6."Миний эмэгтэй,миний эхнэр"

4.7K 404 48
                                    

Сүүлийн 3 жил зөвхөн Жонгүг чамайг л хүлээж байсан.Маш ихээр санаж үгүйлж байсан.Харин үүний минь хариуд чи намайг маш ихээр шархлуудаад явсан.Бүр намайг тоох ч үгүй өөр эмэгтэйг тэврээд гарсан хүн.

Гэтэл нэг л өдөр гэнэт гарч ирээд тэгэж их хүлээсэн тэврэлтийг шууд л өгчихсөн.Харин чиний нулимс намайг эргэлзүүлж байна.Ямар шалтгаанаас болоод уйлсан юм Жон Жонгүг.Намайг санасандаа тэр үү?

"Дэлгүүрт байсан залуу хэн юм?"

Жиминыг ийн асуухад тоо томшгүй олон бодлоосоо хэсэг зуур ч болов саллаа.

"Би чамд хэлж байсан даа.Хуучин найз залуу."

Ингэж хэлээд ус аягалан балгав.

"Тэр залуу чинь чамайг хуураад өөр эмэгтэйтэй явсан гэсэн байх аа.Яагаад чамайг тэвэрч бас уйлж байсан юм?"

Үнэндээ үүний хариуг би ч олж чадаагүй.Энэ л миний өдрийн бодол шөнийн зүүд болж байсан юм.Зүгээр л бид хоёр дунд ангиасаа хойш үерхэж эхэлсэн болохоор тэр олон цаг хугацаа,дурсамжуудыг санасандаа тэвчиж чадаагүй байх л даа.

"Харин ээ."

Ийн хэлээд өрөө рүү зүглэлээ.Орон дээр өөрийгөө шидээд нэг урт амьсгаа аван түүний талаарх энэ олон хэрэггүй бодлоо мартахаар шийдэн гүн нойрондоо автлаа.

Одоо л нэг амрах шиг болж байхад утсанд дуудлага ирэв.Нойроо харамлан шууд л утсаа аван хэллээ.

"Байна уу?"

Намайг ийн хэлэхэд утасны цаанаас хүн дуугарсангүй.Гайхаад дугаарыг нь хартал Жонгүг байв.Гайхсандаа шууд л тасалчихсан.Хэдэн минут шокын байдалтай байхад бас л Жимин бодит амьдрал руу хөтлөн орууллаа.

"Чи их сургуульд сурсан уу?"

"Тийм ээ,марктенгийн менежер чиглэлээр төгссөн.Яасан?"

"Тэгээд одоо хүртэл ажил олоогүй байгаа юм уу?"

Түүнийг ингэж хэлэхэд толгой дохьлоо

"Маргаашнаас надтай хамт ажиллана шүү."

Тэр ийн хэлчихээд арчуур аван шүршүүрт орохоор явлаа.

Ингээд бодоход нэг өдрийн дотор шинэ ажилтай болчихож байгаа хэрэг үү?.Нэг унтаж сэрээд найз залуугүй.Нэг унтаж сэрээд нөхөртэй.Нэг унтаж сэрээд ажилтай.Миний амьдрал нэг унтаж сэрээд бүх юм нь дэвшээд байгаа юм бол би тэгэж их хичээх хэрэг байсан юм болов уу?Өөрийгөө шоолж жаал инээчихээд маргааш өмсөх хувцсаа бэлдэнэ.

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now