Долоо

1.1K 189 14
                                    




Би: Чанёол та хоёр хир удаж байгаа вэ?

Бэкхён: Юу?

Бэкхён: Танилцаад уу?

Би: За бараг л...

Бэкхён: Дунд ангид байхдаа.

Би: Тэгвэл нэг тийм... нөгөө юу... дотно болоод хир удаж байгаа вэ?

Бэкхён: Тэр үеэс хойш л. Гэхдээ чи яагаад гэнэт Чанёолыг асуугаад байгаа юм?

Би: Аан, зүгээр сонирхоод л. Алив хоол хөрлөө ид, ид.

Бурхан минь дунд ангиасаа хойш гэхээр арван таван жил... Ийм удаан хамтдаа байчхаад бусдын адил чөлөөтэй байж чадахгүй гэхээр хэцүү байдаг байх даа? Золиг гэж найз минь би чамайгаа ямар их хүндэлж байна гээч!

Baekhyun

Энэ Юн Исо их хачин юм. Түрүүнээс хойш яачихсан болоод ийм өрөвдөлтэй харцаар үе үе ширтээд байгаа юм бол доо? Нэг бол харцаараа хутга зоочих гээд л... Нэг бол өрөвдөж хараад л... Энэ хүүхдийн сэтгэц ер нь асуудалтай байх аа...

Хамгийн аймаар нь Чанёолыг үе, үе асуугаад байх юм. Арай Юн Исо Чанёолд...

Leeseo

Бэкхёнтой хамт хооллоод сууж байтал түүний утас дуугарав. Өнгийгөөд харсан Чанёол залгаж байв. Яана аа? Хоол идээд нэлээн орой болчихлоо. Биендээ санаа зовоод залгаж байгаа юм байх даа? Ашш золигнууд чинь хөөрхөн юмаа...

Бэкхён түүний дуудлагыг хурдхан аваад толгой дохиж аанхан, за ойлголоо гэснээ одоо хоол идэж байгаа газрын хаяг хэлж өгөв. Чанёол ирээд энэ хоёр үдшийн болзоонд явах гэж байгаа юм байх даа? Яасан ч орома юм бэ дээ?

Тэр дуудлагаа таслаад надад хандан "Чанёол ирж байна" гэв.

Би: Тийм үү? Та хоёр цаашаа хамт явах юм уу?

Бэкхён: Хайрыгаа санаад байна гэнэ ээ.

Хүүе! Бэкхёнаа зүрхний анд минь! Чи надад итгээд өөрсдийнхөө харилцааг надад хэлэх гэж байгаа юм уу? Тэгэх шаардлага байхгүй шүү дээ. Би мэдэж байгаа...

Би: Саналгүй яах вэ? Нэгэнт л ирж байгаагаас хойш би хэдэн үг сольчхоод явья.

Baekhyun

Мэдээд байсан юм. Чанёолыг ирнэ гэсэн баярлаж байгааг нь хараад байгаарай! Уулзаад хэдэн үг солино ч гэнэ үү? Ядаж байхад энэ Чанёол өчигдрөөс хойш машинаа санаад үхлээ энэ тэр гээд зурвас бичиж ойр ойрхон залгаад яршигтай юм аа. Үүнээс өөр машингүй юм шиг нэхээд үхлээ, үхлээ. Өөрөө нэг машинтай болохгүй бол Чанёолыг царай алдах гэж ёстой нэг!

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now