16.

4.6K 378 47
                                    

Жимин

Чамгүй цаг мөч бүр хэн ч мэдэрч үзээгүй ганцаардал.Энэ дэлхийн бүх хүмүүс нүдний минь өмнө алга болж ганцхан чи л харагдаж байна Еэрим.

Магадгүй одоо л харамсаж байх шиг.Ингээд орхиод яваад өгөхийг чинь мэдэж байсан ч зүрх сэтгэлдээ мэдрээгүй байсан юм.Чамайгаа надтай үхэн үхтэлээ хамт байна гэж бодсон учраас үнэнтэй эвлэрэх дэндүү хэцүү санагдсан юм.

Өдөр бүр чинийхээ инээмсэглэлийг харж сэрнэ гэж боддог байлаа.Харин одоо чиний минь дүрстэй бичлэг л байна...

"Жимин аа"

Гэнэт үнэхээр л түүний минь хоолой чихэнд минь сонсогдох шиг болов.Нэг л тийм уянгалаг нарийхан хоолой.Сайхан байна.

Дахиад дуудаач хонгор минь.

"Жимин аа"

Уусан архиндаа манарч хий юм сонсож байгаач гэсэн надад бага ч болов аз жаргалыг бэлэглэж буй учраас дахин дахин том балгав

"Хөөе Жимин"

Харин энэ удаад яг л дэргэд минь байгаа юм шиг тод сонсогдов.Ийш тийшээ харвал орны өнцөгт хэн нэгний дүрс бүдэгхэн үзэгдэх нь тэр.Гэрэл унтраалттай байгаа учраас сайн харагдахгүй байгаач яах аргагүй эмэгтэй хүн зогсож байх шиг!.

Гэнэт л түүний минь үнэр өрөөнд дахин шинэчлэл хийв үү?гэлтэй цэцгийн анхилуун үнэрээр дүүрэв.Үнэхээр Еэрим чи энд байна гэж үү?

"Жимин"

Тэр дахин ийн хэлэхэд би бүрэн итгэсэн юм.

"Еэрим"

Намайг ийн итгэж ядан асуухад тэр над руу дөхөн урд минь ирж суув.Үнэхээр тэр мөн байна.Буцаад ирчихэж.Байж боломгүй юм.Би тэр үед таг хөшөө болон суусан байсан ч нүднээс минь нулимс урсаж байлаа

Харин ямар нэгэн хүйтэн зүйл хацарт минь хүрэхэд бодит амьдралдаа эргэн оров.Түүний минь урт нарийхан гар нулимсыг минь арчиж байсан юм

"Битгий уйл гэж хэлсэн биздээ"

Нэг тийм арагдангуй ингэж хэлээд нүднээс нь нулимс урсав.

Үнэхээр тэр минь миний өмнө байна гэж үү?

"Би бурханаас гуйсан"

Одоо харин тэр нулимсаа шувтраад чухал царайлан ийн хэлээд яриагаа үргэлжлүүлэв

"Би түүнд бүх зүйлээ тоочиж гоморхсоны эцэст чамтай үүрд байлгаж өгөөч гэж гуйсан...Гэтэл хариуд нь тэр..."

Ингэж хэлээд чимээгүй болчихов.Сайн харвал тэр өмсөж байсан даашинзныхаа хормойг тас зуурсан байх агаад

"Чамайг эх дэлхий рүү буцан явуулж болох ч Кан Еэрим гэх нэрнээс чинь бусад бүх зүйл үгүй болох болно"

"Чи өөр хүн болон сэрнэ"

"Тэр ингэж хэлсэн.Би ч өөрөө сайн ойлгохгүй байгаа болохоор...Жимин,Намайг заавал хайж олоорой"

----------------------

Гэнэт өрөөнийхөө буланд унтаж байх нь тэр.Өчигдрийн уусан архины шил яг байрандаа байх ба хөшигний цаанаас тусах нарны гэрэл шилэн дээр ойн нүд рүү хурц гялбаж байв.

Зүүд байсан хэрэг үү?.Зүүд гэхэд дэндүү бодит биш гэж үү?

Өчигдөр шөнийн болсон явдал ч тэр эсвэл архинаас болсон уу? Толгой үнэхээр их өвдөж байна.

Гэхдээ...үнэхээр Еэрим буцаад ирсэн хэрэг үү?

Намайг заавал хайж олоорой

______________________

"Захирлаа,Өглөө таны асуусан Кан Еэрим гэх хүнийг олчихлоо"

Түүний хэлсэн энэ үгэнд золтой л үсэрч дэвхцээд тэвэрч аваад үнсчихсэнгүй.Бурхан минь тэр үнэн байж!

"Хаана байна"

Намайг ийн асуухад тэр хэсэг удаж байснаа

"Хангүг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.Ослоос болж 3 сар комонд байсан байна.Одоогоор ухаангүй..."

Түүний яриаг таслан хүрмээ шүүрч аван шууд л машин руу яаравчиллаа.

Итгэж чадахгүй байна,чамайг буцаад ирсэн гэхэд
Итгэж чадахгүй байна,чам руугаа явж байгаа гэдэгтээ

-------------------

"Кан-Кан Еэрим хаана байгаа вэ?"

Үүдэнд байх сувилагчаас ийн асуухад тэр урдах дэлгэцээ хэсэг оролдож байснаа

"4 давхарт 406.Гэхдээ өөрөө хэн нь вэ?"

Асуултанд нь ч хариулалгүй цахилгаан шат руу хурдална.Догдолж байна,сандарч байна

Энэ бүхэн бодит болж байна гэж надад хэлээч

Хаалгыг нь удаанаар нээн ороход хамгийн түрүүнд агааржуулагчаас уур савсаж байв.Тэгээд удалгүй би түүнийг олж харсан...Үзэсгэлэнтэйгээр нойрсож буй Кан Еэримийг.

Хамгийн сүүлд цэцгэнд хүрээлүүлсэн түүний зургийг харан уйлж байсан би одоо ингээд хажууд нь гараас нь атгаад сууж байна гэдэг төсөөлөхийн аргагүй зүйл биз.

Арай энэ зүүд биш байгаа?.Хэрвээ зүүд бол би үүрд зүүдэндээ амьдрамаар байна







~~~~~~~~~~~~~

Continue or end?

Сүүлд өөрөө хүртэл гунигтай төгсгөсөндөө харамсаад дахин уулзуулах арга хайж хайж орууллаа🥺❤️Ямартай ч дахин цааш нь үргэлжлүүлж бичих эсэхээ та нараас асууя гэж бодлоо.Тийм учраас санал бодлоо чөлөөтөй хэлээрэй🥰

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now