Тав

1.2K 186 24
                                    

Би: Яаж таны нүүрийг оноод цохичхоогүй юм тийм ээ? Тэгсэн бол өдийд нүүр чинь авах юмгүй болчихсон байх байсан даа.

Бэкхён: Чамайг цагдаад өгмөөр л байна.

Би: Та миний машиныг мөргөхөд цагдаа дуудаагүй шүү. Шогтоод байгаарай!

Бэкхён: Ёо! Яах гэж ирсэн юм?

Би: Гэмшээд л эргэж байхад. Сүртэй юм бэ?

Бэкхён: Сүүлдээ би чиний толгойг хагалчихсан билүү ч гэж бодох шиг.

Би: За зүгээр байгаарай. Та оёдол тавиулаагүй биз дээ? Тэгэхээр энэ нээх ч хагаралт гэхгүй л дээ. Нэг тийм... Доргилт л гэнэ.

Бэкхён: Нэг мөсөн алчихсан бол чи шоронд би шороонд байж байх байлаа.

Би: Үгүй ээ, харин тийм ээ. Ямар азаар шил хагартал цохиогүй юм. Тэгсэн бол өдийд халхийн шоронд хөлөө жийж байх байж.

Бэкхён: Ёо! Чамаас болоод улам толгой тархи эргэчихлээ. Харьж үз.

Би: За явлаа даа. Би бас тийм ч завтай хүн бол биш шүү. Сэтгэл гаргаад ирж байхад.

Бэкхён: Яах гэж өчигдөр Чанёолыг дагаж гарав даа.

Би: Харин тийм ээ. Өдий өндөр насалчхаад одоо боль боль. Наад даралт, үе мөч чинь дийлэхгүй шүү. Тэрний оронд нөгөө шинээр ирсэн багштай хамт~

Бэкхён: Юн Исо чи яваагүй л байна уу? Эсвэл дүнтэй чинь ярих ёстой юу?

Би: Чанёолын дугаарыг өгчих.

Тэгсэн Бэкхён бүр хачин царайлж ирээд л "Яах гэж байгаа юм?" гэв. Яах юу байх вэ дээ? Найзыг чинь идчхэв л гэж.

Би: Машинаа авъя. Алхсаар байгаад хөлийн тавхай эргэлээ.

Бэкхён: Зурвасаар явуулъя.

Маягтай амьтан зүгээр шууд өгчихгүй. Худлаа үнэн инээж далжганаж байгаад эмнэлгийнх нь өрөөнөөс гарлаа. Багш болохоор л зүгээр өнгөрүүлээд байгаа шүү. Төгсчхөөд жинхэнээсээ толгой дээр чинь шил хагална даа.

Тэндээс гараад Чанёол руу залгасан чинь машин маргааш засаж дуусна гэсэн болохоор зүгээр л гэртээ харихаар болов. Яг үнэндээ үхэх нь. Миран л одоо очихгүй бол сургуулиа төгсөх хүслээ март энэ тэр гэсээр байгаад Бэкхёнийг худлаа үнэн эргэсэн юм. Ер нь одоо урдуур хойгуур нь гүйгээд дольдогонохгүй бол хэцүүхэн юм болох нь.

Маргааш нь гэртээ хэвтэж байгаад оройхон тийшээ Чанёолын ир гэсэн газар руу нь гарав. Ашгүй гэрээс нээх холгүй газар дуудсан. Анх аваачиж өгсөн хотын зах руу яаж явна даа гэж бодож байсан юм. Ойрхон болохоор алхаад очтол миний машины хажууд Бэкхён, Чанёол хоёр хамт зогсож байв. Хэдэн сар эмнэлэгт хэвтэх юм шиг л баашлаад байсан даг. Ийм болоод л өдий өндөр насалчхаад эхнэр байтугай найз охин ч үгүй байгаа юм шүү дээ.

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now