🌫️🌺Camellia🌺🌫️

Mulai dari awal
                                    

Би: Юу?

?- Эхлээд танилцсан нь дээр байх би бол сарны хэлмэрч сар юу гэнэ би түүнийг дамжуулдаг "Сарны Охин Тэнгэр Анжел"

Би: Ммм намайг....

Анжел: Чшш би чамайг мэднээ. Чамайг төрсөн цагаас чинь хойш л мэднэ тийм болохоор өөрийгөө танилцуулах гэсний хэрэггүй.

Би: Ойлголоо.

Анжел: Чи энэ галнаас юу харж байна.

Би: Би сайн хэлж мэдэхгүй байна гэхдээ үе үехэн хүний царайтай төстэй зүйлс харагдаж байна.

Анжел: Тиймээ наана чинь тамд шатаж буй хүмүүсийн царай харагдаж байгаа юм. Би энэ шаланд маш их дуртай лдаа.

Би: Надад харин таалагдахгүй байна.

Анжел: Надад хамаагүй ээ. За гол асуудалдаа орцгооё чи шийдсэн үү? Би чамайг сайн бодоорой гэж хэлсэн биздээ!

Би: Тиймээ би шийдвэрээ гаргасан.

Анжел: Хэл хэл би сонсож байна.

Би: Нөгөө....

Усог: Түүнийг аз жаргалтай амьдруулаад бид нарыг л зовоо.

Инү: Түүний төлөө энэ галд шатсан ч чадна. Тийм болохоор бид нар түүний өмнөөс бүхнийг хийх болно.

Анжел: Амаа татацгаа энэ бол түүний л шийдвэр бас шийтгэл.

Би: Би нэг зүйл асуумаар байна би яг ямар буруу зүйл хийсэн болоод ингэж шийтгүүлж байгаа юм бэ?

Анжел: Чи одоо болтол мэдээгүй байгаа хэрэг үү? Тэгвэл би чамд хэлээд өгье. Эрт урьдын цагт нэгэн цайзад аз жаргалтай амьдрах ханхүү байсан юм. Ханхүүг эцэг эх нь хайраар дутаалгүй өсгөсөн ч түүнийг том болох үед хайртай эмэгтэй нь түүнийг хайраар дутааж байлаа. Галзууртлаа дурласан залуу тэр эмэгтэйн атгаг хорон муу санаанд нь хууртан өөрийгөө ч анхаарахаа больж зөвхөн түүний хэлснээр байдаг байсан юм. Атгаг хорон санаатай эмэгтэй хэнийг ч хайрлахыг мэддэггүй зөвхөн зовоож шаналгах гэдэг зүйл л мэддэг байсан юм. Нэгэн өдөр түүний дурлалт эмэгтэй  дурлалдаа сохорсон ханүүг хад асга ихтэй өндөр уулын оройд байдаг ховор цэцэг авчирхыг шаардсан юм. Ханхүүд түүний үг хууль байсан болохоор эрсдэл тээн тэр уул руу авирсан юм. Ханхүүд хайртай бас нэг эмэгтэй байсан ба түүнийг тэр аймшигтай уул руу гархыг нь болиулах гэж хичээсэн ч чадаагүй юм түүнийг хойноос нь харж хоцрох л замыг сонгосон юм. Ханхүү өндөр уулын орой дээр гарч чадсан юм тэр цэцгийг унах шахан байж авч чадсан гэвч авч чадсан ч түүний зогсож байсан чулуу гэнэт доош нуран унасан юм. Гартаа цэцгээ барьсан хэвээр бас тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар нүдэндээ нулимастайгаар энэ ертөнцийг орхисон юм. Тэр амьсгалаа зогсон зогстолоо тэр эмэгтэйг хайрласаар байсан юм. Магадгүй тэр диваажинд хүртэл тэр эмэгтэйг хайрласан хэвээр байгаа байх. Үлгэр ингэж л төгссөн юм даа.

《THE♧END》⚠🔮ЦУСД-S2~🔯~Чөтгөрийн~Сүйт~Бүсгүй🔮⚠Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang