Ес

1.1K 187 26
                                    

Бэкхён: ТА ХОЁР?

Чанёол: БЭКХЁН!

Энэ Чанёолын хүчиндүүлж байсан юм шиг Бэкхён руу орилж байгааг. Ашшш хосууд нээрээ үнэндээ л нялуун юм аа.

Бэкхён: Чи энд юу хийж байгаа юм?

Би: Ажил дээрээ байна.

Бэкхён: Бүр энд ажилд орчхоо юу?

Би: Хувь тавилан ингэж шийдээд байна.

Чанёол: Чи өөрөө энд юу хийж байгаа юм?

Тэнэгээ! Чамайг санаад л ирсэн байна даг!

Бэкхён: Одоо бүр~

Би "Алив гурвуулаа гарч хоол идье! Бүр өлбөрч үхлээ" гэтэл өнөөх хоёр ч зөвшөөрөөд гурвуул хэлхэлдээд ажлаас гарав.

Чанёол: Явж, явж Исо манайд ажилд орох ч гэж.

Би: Харин тийм ээ. Хувь тавилан гэж тааварлашгүй шүү!

Одоо хүртэл Чанёолыг манай захирал гэхэд итгэхгүй байх юм. Ийм байхад гадаад машин унах нь ойлгомжтой л юм...

Baekhyun

Сургууль амарчихсан болохоор би дагаад амарсан. Ажилгүй суугаад байх уйтгартай юм. Ядаж байхад өнөөдөр Чанёолын амралт дуусч ажилдаа орсон. Ханиндаа уйдах хүнгүй болсон. Тэгээд өглөөжин гэртээ гиюүрч байгаад Чанёолын ажил дээр очиж буу халах санаатай очтол аймаар дүр зураглал харсан. Тэгээд л тэсэлгүй дуу алдчихсан. Гэхдээ байна аа? Чанёолд Исо тохирох уу? Хоёр бүтэхгүй гар нийлчихбэл юу болох бол доо? Ууг нь нэг нь ч гэсэн өдий өндөр насалчхаад цай хувааж уух хүнтэй болж байвал сайн юмсан. Үгүй ээ! Одоо бүр энэ Исотой ойр ойрхон хамт байсаар байгаад яриаг нь хүртэл сурчихсан байх шив дээ!

Бас л Исо бид хоёрын өмнөөс шийдэж хамт гарч хоол идэхээр болоод ойрхон нэг газар орж ирэн хоолоо захиаллаа. Исогийн аав, ээж яаж энэ хүүхдийн хэрэглээг олдог юм бол доо? Бид хоёроос ч их хоол захиалж байх шив.

Тэр ч яах вэ? Энэ Исогийн нүдэнд Чанёол л харагдаад байх шиг байна. Хөөрхий Чанёол энэ бүхнийг тохиолдол л гэж бодоод байх шиг байна. Энэ Исо яг цаагуураа судалж байгаад ажилд орсон байх аа. Тэгчхээд хувь тавилан гэнэ шүү! Исо чи Чанёолыг тархидаж болно. Харин намайг бол чадахгүй шүү!

Leeseo

Хоол хүлээх зуураа Чанёолтой хэдэн үг солиод маазарч байхад Бэкхён над руу их л сэжиг бүхий харцаар ширтээд байв. Энэ яг намайг Чанёолтой хардаад байна. Яасан ч хартай юм бэ дээ! Ийм л залуутай үерхэж болохгүй шүү Исо!

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now