4. Угсаа залгамжлах ханхүү

535 77 3
                                    

Би "Надад бол ямар ч шийдэл алга. Чамд бодсон юм байгаа юу?"

Ван Ибо "Одоохондоо юу ч алга. Дараа шийдэл олохоороо хүрээд ирье. Тэр болтол чи ч бас хайж л бай." хэмээгээд гарч одов.

Түүнийг гарсны дараа би амандаа "Энэ цадиггүй амьтныг аянга ниргээсэй билээ!" гэж шивнэлээ. Хэрэв арга олдохгүй бол бид үнэхээр гэрлэх шаардлагатай болох нь ээ. Над шиг хүнтэй тэр хэзээ ч тохирохгүй. 

Күй Ар "Гүнж минь, бидний салхилах цаг болсон байна."

Би өөрийн Манж тэрлэгээсээ зуураад "Ойлголоо, явцгаая." хэмээн хэлэв.

-----------------------------------------------------------

Гадагш гарахад үнэхээр тэсгэм хүйтэн байлаа. Гэсэн ч буцаад орж болохгүй шүү дээ. Учир нь эдгээр өдрүүдэд миний толгойн өвчин улам л даамжирсан. Тиймээс отчид үзүүлтэл намайг өдөр бүр удаан хугацаанд гадагш гарч, хүйтэн агаар амьсгалбал түргэн эдгэнэ гэж хэлсэн. Гэхдээ би энэ аргыг надад нөлөөлнө гэдэгт тийм ч итгэлтэй биш байна. 

Энд нэлээн удсаны дараа би тэсгэл алдрав. Би даарч сөөнгөтсөн хоолойгоор "Күй Ар, одоо буцаж орцгооё." гэлээ.

Күй Ар "За, гүнжээ." хэмээгээд бид ордныхоо зүг хөдөллөө. Би замдаа явж байхдаа үл таних хүмүүсийг олж харав. Тэдгээр хүмүүс Манж Чин улсын хүмүүс биш болох нь өмссөн хувцаснуудаас нь илт анзаарагдана. Тэд Ван Ибо болон Ван Жиан нар шиг Чусон хүмүүс байх нь! Энэ хүмүүс яагаад ийм олноороо сүрэглэн явж байдаг билээ? Бас аль дээр ирсэн хирнээ яахаараа Манж тэрлэг өмсөөгүй байдаг хэрэг үү? Гарцаагүй Чусоноос дахин элч нар илгээгдсэн байж таарна. Тэдний ямар санаа өвөрлөж ирснийг таах аргагүй юм.

Тэднийг хэсэг харж зогсож байгаад дахин цааш явлаа. Удсан ч үгүй ордондоо ирэв. 

Күй Ар надад цай аягалж өгөөд "Тэр оточ-ийн хэлсэн үгэнд би лав итгэхгүй байна. Ямар оточ гэхээрээ өвчтөнөө хар хүйтэнд гадаа зогс гэдэг байнаа?" хэмээлээ.

Би "Чиний хэлсэн үг үнэхээр үнэн шүү. Хүйтэнд гадаа зогссоор байгаад ханиад хүрэх шахлаа."

Күй Ар "Гүнжээ, та сая замд тэр Чусон хүмүүсийг хараад байсан уу?" гэв.

Би хэд хэд ханиалган "Чи тэднийг Чусон хүмүүс гэдгийг яаж мэдсэн юм?" гэж асуулаа.

Күй Ар "Тэд өчигдөр ирсэн. Чусоноос ирсэн элч нар дунд Чусоны угсаа залгамжлах ханхүү багтсан гэх Вэй эгчийн яриаг сонсоод би харахаар очсон юм. Тэгсэн хамгийн том сүйхнээс нь нэг царайлаг залуу хар хүү гараад ирсэн. Магадгүй тэр хүн Чусоны угсаа залгамжлах ханхүү байх." гэв.

Хөөх! Бөөн бөөнөөрөө ирээд л... манай улсыг эзлэхээр шийдсэн юм биз дээ? Ямар гээчийн барын зүрхтэй амьтад вэ?

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 8 vote, 2 сэтгэгдэлийн дараа.

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈМесто, где живут истории. Откройте их для себя