би хатгуураа авахаар нуур руу үсрэн ортол, живж эхэллээ. Яагаад үсрээд орчихсоноо үнэхээр мэдэхгүй байна. Багаасаа сэлж сураагүй би ийм жижигхэн нуураас ч гарж чадахгүй байв. Ус үнэхээр хүйтэн юм. Одоо амьсгаалах ч тэнхэлгүй болж байна. Нүд минь анилдан, бие минь суларна. Амьдрал минь алт эрдэнэсээр дүүрэн байсан ч, хайр сэтгэлээр дутмаг байсаар дууслаа даа. Эцсийн мөчдөө хүн инээмсэглэсээр үхэх ёстой гэдэг ч яг одоо надад инээмсэглэх тэнхэл алга.

-----------------------------------------------------------

Би яагаад амьд байдаг билээ? Энэ хаанах вэ? Би яагаад энд ирэв? Ийнхүү бодон гайхаж байтал Күй Ар эхэр татан уйлсаар "Авхай, би таныг үхчихлээ л гэж бодсон. Та яагаад тийшээ үсрээд орчхож байгаа юм бэ?" гэлээ.

Би үхтэл их өвдөх толгойгоо барьсаар "Би яагаад энд байдаг билээ? Күй Ар, уйлж унжихаа болиод юу болсныг хэлээд өг." гэж хэлэв.

Күй Ар "Таныг ус руу унахад Шу Кай ханхүү аварсан."

Би "Шу Кай ханхүү гэж хэн юм?"

Күй Ар "Яагаа вэ угсаа залгамжлах ханхүү л байхгүй юу, та одоо унтаж амар. Таны цас шиг цагаан царай бүр тоор шиг ягаан болчхож." хэмээн хэллээ.

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 10 vote, 1 сэтгэгдэлийн дараа.

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now