Part || 005

161 30 3
                                    

"Намайг яагаад ордонд оруулж ирсэнийг чинь асууж болох уу? Энд чинь нэг сар шигдэж суулаа шүү дээ" 

"Надад өөр арга байгаагүй ээ, ахаа.  Магадгүй таныг байхгүй болохоор их ганцаардсан гэж хэлж болох юм. Хэрүүл хийх хүн байхгүй байсан юм" гэж хэлээд тэр инээв.

"Tskk, чи хэзээ намайг тоодог байсан юм. Сан Үёон хоёрыг яачихсан болоод  уйдаад сууж байдаг билээ? Арай тэр новшнууд чамайг гомдоосон юм биш биз дээ? Золигнуудыг би нээрээ..."

"Хөөе, Кан Ёосан. Битгий дэвэргэж сүржигнээд бай. Тэд намайг яаж гомдооно гэж? Гомдоож зүрхэлнэ гэж үү?" Мүрим ингэж хэлээд урдаа байх хэд хэдэн ваартай цэцгээ бүхэлд нь шүршүүрээр услав.

"Худлаа хэлэхээ боль, Кан Мүрим. Өөр хэн яаж ч болно, харин чи ахыгаа яаж ч хуурч чадахгүй шүү"

Мүрим одоо л түүнрүү эргэж хараад худлаа инээмсэглээд "Би яагаач үгүй ээ. Тийм болохоор тайван бай"

"Тэгвэл бид ээжийг ч гэсэн ордонд оруулж ирэх хэрэгтэй гэж бодохгүй байна уу? Эх хатны эх ганцаарахнаа хотын захад ядуусын хороололд амьдарсаар байгаа шүү дээ" 

"Э-ээжийг хэрэггүй ээ"

"Хөөе Мүрим. Чи чинь ийм ачлалгүй охин байсан юм уу?"

"Үгүй ээ, бид одоохондоо ордоныг ямар газар болохыг мэдэхгүй шүү дээ. Тиймээс ээжийг энд авчрахыг хүсэхгүй байна. Ядаж түүнийг аюулгүй байлгах хэрэгтэй гэж бодсон юм"

Ёосан толгойгоо дохиод "Юу гэж хэлэх гээд байгааг чинь ойлголоо. Тийм болохоор санаа зоволтгүй. Ах нь байна. Чамтай хамт байна"

..."Гэхдээ би одоо хаан дээр очих хэрэгтэй байх"

***

"Урагшаа Чин улс/зохиомол улс болно/-тай хийх хэлэлцээр юу болсон?" 

"Мэдээж таны саналыг хүлээж авсан. Хаан таны явуулсан их хэмжээний бэлэг сэлтийг таатайгаар хүлээж аваад торгоны замыг үргэлжлүүлэн нээхээр болсон гэж элч мэдээллэсэн" хэмэнэ Сонхва хэлэхэд Сан бага зэрэг инээмсэглээд "Мэдээж мөнгөнд дургүй хэн байх билээ. Тийм биш гэж үү, баруун гарын сайдаа" хэмээн хэлэхтэй зэрэгцэн үүдний хаалга онгойв.

Гаднаа Жон Үёон орж ирэв. Үгүй ээ, хааны зүүн гарын туслах удахгүй цэргийн жанжин болох эрхэм орж ирээд хааны мэндийг мэдэн түүний урд зогслоо.

"Баруун гарын сайд, гарч болно. Надад түүтэй тусгайлан уулзах хэрэг байна"

"Ойлголоо, хаантаан" гэсээр Сонхва өргөөг орхин одов.

BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||Opowieści tętniące życiem. Odkryj je teraz