Part || 006

163 25 3
                                    

*3 хоногийн өмнө*

"Та Жон сайдад дайнд мордуулах тухай нь хэл хүргүүлсэн үү?" хэмээн бичиг баримт янзлан Саны хажууд суугаа баруун гарын сайд асуухад 

"Мэдээж тэгэлгүй яахав. Өглөөхөн тэр надтай уулзах гэж ирсэн юм. Тэгэхэд нь хэлсэн"

"Тэгээд Жон сайд юу гэж байх юм?"

"Би түүнд бодож үзээрэй гэж захиж хэлсэн болохоор магадгүй хэд хоногийн дараа тэр хариугаа хэлэх байх. Би түүнийг хүчлэхийг хүсэхгүй байна. Тэр чинь миний сайн найз шүү дээ. Амьд эргэж ирэхгүй бол яах юм" хэмээн чимээгүйхэн хэлээд өөрийнхөө хэлсэн зүйлийг зөв гэж бодсон бололтой итгэлтэйхэн баруун гарын сайд Сонхваруу харахад тэр барьж байсан цааснуудаа ширээн дээр зөөлхөн тавиад хаантай харц тулгарав.

"Бодож үз гэж хэлсэн гэнэ ээ?" хэмээн давтан асуухад л Сан өөрийгөө буруу зүйл хэлсэн гэдгээ мэдэх шиг мэгзэн "Тийм ээ, буруу байсан гэж үү?" хэмээв.

"Чой Сан. Та бол хаан. Чусон улсын цорын ганц хаан шүү дээ. Тийм байж зүгээр нэг муу цэргийн эрдэмд суралцаж байгаа залууг бодож үз гэсэн хэрэг үү?"

"Тийм" гэж тэр ахиад л итгэлгүйхэн хариулав.

"Энд байгаа, энд амьдарч байгаа бүх хүмүүс Чусоны аюулгүй байдлын төлөө, хаан таны эрүүл энхийн ялангуяа би" гэж хэлээд өөрлүүгээ заан "Би энл ингэж хичээнгүй ажиллаж байхад хэрэв дайнд эр цэрэг дутаж, бид алдагдал хүлээж бүр муугаар бодоход Чусон улс мөххөд хүрвэл хэрхэх талаар та бодож үзэв үү?"

Сан толгойндоо гараа ойртуулан "Ү-үгүй ээ" хэмээв.

"Таны үг бол зарлиг. Таны үг хатуу байх ёстой, үнэн байж, эв нэгдлийг тунхаглах бүр цаашлаад ард иргэдийн амьдрлын баталгаа байх ёстой байтал та түүн бодож үзэх хугацаа өгсөн гэхээр дайнд мордох гэж байгаа хүн бүрт санал тавьбал дайнд мордох эр цэрэг үлдэнэ гэж үү?"

"Ү-үгүй л дээ, гэхдээ..."

"Хэрэв үгүй гэж бодсон л бол бүгдэд эрх тэгш бай. Битгий хүнийг ялгаварлаж үз. Тэр таны хамгийн сайн найз гэдгийг би мэдэж байна. Гэвч хэрэв тэр цэргийн жанжин болчихвол хатныг эргүүлээд өөрийн эмэгтэй болгож чадна гэж бодож байгаа байх"

Сан энэ удаад нүдээ огтхон ч хөдөлгөлгүй түүнрүү харсаар суудлаасаа өндийн "Тэр тэгж бодно гэж үү?"

"Магадгүй тийм ээ, тиймдээ ч дайнд мордохыг зөвшөөрөх байх. Харин та хатныг түүнд өгч чадна гэж үү? Арай хийн өөрийн болгосон эмэгтэйгээ.."

BLIND KING [ATEEZ] ||COMPLETED||Where stories live. Discover now