Арван найм

1K 157 32
                                    

Бэкхён өөрийгөө үнэхээр ойлгохгүй, Исод санаа зовоод хэцүүхэн нэг сарын хугацааг өнгөрүүлж байна. Өдөр бүр Наёнтой байхдаа энэ яг түүний хүссэн зүйл мөн үү? гэж бодож эргэлздэг. Гэхдээ одоо бүх зүйл өнгөрсөн шүү дээ. Исо, Бэкхён хоёр гэрлэлтээ ч батлуулаагүй байсан. Хүүхдийг л эс тооцоод харилцаагаа мартчихвал дуусах харилцаа байсан нь харамсалтай.

Чанёол тэднийг салсныг мэдээд Бэкхён дээр ирж нэг ухамсрын шанаа өгөөд явснаас хойш холбоо тасарсан. Одоогоор Бэкхён Наёнтой хамт амьдарч байгаа. Өдөр сургууль дээрээ хичээл заагаад орой нь Наён дээр ирж хоол идээд хамтдаа унтдаг. Магадгүй хэдэн жилийн өмнө Бэкхён түүнийг хаяж яваагүй байсан бол өдийд Наён тийм зовлон амсалгүй хамтдаа жаргалтай амьдарч байх байсан болов уу? Бүхнийг мартаад Наёнтой амьдралаа шинээр эхлэхээр шийдсэн ч нэг л болж өгөхгүй байгаа нь Бэкхёнийг галзууруулах шахаж байв.

Нэг өдөр Наёнтой их дэлгүүрт явж байгаад Исо болон тэдний найзуудыг хүүхдийн тасагт хувцас үзээд явж байхыг хараад сэтгэл нь маш ихээр хөндүүрлэсэн ч Исо тэдэнтэй хамт инээн жаргалтай байгааг хараад сэтгэл нь жаахан ч гэсэн тайвширсан. Удахгүй хүүхэд нь төрхийг ч мэдэж байв.

Наён "Бэкхёнаа хоолоо ид" хэмээн дуудахад хийж байсан ажлаа орхиод ширээн дээр очиж суув.

Наён: Идээд үз. Амттай болсон байх.

Наёны хийсэн хоол тэдний оюутан цагийг санагдуулдаг. Гэгээлэг, гал халуун өдрүүд. Үнэхээр түүнтэй ингээд хамт байгаадаа баярлаж байгаа ч үүнээс илүү Исог санасаар байв.

Euseo

Шөнө унтаж байтал гэнэт гэдсээр базалж өвдөхөд сэрэв. Тэгээд эвтэйхэн босож суугаад ажиглаж эхлэв. Төрөх хугацаа болчихсон. Эмч базалж өвдөөд арай ус нь гараагүй байвал хэсэг ажиглаарай гэснээр нь хийв. Цаг хартал шөнийн гурав болж байв. Үнэхээр төрөх өвдөлт эхэлж байгаа бол яг аав ээжийг сэрэх үеэр л эмнэлэг явахад болох юм байна гэж бодов.

Багахан өвдөж байгаад буцаад гайгүй болоход нь цүнхэн дотроо эмнэлэг рүү авч явах зүйлсээ бөөгнүүлэв. Өвдөлт нь бага багаар нэмэгдээд байгаа нь жаахан айлгаад байсан болохоор өөр юм хийж сатаарахаар боллоо.

Яагаад ч юм өдийд Бэкхён хамт байсан бол гэх бодол төрөөд сэтгэл хямрааж бүр сүүлдээ уйлж ч үзэв. Бүтэн нэг сар уйлалгүй тэвччихээд хэрэг хуучирсны дараа одоо уйлж энэ тэр.

Өрөөнөөсөө гаран гал тогоонд очиж ус уугаад аав, ээжид өглөөний цай бэлдээд, өөртөө ч бас цутан хийж идэв. Тэр хоёр сандраад хоолгүй өлсчихнө. Бэлдэж дуусаад цаг харахад зургаан цаг болж байв. Өвдөлт нь жаахан жаахнаар нэмэгдэж гучин минутын зайтай өвдөж байсан бол одоо хэдхэн минутын зайтай хүчтэй базалж өвдөж эхэллээ. Ус гартал жаахан хүлээж тэвчээртэй суухаар шийдэж зочны өрөөний тавилга дотор байх өөрийн зургийн цомгийг гаргаж ирэн үзэв.

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now