Part || 010

134 20 4
                                    

"Тэгээд ямар ч найдваргүй юу?"

Пак сайдын ширүүхэн дуу хоолой ингэж сонсогдоход оточ чичирхийлэн бөмбөгнөөд "Тийм ээ, сайд аа. Өөр арга үнэхээр алга" гэж хэлээд бөхийхөд Сонхва санаа алдаад түүнийг гарахыг тушаав.

Хаан оронд дээрээ дээш хараад чимээгүйхэн хэвтэж байх ба нэг нүд нь таглагдсан учир бусад зүйлс бүрэлзэн харагдана.

"Хаантаан, бидэнд өөр арга үлдээгүй бололтой" гэж Сонхваг хэлэхэд Сан хурдхан шиг орноосоо өндийн суугаад түүний зүг харан инээмсэглэв.

"Одоо яах ч аргагүй шүү дээ. Бүгд өнгөрсөн хэрэг. Хувь тавилан нь ийм юм хойно" гээд босох гэтэл түүний орон зайн хэмжээ жаахан алдагдаж, унах шахав.

Сонхва түүнийг түшин аваад "Хаантаан, үнэхээр ийм байж болох юм уу? Хатанд ямар нэгэн хариуцлага тооцох хэрэгтэй юм биш үү?"

Сан бага зэрэг санаа алдаад "Хайртай хүндээ яаж хариуцлага тооцож зүрхлэх юм бэ? Тэрнийг алдах, авч үлдэхийн зааг дээр байхад. Харин ч тэр яг одоо өөрийгөө харааж зүхээд сууж байгаа байх.

***

Мүрим орноосоо өндийлгүй үд хүргэсэн байв. Хаантаны хэлсэнээр, үнэхээр хатан өөрийгөө буруутган шөнөжин уйлж хоносон нь энэ байлаа.

"Анхнаасаа энд орж ирэх хэрэггүй байсан юм"

"Саныг ганцааранг нь үлдээхийг хүсээгүй болохоор л орж ирсэн"

"Тэгсэн хэдий ч тэр бидэнд ингэж хандаж болохгүй байсан юм"

"Би түүнийг сохор болгочихоод, одоо түүнд бурууг өгөх гэж үү?"

"Түүний хатан болох ёсгүй байсан юм"

"Түүн дээр очилгүй, Үёоны үгэнд орох ёстой байсан юм"

Тэр өөрийгөө хэдэн янзаар хараан зүхэж, өөрийнхөө азгүй хувь тавиландаа гомдон уйлж хэвтэнэ.

"Хатантаан" гэх шивэгчний үг өргөөний гадна сонсогдоно.

Үд өнгөрч байлаа.

"Хатантаан, цаана чинь сүйд боллоо. Жон сайд яг одоо дайнд мордох гэж байна"

Энэ үгийг сонсоод Мүрим шуудхан орноосоо өндийгөөд өргөөний хаалгыг хүчтэй гэгч нь татан онгойлгоод "Тэр чинь юу гэсэн юм юм?" хэмээн асуухад шивэгчин хүүхэн сандарч ядан

BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||Where stories live. Discover now