Арван гурав

1.1K 185 28
                                    

Чанёол: Та хоёр яг амжиж ирлээ.

Өглөө тэврэлдэж сэрснээс болоод ч тэр үү замдаа А үсэг ч цухуйлгасангүй усан онгоцонд суун Жэжүд ирэхэд Чанёол бид хоёрыг угтаж авав. Бас нөгөө нарийн бичгээ дагуулчихсан. Хөөрхийг ууг нь ЖэИн гэдэг юм байна лээ л дээ. Гэхдээ л нарийн бичгийг харахаар миний хууртагдсан сар өдрүүд бодогдоод уур хүрээд байдаг юм.

Би: Замдаа золтой нь л үхчихсэнгүй.

Чанёол: Манай найз уул шиг түшигтэй эр хүн шүү. Чи л нөмөр нөөлөгт нь багтахгүй байгаа болохоос.

Би: Нөмөр нөөлөг ч гэж дээ. Шувуун цээж үү?

Бэкхён: ЮН ИСО!

Дахиад л орилоод эхлэхээр нь машинаас нь ачаагаа аваад Чанёолоос миний өрөө хаана байгааг асуутал ахиад л Бэкхён бид хоёр нэг өрөөнд байрлах болсон талаар дуулгав. Энэ хувь тавилан найзаараа тоглоод л...

Чанёол: Аав, ээж хоёр өөрсдөө л өнөөдөр гэнэт хүрээд ирсэн. Над руу ингэж муухай хараад байх шаардлага байхгүй.

Би Чанёол руу цэхэлзэж байгаад өнөөх ЖэИний хажууд очоод "Онни өрөөндөө хэнтэй байгаа юм бэ дээ?" гэтэл Чанёол намайг Бэкхён руу түлхэж ЖэИнийг тэврээд "Надаас өөр хэн байх юм" гэв. Ашш энэ хосууд хаа явсан газраа гай болно...

Би: Ууг нь манай захирал ч буянтай хүн дээ. Хоёулаа өрөөгөө сольбол ямар вэ дээ?

Чанёол: Битгий мөрөөд!

ЖэИн: Уучлаарай Исо...

Би хачин царайлчихсан зогсож байтал Бэкхён миний цамцны захаас татаад "Явъя аа! Явъя, ядаргаа минь" гэв. Энэ муу чинь! Амьсгалж чадахгүй нь ээ... ҮХЛЭЭ!

Тийчилж байгаад Бэкхёнаас салаад буцаагаад өөрийг нь хоёр гараараа багалзуурдаж байтал Чанёол, ЖэИн хоёр ирээд бид хоёрыг харж шогширч байгаад цааш явав. Өрөөнийхөө түлхүүрийг аваад Бэкхёнийг хаяад түрүүлэн өрөөндөө ороод хэвтэж байтал Бэкхён ч удалгүй араас орж ирэв.

Үг дуугаралгүй ачаагаа задлаад дотроос нь хэдэн юмаа аваад ариун цэврийн өрөө орлоо. Шүршүүрт орж сэргэхгүй бол үхэх нь.

Хувцсаа тайлаад зогсож байтал гэнэт хаалга тогшоод Бэкхён гадагшаа гарлаа гэв. Гар, гар. Яв, яв. Ганцаараа өрөөндөө тарвалзмаар байна.

Шүршүүр орж дуусаад хувцсаа өмсөх гэтэл дотуур хувцсаа аваагүй орон дээр мартаад ороод ирсэн байв. Дотуур хувцаснаас болоод л ачаагаа задалж хавиар нэг хөглөрүүлж байхад мартчихаад ороод ирдэг тэнэг толгой. Тэгээд ч Бэкхён байхгүй байгаагаас хойш гэж бодоод биеэ алчуураар ороогоод ариун цэврийн өрөөнөөс гарав. Бас үүднийхээ хаалгыг юмыг яаж мэдэх вэ гээд дотроос нь цоожлоод байгаа юмаа.

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now