Part || 009

123 24 3
                                    

"Хаантаан, та ингэж болохгүй шүү дээ" гэх хэн нэгэн танил хүний хоолой өглөөний нар мандсан цагаас эхлээд тасралтгүй хашгичин орилно.

Хаан одоо л орноосоо өндийн хувцаслаж байлаа. Бор хүрэн өнгийн хамбугаа нямбай нь аргагүй зангидан, толгой дээрээ хальтхан тохсон байсан малгайгаа аваад орлуугаа чулуудаж орхив. Тэр намуухан, даруухан амьсгалсаар. Магад энэ хэн нэгний орлилох чимээ түүний уурыг барж дуусах биз.

"Хаантаан, Ким сайд ордоны гадаа ирсэн байна. Таньтай уулзахыг хүсч байгаа бололтой" гэж Сонхваг хэлэхэд Сан бүрэн хувцаслаж дууссаныхаа дараа л түүнд хариу хэлэв.

"Намайг сонсоогүй гэж бодоо юу? Ким сайдын ачаар өнөөдөр их эрт сэрлээ. Түүнийг өргөөний гадаа өдөр болгон ингээд сууж бай гэж хэлдэг юм бил үү?" гээд тэр инээв.

"Түүнийг оруулах уу, эсвэл шууд амыг нь таслах уу?"

Сан Сонхваруу хачин харлаа.

"Хүний амыг таслана гэнэ ээ, бүр миний өргөөний гадаа юу? Үгүй шүү. Эхлээд юу гэж хэлэхийг нь сонсох хэрэгтэй, ёсыг бодож"

Сонхва хаанд бөхийгөөд өргөөний хаалгаруу харан "Ким Сайдыг оруул" гэж орилов.

Хаан чимээгүйхэн өөрийн суудал дээрээ тухлан суугаад цагаан жижигхэн алчуураа тавиур дээрээс аваад гараа эргүүлж тойруулан арччихаад эрүүгээ бас хэд илэв.

Ким сайд өргөөнд үсэрч цовхчисоор орж ирээд шууд л хааны өлмийд суугаад түүнийг тэврэв.

"Хаантаан, та ингэж болохгүй шүү дээ. Тэр минь дөнгөж 14 хөн настай шүү дээ" гээд уйлж гарав.

"Тийм ээ, та түүнийг 14тэй гэдгийг надад хэлж байсныг би санаж байна"

"Хаантаан, та энэрэнгүй зангаа энэ удаад надад болон миний дүүд харуул л даа, таниас гуйж байна. Сэнхи бол миний ганц гэр бүл. Надад түүнээс өөр хүн байхгүй"

Сан түүнийг өшиглөн өөрөөсөө холдуулав.

Ким сайд эрчээрээ өнхөрөн өргөөний голд ирээд дээш харан хэвтэв.

Сан түүний хажууханд ирэн зогсоод уруулаа хажуу тийш нь хачин хөдөлгөчихөөд Хунжүний баруун гаран дээр гутлын улаараа зөөлхөн гишиглэв.

Хунжүн бага зэрэг ёолон эргэн хаанруу хартал Чой Сан нүдээ жижигхэн болгоод түүнрүү харж байснаа "Хайртай ганц гэр бүлээ хадамд гаргаж болно гэдэг баталгааг чи л надад өгсөн. Чи түүнийг миний бага хатан болгож өгсөн. Санаж байна уу?" 

BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||Waar verhalen tot leven komen. Ontdek het nu