Last Part || 012

263 29 10
                                    

Ордон тэр чигтээ хөл хөдөлгөөн болж, энд тэндгүй уйлсан эмс, уйлж байгаа ч нулимсаа ил гаргахыг хүсээгүй эрсийн хоолойгоор цуурайтаж байлаа. Зүүн улстай хийсэн дайнд амь үргэдсэн цэрэг эрсийн цогцосыг ээлж ээлжээр нь зөөх дуусашгүй их морин цуваа ордны хаалгаар цуварсаар л байв. 

Энэ хүмүүс дунд Кан Мүрим хатан ч бас багтана. Хэдий Үёоныг амьд эргэж ирнэ гэдгийг мэдэж байгаа ч, түүнийгээ тэврэн авах мөч ирнэ гэдгийг мэдэж байгаа ч түүнд "айдас" байсан юм. Хэрэв тэр амьд эргэж ирээгүй бол хэрхэх вэ?

Хатан хэвлийн дэх хүүхдээ элэн нүдээ ширгэтэл, сэтгэлээ чичиртэл хүлээж байтал түүний хажууд Сан хүрч ирээд зогсов. Тас хар өнгийн хамбуг өмссөн тэр хойноо барьсан гараа урдаа авч ирээд санаа алдав. Эрүүгээ бага зэрэг өргөсөн байх нь хэтэрхий эрхэмсэг харагдах , энэ удаад түүний энэ төрх Мүримд огтхон ч хамаагүй байлаа.

"Энд ингэж хүлээгээд хэрэггүй шүү дээ" 

Саныг ингэж хэлэхэд Мүрим түүний царайлуу харалгүйгээр "Үгүй ээ, тэрнийг хүрч иртэл хүлээнэ"

"Кан Мүрим," гээд Сан дуугаа хураатал Мүрим түүнрүү харав.

"Ү-үёон үхсэн"

Магадгүй хэзээ ч сонсохыг хүсээгүй тэр л үгийг нь Сан хэлчихсэн байх. 

"Үгүй байлгүй дээ, худлаа байлгүй дээ"

"Чи чинь юу яриад байгаа юм? Үнэхээр ингэж тоглохыг хүсээ юу? Тийм бол инээдтэй биш байна" гээд Мүрим ордны хаалганы зүг харцаа чулуудахдаа уруулаа жимийв.

"Мүрим аа," гээд хаан хатныг өөрлүүгээ харуулан зогсоогоод "Би огтхон ч тоглоогүй байна. Би түүнийг харж хандаарай гээд нэг хүнийг хамт явуулсан. Тэр хүн ч тэр Үёон ч тэр дайны талбарт амь үрэгдсэн байна. Хэрэв тэр амьд байсан бол ордны хаалгаар хамгийн түрүүнд орж ирнэ, чи мэдэж байгаа"

"Чой Сан, тог-тоглохоо боль л доо"

Сан юу ч хэлэлгүй Мүримийг энгэртээ тэврэхэд хатан цурхиртал уйлж гарав. Өөр юу хийж чадна гэж? 

Тэр өдрөөс хойш гурав хоногийн дараа зөвхөн алтан ургийн хүмүүсийг хөдөөлүүлдэг газар Жон Үёон сайдын оршуулах ёслол болсон юм.

Цав цагаан, цав цагаан даавуугаар бүтээсэн түүний авсыг тэврээд Мүрим цурхиран уйлах бол түүнийг болиулах гэсэн олон хүн хичээж байгаа нь ч харагдана. Хатны царай үхсэн мэт цагаан болж, уруул нь хөөрхөн ягаан туяагаа хэдийнээ алдажээ. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 12, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||Where stories live. Discover now