15.Төгсгөл...

4.5K 388 22
                                    

Үхлүүд царайлсаар гэрийнхээ хаалгыг арай ядан нээсээр орон дээрээ уналаа.Энэ бүгд зүгээр л зүүд гэж хэлээч.Хар дарсан зүүд байлгахыг хүсэж байна.Гуйж байна.

Өөрийн эрхгүй нулимс минь урсаж өнөөдрийн болсон бүх зүйлд хэтэрхий их цочирдож итгэхийг ч хүсэхгүй байна.Тийм ээ би үхэхгүй!Яаж ч зүдэрсэн хөрсөн биеэ газар булуулахгүй!

••••••••••

Аль хэдийн сар авхай мандаж өрөөг минь гэрэлтүүлэх аж.Энэ сар яагаад ийм үзэсгэлэнтэй байдаг байна аа.Яг л тэнгэрт гялалзаж буй хамгийн жаргалтай од шиг.

"Унтах гэж байна уу?"

Түүний гар бэлхүүсээр минь орж ирэн хүзүүн дээр минь үнсээд ийн хэллээ.Аз жаргал.Энэ л аз жаргал.Би түүний хажуу байхдаа дэндүү жаргалтай байна.Үүрд чиний хажууд жаргалтай байж болох уу? Пак Жимин

"Жимин аа,Хэрвээ би нэг л өдөр яг тэр сар шиг үзэсгэлэнтэй дүр зураглал болчихвол яах вэ?"

Намайг ингэж асуутал тэр том нүдлээд

"Чи хэзээч зураглал болохгүй.Үүрд миний хажууд ингээд хөөрхөн царайгаа гаргаад байж байх болно.Ойлгосон уу?"

Цаанаасаа л инээд хүрээд байсан юм.Түүний энэ өхөөрдөм үгс,халамж хайранд тэр байх.Эсвэл тэр зүгээр л болох зүйлийг мэдэхгүй худлаа мөрөөдөж байгааг нь хараад инээд хүрсэн байх.

•••••••••••

Одоо өдөр бүр өвддөг болсон.Өдөр бүр цусаар бөөлждөг болсон.Өдөр бүр уйлдаг болсон.Гэхдээ үүнийг хэн ч мэдэхгүй.Би аль хэдийн итгэсэн.Үхнэ гэдэгтээ.

Нэгэнтээ үхэх учраас ойр дотны хүмүүсээ үхэх хүртлээ шаналуулахыг хүсэхгүй байна.Тэр нэгэн өдөр үзэсгэлэнтэйгээр гүн нойрсож,хайртай бүх хүмүүсдээ аз жаргалыг хүсэн тэнгэрийн орноос үргэлж ивээх болно оо.

"Эмнэлэг явъя!"

Чимээгүй байдлыг эвдэн Жимин ийн хэллээ

"Чи өдөр ирэх тусам турж,наад бие чинь нэг л биш харагдаад байна"

Дахин ийн хэлээд намайг хөтлөн гарах гэхэд нь хатаж гундсан уруулаа арай ядан хөдөлгөөд

"Хүсэхгүй байна"

Тэр мэдчих юм бол миний ардаас ч үхэж магадгүй хүн шүү.Би улам л царай алдаж турж эцэж хүн харахын эцэсгүй яс арьс болсон хойноо булшлагдахыг хүсэхгүй байгаач Жимин,аав,ээж,Сэрим бас...Жонгүг.Энэ хүмүүст өшөө илүү дурсамж үлдээгээд явахыг хүсэж байна.Үргэлж намайг сайнаар дурсаж,бодох болгондоо инээмсэглэл цацруулж байгаасай гэж хүсэж байна

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now