12.

4.1K 377 2
                                    

Энэ өдрөөс хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө.Жиминтэй нэг ч тараагүй,яриачгүй.Жонгүгтай ч бас.

Ингээд амьдралд минь ямар ч сэтгэлийг минь өвтгөх эр хүн байхгүй болсон учраас сэтгэцийн эмгэг маань ч бараг эдгэж байгаа.Урдных шигээ хүмүүстэй эелдэг хандаж,дотносон найзын хүрээгээ ч тэлээд амжсан.

Хүнтэй харьцахгүй амьдрал гэж байдаггүй юм байна лээ.Орчлон дээр ганцаараа амьдарч байгаа юм шиг байхыг хүссэн ч амаргүй даваа.Аав ээж дүү маань хүртэл хэдэн хүнтэй сайхан харьцсан эргээд чамд хоол болж ирнэ шүү гэж байнга хэлдэг болсон.Бүр байнга шүү.

Мэдээж миний эргээд хөгжилтэй сэргэлэн Кан Еэрим болсны ач гавъяа нь Пак Жимин болон Жон Жонгүг хоёр амьдралаас минь гарсантай маш чухал холбоотой.

______

"Манай компанитай өрсөлдөгч болох PK компаны сүүлийн сарын хувьцаа үнэхээр их өссөн харагдаж байна."

Хамгийн голд суух 50 орчим насны эр самбар дээрх тайланг харан ингэж хэллээ.

"Марктенгийн Кан менежер юун дээр алдагдалтай ажиллаж байгаагаа тооцоолсон уу?"

Өнөөх эр надаас ийн асуугаад

"Удахгүй манайх PK-тэй туршлага солилцох аян болно.Энэ үйл ажиллагаанд чи явна шүү.Харин дараа нь манайх PK-тэй энэ тэнцэж эсвэл илүү гараагүй байх юм бол чи ажлаасаа халагдана!"

_____

"Халагдана."

Энэ үг л миний толгойн өвчин болж байна.Дэлхий нээрээ жижигхэн юм аа.Эсвэл өстөн дайснуудыг хооронд нь ингэж албаар улзуулдаг юм уу?

PK...
PK...
PK...

Пак Жимины компани шүү дээ.Түүнтэй ахин л уулзах хэрэг гарах нь ээ!.

____

Би Сун захиралын хажууд суух ба өөдөөс минь Жимин болон тэдний компаний туршлага солилцохоор явах гэж буй эмэгтэй байлаа.

Түүнтэй аль болох харц тулгарахгүйг хичээн ийш дийш дальдчин сууна.Сүүлд эмэгтэй хүнтэй хамт байгаа нь нүдэнд төсөөлөгдөж болдог бол урдах усаа нүүр лүү цацчихмаар...

"Сайн байна уу? PK компаны захирал Пак Жимин."

Тэр ийн хэлээд над руу гараа сунгав.

"Сайн байна уу? CHB компаны марктенгийн менежер Кан Еэрим."

Хагас цагын турш ярилцсаны эцэст энэ газарт 3 хоногийн солилцоонд ажиллахаар болов

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now