Нэг

2.8K 231 24
                                    

Өглөө хичээлээсээ хоцрох аядаад гэрээсээ яаран гарсан юм л даа. Тэгээд замдаа гэрлэн дохио хүлээх зуурт далимаар нь нүүрээ будаж хүн төрхөнд ороод явж байтал араас машин ирээд мөргөчихсөн. Машинаа засвараас гаргаж аваад дөнгөж хоёр л хонож байсан шүү дээ. Аав, ээж, ах гурав ахиж осол хийвэл машин засуулна гэж байхаар бүр мөсөн том осол хийгээд үхээрэй гэнэ лээ... Одоо тэгээд даатгал энэ тэр дуудаад заваарч өгнө дөө! Би л хэл амаараа барьж идэж хохирлоо барагдуулж авахгүй бол болохгүй гэж бодоод хэрүүл хийхээр шилэн хүзүүн дээрээ гараа тавиад машинаасаа орилсоор буутал нэг маасайсан юм ангайчихсан зогсож байв. Юу вэ? Маасайсан юм ч гэж дажгүй дамшиг уу? Үгүй юу? Юн Исо! Юу бодоод байгаа юм? Хохирлоо л барагдуулж авах хэрэгтэй.

Би: Ангайчхаад наад хоёр цэхэр чинь юм хардаггүй юм уу?

Тэгсэн нөгөө залуугийн нүд бүлтийж ирээд л өөр рүүгээ заагаад "Айн? Сая надтай ярьсан уу?" гэхээр нь "Тэгээд хэнтэй ярих юм? Машинтай чинь ярих уу? Тэнэг юм уу? Эргүү юм уу?" гэтэл өнөөх чинь цочролд орчихсон аятай ам хамар нь ангалзаад зогсчхов. Хичээл орох гээд байхад яадаг яршигтай амьтан бэ?

"Би яараад байна. Хурдан асуудлаа шийд гай минь!" гэтэл өнөөх чинь ташаагаа тулж байгаад л гараараа дохин "Чи жаахан юм байж ямар хэл амтай охин бэ?" гэв.

Жаахан юм байж гэнэ үү? Уг нь өөрөө манай ахаас ч залуухан харагдаад байх юм... Гэтэл манай өвөөгөөс ч хөгшин яриатай... Залуу хүн байж!

Би: Тоормосоо ч гишгэж дийлэхгүй хөгшин ах гуай! Хурдан асуудал~

- Надад даатгал байхгүй.

Энэ нэг балай юм чинь юу яриад байгаа юм? Хүн төрөлхтөн мөн юм уу даа? За больё гэхэд Солонгос хүн мөн юм уу?

Би: ЮУ?

- Даатгалгүй.

Би: Өөрөө агуйгаас гарч ирээ юу?

Тэгсэн өнөөх залуу гараа урдаа савчаад "Үгүй ээ, Нөгөө яг ч тийм биш л дээ. Чи надад дугаараа өгчих. Би ч бас дугаараа чамд өгье. Тэгээд хоёулаа орой уулзаад засвар явцгаая. Би бүх хохирлыг төлж барагдуулах болохоор битгий санаа зов" гэв.

Чи дугаараа өгчих, би дугаараа өгье тэгээд орой уулзъя ч гэх шиг! Ямар болзоонд явах гэж байгаа биш дээ! Ямартай ч хохирол барагдуулна гэж байна.

Би: Алга болоод үзээрэй! Солонгос даяар эрэн сурвалжилна шүү!

- Үгүй ээ, тийм юм ёстой байхгүй.

Extraordinaire 3 |EXO|Where stories live. Discover now