2. Надад сэтгэлт хүн бий

613 79 9
                                    

Тэрбээр хаан аавд ёслоод "Хаан эзний амрыг айлтгая." хэмээлээ. Түүний царай үнэхээр өөгүй сайхан харагдаж байна.

Хаан "Та хоёр сайн танилцаад ав. Удахгүй та хоёрын хуримыг хийж, Хэжиаг танай улс руу чамтай хамт явуулах болно." гэв.

Тэгэхээр энэ хүн Чусоны ханхүү Ван Ибо байх нь ээ? Яасан сонин-хүү содон хэрэг вэ.

Би бөхийн "Ойлголоо, хаан ааваа би тэгвэл ингээд явъя даа." гэж хэлээд ордноос гарлаа. Удалгүй Ван Ибо ардаас минь гарч ирэв. Тэр юу ч хэлэхгүй дэргэд минь зогсоно. 

Ван Ибо хэсэг чимээгүй зогсож байснаа "Би чамтай гэрлэхийг хүсэхгүй байна. Надад сэтгэлт бүсгүй минь бий." гэж хэллээ.

Түүний үг үнэхээр намайг гайхшруулж чадсан юм. Тэр яаж намайг голж зүрхлэв ээ? Би бол муу ч сайн ч Чин улсын гүнж. Өнөөг хүртэл хэн ч намайг голж зүрхлээгүй юм даг. 

Би түүн рүү эргэж хараад "Та юу ярина вэ? Энэ хэргийн тухай аль хэдийн хоёр улсын хаад шийдсэн шүү дээ. Та их бүдүүн зүрхтэй хүн юм." хэмээв.

Ван Ибо харин хүйтэн бөгөөд хөндий харцаараа над руу ширтэн "Би яаж ийж байгаад аргаа олчих тул чи надтай гэрлэнэ гэж дураараа зүтгэсний хэрэггүй шүү!" гэж хатуу санууллаа. 

Би "За яахав, гэхдээ чи өөрийгөө их юмд бодоод хэрэггүй л байх шүү

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

Би "За яахав, гэхдээ чи өөрийгөө их юмд бодоод хэрэггүй л байх шүү. Одоогийн Чусон улсын байр байдал ямар байгааг чи надаар хэлүүлэлтгүй мэднэ байлгүй дээ." гэж хэлчхээд өөрийн ордны зүг түргэн алхлаа.

-----------------------------------------------------------

Би хагарах мэт өвдөх толгойгоо бариад "Күй Ар, надад цай аваад ирээч." хэмээн хэлэв. Өнөөдөр чинь яасан ёрын өдөр вэ? Тэр муу дорд адгуусаар доромжлуулаад, овоо гайгүй байсан толгой минь ч дахин өвдөөд. Бүх юм тэр барын зүрхтэй амьтнаас л болсон хэрэг!

Күй Ар "Гүнж-тээн дахиад л таны толгой өвдөөд байгаа хэрэг үү?"

Би хүчлэн инээмсэглээд "Үгүй дээ, би зүгээр." гэлээ.

Күй Ар "Та надад битгий худал хэл л дээ. Та толгой өвдөх болгондоо надаар цай бэлдүүлдэг шүү дээ. Би танд бага байхаас тань үйлчилсэн тул ийм зүйлийг гадарлахтайгаа байнаа. Би одоохон оточ дуудаад ирье." гээд оточ дуудахаар ухас хийв.

Би дуу алдан түүний гараас шүүрч аваад "Хэрэггүй ээ тэгж төвөг удаад яахав." хэмээлээ.

Күй Ар дахиж оточ дуудхаар явах гэхээ болин "Ойлголоо тэгвэл би танд цай аваад ирье." гэж хэлээд өргөөнөөс гарч одов.

-Бичээчийн талаас-

Хэн ч үл харагдах жижигхэн ордонд гайхалтай дуу хоолой аялгуулан сонстоно. Чимээг даган явбаас дуу дуулан гунигт сэтгэлээ дэвтээж буй үзэсгэлэнт залуу авхайг олж харна.

Бичээч: Bell

Цасны анхны хайр  ᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉᵈKde žijí příběhy. Začni objevovat