14. Цааз

453 64 14
                                    

-----------------------------------------------------------

Хааны ордон хэдий том болов ч, амар амгалан, эрх чөлөө тэнд нэгээхэн ч үгүй. Харц ардын гэр хэдий жижиг болов ч, амар амар амгалан, эрх чөлөө тэнд бий.

Ой мод, эзгүй талыг харах мөчдөө би сая нэг зогсов. Хэзээ энэ хүртэл ирснээ үл мэднэ, гэдэс хоржигнон дуугарч, ам хатан ханиана. Гэнэт голын бараа харан, яаран очиж алгаараа ус тосон авч уув. Хэдий надад авч гарсан алт, эрдэнэсүүд минь байгаа ч тэднийг идэж болох ч биш дээ. Тийм ээ, ордноос гарчихсан болохоор одоо би хэн ч биш, зүгээр л нэг тэнүүлчин болчихлоо. Гэсэн ч зүгээр дээ, бүх зүйл цаг хугацааны аясаар өөрчлөгдөж байдаг. Өмнөх би одоогийн би болсон, одоогийн би ирээдүйн би болох л болно.

Уул модоор тэнүүчлэн явахдаа нэг чимээ олж сонслоо. Яалт ч үгүй морины давхих чимээ байв. Цааш харахад холоос маш олон морьтой хүмүүс давхин ирлээ. Магадгүй тэд ордны харуулууд байх. Би өөрийн хөлийн чадлаар хол гүйн зугтав. Гэсэн ч явган хүн морьтой хүнийг яахан түрүүлэх билээ. Өөрийн чадлаар хол гүйсэн ч тэд намайг гүйцээд ирэв. Тэдний нэг нь мориноосоо бууж ирж, намайг хүллээ. Эцсээ хүртэл эсэргүүцэн тэмцэж байсан болов ч, яаж ч чадалгүй хүлүүлэн явав.

-----------------------------------------------------------

Эцэст нь энэ хөгийн хааны ордонд эргэн ирлээ. Яагаад ийм байдалд орчхов доо. Тэд намайг барьсаар шууд гяндан руу чиглэв. Удалгүй би гянданд ганцаар үлдлээ. Гайхалтай! Үнэхээр хэлэх ч үг алга.

Харанхуй, хүйтэн гянданд хархууд гүйлдэнэ. Харин би ганцаар уйтгарлан сууна. Энэ үед амьдрал ийм л байдаг юм байж. Гэхдээ ирээдүйд энэ шударга бус зүйлс өөрчлөгдөх болов уу?

Хоёр өдрийн дараа:

Энд хоригдоод хоёр өдөр өнгөрөв. Удалгүй ял сонсгогч ирж миний ялыг айлтгалаа.

Ял сонсгогч "Их Манж Чин улсын гүнж Хэжиа ялаа сонс. Чусон улсын эзэн хааны зарлигдсанаар Манж Чин улсын гүнж Хэжиа нь Чусон улсын алтан ургын амийг санаатайгаар тасалж, ордноос оргосон тул цаазаар авахуулах ялыг оноож байна. Түүнийг ард түмний нүдэн дээр цаазаар авах болно." гэв.

Би юуг ч хийж амжилгүй үхэх нь ээ? Үхэх нь нэгэнт үнэнээс хойш одоо үхсэн ч хамаа алга. Гэхдээ би тэднийг үхэхийг харчхаад л үхэхийг хүссэн юм сан.

Харуулууд миний хоёр гарыг улам чангалан хүлээд, чирэн гадагш авч гарлаа. Аз уу, азгүйдэл үү гэдгийг нь мэдэхгүй ч тэд миний толгойд уут угласангүй. Бид цааш явсаар ордноос гарав. Бидний очсон газарт хаан, Ван Ибо, Пак бага хатан гэх мэт олон хүмүүс цугларсан байлаа. Үнэхээр Цань Юлин үнэн хэлсэн бололтой. Пак бага хатан нүүрэндээ бахадсан инээмсэглэл тодруулан ихэмсгээр Ван Ибогын дэргэд сууна. Одоо тэр ханхүүгийн их хатан болчихжээ? Харамсалтай л юм Пак Инжи! Чамайг алахыг үнэхээр их хүссэн юм сан.

Бичээч: Bell
Дараагийн хэсэг 11 vote, 5 сэтгэгдэлийн дараа.
A/n: Төгсгөл ойртсоор..

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈWhere stories live. Discover now