Арав

1.1K 188 17
                                    

Би: Хөөе! Бэкхёнаа!

Би: БЭКХЁН ШУУД ИНГЭЭД ДАЙРААД ОРЖ БОЛОХГҮЙ ЭЭ!

Би: ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАКТИК ЗОХИОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ!

    Бэкхён үнэхээр нэг шийдчихвэл нүцгэн гараараа май гээд л ордог төрлийн хүн бололтой. Нүд нь улаанаараа эргэлдээд л... Зогсоол дээр ирэв үү? Үгүй юу? Намайг чирээд Чанёолын өрөө рүү гүйж байна. Ууг нь лав төлөвлөгөө зохиогоод баригдав уу чи! Гээд зэвүүн орох ёстой байхад. Найзаа нэр нүүрээ бодоё л доо...

Чанёолын өрөөний гадаа иртэл өнөөх нарийн бичиг хүүхэн байхгүй байв. За нэг бол гэр рүүгээ харьсан, үгүй бол энэ өрөөн дотор заваараад сууж байгаа. Ахх үнэхээр тэр хоёр янз бүрийн юм хийж байвал яана аа? Миний ариухан нүд...

Үг хэлэхийн завдалгүй Бэкхён хаалгыг нь хүчтэй түлхээд ортол өрөөний голд байдаг буйдан дээр тэр хоёр сууж байв. Аа өнгөрсөн одоо ёстой аймаар юм болох байх даа? Чанёол муу хөгийн амьтан!

Чанёол: Та хоёр~

Гэнэт л гэмгүй царайлаад эхлэхээр нь миний уур хүрээд "Бэкхёнаа! Би ерөөсөө Чанёолыг авлаа. Чи наад хүүхнээ яах учраа өөрөө ол!" Гэж хэлчхээд Чанёолын сууж байсан буйдан руу гүйж очоод хамаг эрчээрээ толгой руу нь өшиглөөд авлаа. Тэгээд хурдхан босож ирээд толгойтой үснээс нь зулгааж "Чам шиг новшийг хүндэлж байсан даа харамсаад үхэх нь! Муу арчаагүй амьсгаа!" Гээд зууралдаад байж байтал өнөөх хүүхэн нь хажуугаас орж ирээд салгах гээд эхлэв.

Би: Муу балиар шар хүүхэн минь! Хол байж бай!

- Чи захирлыгаа ингэж болдог юм уу? Хурдан тавь!

Чанёол: БИ ЯАСАН ЮМ БЭ?

Би: Чи л мэдэхгүй байв гэж!

Тэгтэл гэнэт Бэкхён өрөөгөөр дүүрэн тас тас хийтэл инээгээд эхлэв. За энэ хүн яг цочирдоод галзуураад эхлэх шиг боллоо. Яана аа? Галзуугийн эмнэлгийн дугаар хэд юм бэ?

Би ч тэр нөгөө хоёр ч тэр гайхсаар Бэкхён руу хараад зогсож байтал өнөөх чинь инээж ханасан уу? Яасан? Чимээгүй болоод буйдан дээр очиж суув. Бид гурав барьцалдаж байснаа ч мартчихсан Бэкхёний дараа дараагийн үйлдлийг хүлээгээд зогсож байтал Бэкхён санаа алдаад "Юн Исо чи Чанёол бид хоёрыг ижил хүйстэн гэж бодоод байгаа юм уу? Гэв.

Чанёол: ЮУ?

Би: Тийм.

Чанёол: ЮУ?

Бэкхён: Даанч тийм байх аа! Яг л ийм учиртай байж...

Би: Ямар учир?

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now