Арван нэг

1.2K 177 26
                                    

Ямартай ч тэр явдлаас хойш ажлаасаа халагдчихгүйхэн байж л байна. Чанёолтой хааяа таарахаараа юу ч болоогүй юм шиг худлаа үнэн өөдөөс нь инээх юм. Нөгөө нарийн бичиг хүүхэнтэйгээ нууцаар үерхдэг юм байна лээ л дээ. Саяхан Бэкхён мэдсэн. Мэдсэн ч гэж дээ бариад авахгүй юу? Надаас нуулаа барилаа гээд Бэкхён бөөн сүр л болно лээ. Өдий насалчхаад юунаас нь ичиж нууж балайрдаг байна аа. Одоо тэгээд суу, суу эртхэн хүүхдээ бод.

Сонин сайхан үнэртүүлэхэд Бэкхён надтай хамт ажиллаж байгаа. Тэр унтаад байдаг ахлах ч бас яг үнэндээ Чанёол, Бэкхён хоёрын найз болж таарсан. Айшш ингээд арын хаалгаар найз нөхөд, амраг садангаа ажилд аваад байхаар өшөө өөр олон боловсон хүчин хохироод үлдэж байгаа юм шүү дээ. Чанёол ч дээ... Яг үнэндээ чаавас орлогчын орлогч шахуу л амьтан байна лээ. Гайхаад байсан юм. Яаж энэ сонин гар бүхэл бүтэн компани удирдаад байгааг нь бодоод олоогүй. Ингээд ажлаа ч хийсэн юмгүй ангайгаад сууж байхад Бэкхён өрөөнд орж ирээд л хүн уруу татаад чалчаад суучихна даа. Яагаад одоо хүртэл эхнэр хүүхэдтэй биш юмаа гэхэд найз охингүй байгааг нь ойлгосон. Ёстой барьцгүй гар байсан байна лээ. Насанд хүрсэн хүн ч юм шиг эсвэл жаахан хүүхэд шиг ч юм шиг. Ер нь хоёр нүүрт. Томоожоогүй насанд хүрэгч гэхэд яг болно. Бас нэмээд хөлдүү төмс.

Яасан бэ гэхээр... Бэкхён, Ишин бид гурав ажлын хоолны газар хооллоод сууж байтал тэдний хэлтсийн нэг аятайхан нүдэнд дулаахан хүүхэн ирээд л хамт суусан юм. Тэгээд нөгөө хүүхэн нь ингэе, тэгье гээд санаа санаачлаг гаргаад амьхандаа л ханд өгөөд байгаа байхгүй юу? Тэгсэн ойлгож байгаа ч юм байхгүй. Тийм аятайхан амьтан өдий өндөр насалсан өөрийн тоогоод ирж байхад дуугүй л дараад авна биз дээ? Чанёолоос долоон дор. Яана даа, яана!

- Исо юу хийж байгаа юм?

Юм бодоод сууж байхад хэдийдээ ороод ирдэг юм. Хүн цочоогоод хаячихлаа.

Би: Ажил дээрээ ажлаа хийхгүй өөр юу хийх юм.

Бэкхён: Тэгж байгаад муухай худалч. Ангайгаад сууж байсан юм байж.

Би: Яах гээд энүүгээр сэлгүүцээд яваад байдаг юм!

Бэкхён: Чамд сонин сайхан, хов жив сонсгох гээд ирж байхад.

Би: Юу? Тийм мөлжүүртэй хов юм уу?

Тэгсэн Бэкхён миний хажуу руу сандал татаж суугаад "Дараа долоо хоногоос ажлаараа амралтад Жэжү рүү явна. Ерөнхий захирлын нэр доорх урамшуулал."

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now