1.Итгэл

11K 535 36
                                    

Чи минь надад амласан шүү дээ~

Тэртээх алс холын дурсамжаа өвөртлөн,хэдий удаан хугацааны туршид чамаасаа хагацах гэж байгаа ч чи бид хоёрын сэтгэл зүрхэн доторх тэр нэгэн нандин холбоо үүрд чи бид хоёрыг уулзуулна.

_______

Энэ уран цэцэн үгийг хэлснээс хойш аль хэдийн 3 жил өнгөрчээ.

Тэр үед түүнээсээ холдох гэж хэдэн өдөр нойргүй хонож хоол унднаасаа гаран эцэж цуцталаа аав ээжээсээ түүнтэй хамт явахыг гуйсан ч миний энэ их шаналал гомдлыг эцэг эх минь нэг чихээрээ оруулан нөгөө чихээрээ гаргаж байсан юм.

Эд буцалж байсан гал халуун хайрыг минь гадаадад сурах нэрийдлээр унтрааж орхисон юм.

Түүнийгээ алс хол улс руу явуулчихаад хэдэн долоон хоног ганцаардаж санаж бэтгэрч,хоолноосоо ч хүртэл гарч байж билээ.

Хэдий цаг минут тутамд түүний хоолойг сонсож,царайг нь хардаг байсан ч тэр халуун тэврэлт,тэр амтлаг үнсэлт,тэр их хайраар дүүрсэн харцыг нь л үгүйлж байсан хэрэг.

Харин өнөөдөр бол тэр их хайраар бялхсан залуугийн ирэх өдөр.

Энэ өдрийг л хоног тоолон хүлээж анхны болзоондоо явж байгаа мэт л догдолж дотроо битүүхэн айдастай сууна.

Сүүлийн хэдэн сар бид тийм ч их холбоо бариагүй ба түүний ирэх өдрийг хэнээс ч асуултгүй мэддэг байсан тул утсаар ярих ч хэрэг байгаагүй юм.

Вашингтон-Сөүл чиглэлийн онгоц яг одоо газардаж байна.

Танхимаар дүүрэн дуугарах энэ зарлалыг сонсоод зүрх минь улам л хүчтэй цохилно.

Гарах хаалгаар хүмүүс ар араасаа цувран гарсаар л...

Хамгийн сүүлчийн хүн гарч дуусмагц хаалга хаагдсан ба Тэр гарч ирсэнгүй.

Би гайхан зогсохын зэрэгцээ эсвэл дараачийн нислэгээр ирэхээр болсон юм болов уу ч гэж бодон утсаа гарган түүн рүү залгатал утас нь ч болсонгүй.

Саяхан л догдлолоор дүүрэн байсан сэтгэл минь тэр дороо л уйтгар гунигаар солигдон уртаар санаа алдаад хэсэг зогслоо.

Гэнэт хажуугаар миний тэгтлээ их хүлээсэн тэр хүн дүрээрээ зөрөн өнгөрөх нь тэр.

Үнэхээр гайхсан ба мөн хажуудаа нэгэн эмэгтэйг тэврэн хацар дээр нь үнсэн зогсож байв.

Нүдэндээ ч итгэсэнгүй...

Үгүй ээ тэр Жон Жонгүг биш зүгээр л адилхан хүн байх.Учир нь тэр намайг өөрөөсөө ч илүү хайрладаг шүү дээ.Тийм байтал...

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now