3.Нэг л өөр мэдрэмж

4.8K 386 36
                                    

Гэнэт л ухаан орсон юм шиг түүнийг өөрөөсөө түлхлээ.

Тэрхэн мөчид энэ орчлонгоос тасарсан уу?гэлтэй хамаг бие минь чичирч зүрхний цохилт хурдсаж байсныг минь яана.Үнэхээр тэнэг харагдсан байх.

"Чи чинь галзуурчих аа юу."

Намайг ингэж хэлэхэд тэр орон дээр цааш харан суугаад саяны болсон явдлыг тунгаан бодож байх шиг.

Жонгүгтай анх болзож байхдаа ингэж их ичиж нүүр улайж байсныг санаж байна.Дараа нь өдөр бүр бодогдож түүнд улам ихээр татагддаг байсан.Хэдий жоохон хүүхэд шиг санагдаж болох ч түүний надад хүрсэн газарт нь өөрийнхөө гараа тавьж догдолдог байсан сан.Унтахынхаа өмнө янз бүрийн зүйл ургуулан бодож үүр цайлгадаг байсан.

Одоо ингээд бодоход дэндүү гэнэн аз жаргалтай насны минь дурлал байж.Харин одоо насанд хүрсэн эмэгтэй болсон ч түүний сая хийсэн энэ үйлдэл яг л 15тай бяцхан Еэримийг эргүүлэн авчрах шиг боллоо.

Догдлоод байна...Бодогдоод байна...

Хэдий бид зүгээр л гэрээний дагуу жүжиглэж байгаа ч энэ бүхнийг жинхэнэ байгаасай гэж хүсэж эхлэв...

_______

"Аав ээж хоёр гэрлэхийг шаардсан."

Аягатай цайгаа барин ингэж хэлээд миний хариултыг хүлээн сууна.Бага зэрэг цочирдсон ч Жон Жонгүг гэдэг хүнийг бодохоор өшөөгөө авмаар ч юм шиг.Түүний хажууд Жиминыг дагуулан миний нөхөр гээд гайхуулан явмаар ч юм шиг.

"Тэгье ээ,гэрлэе."

Удах ч үгүй хэлсэн үгэнд минь Жимин их гайхсан аятай нүдээ том болгов.Мэдээж гайхах нь аргагүй шүү дээ.Өмнө нь үерхье гэхэд нь яаж эсэргүүцэж,дургүйцлээ.Тийм байтал гэнэт л тэгье,гэрлэе гэхээр цэлмэг тэнгэрээс бороо орохтой адил санагдсан биз.

Гэхдээ энэ бүхний үр дүн нь Жон Жонгүгт харуулж,хардуулж,гайхуулах гэсэн өчүүхэн шунал л нуугдаж байгаа мэт.

_______

Долоо хоног өнгөрч бидний хуримын өдөр боллоо.Танхимаар дүүрэн хүмүүс инээмсэглэн харагдана.Анх удаа хуримын энэ цагаан даашинзыг өмсөж байгаа надад яг л жинхнээсээ хуримаа хийж буй адил санагдаж,охин дүүтэйгээ нэгэн жижиг өрөөнд гоён сууна.

"Миний эгч үнэхээр үзэсгэлэнтэй юм аа."

Ийн хэлж үсэнд минь гоёл зүүж өгөх дүү минь.Надаас ч илүү догдолсон харагдана.

Contract wedding/Гэрээт хурим/ᵖʲᵐWhere stories live. Discover now