🌫️🌺Camellia🌺🌫️

595 63 4
                                    

- Бид явсаар л байлаа очих газар хүртэл хэр их удах бол? Би эд нарыг ердөөсөө ойлгохгүй юмаа бүх зүйлийг цагийн тулгаж хэлэх юм. Өөрийгөө бэлтгэлтэй байгаа гэж бодож байсан юм гэтэл үгүй байжээ би ямар ч бэлтгэлгүй байж.

Би: Та хэдээс сална гэж бодсон чинь би маш их айж байна. Гэхдээ зүгээрээ би харамсахгүй

Синчол: Уучлаарай гэхдээ энэ бол чиний л сонгосон зам

Би: Тийм дээ.

- Түүнд бага зэрэг гомдож байсан ч гэсэн гомдсон сэтгэлээ нуулаа. Явах хүртэлээ ядаж тэдэнтэй маргалдахыг хүсэхгүй байна. "Бид ирчихлээ" гэж хэлэх үед түүний машин эзэнгүй байшингийн гадаа ирэн зогслоо.

Би: Энэ хаанах юм бэ?

Синчол: Зүгээр л дагаад яв.

Би: Зааза

- Яагаад ч юм тэр надад хатуу хандаад байх юм эсвэл би тийм эмзгээр хүлээж аваад байгаа юм болов уу? Мэдэх юм алга даа. Уг нь би ийм үед сандарч байх ёстой байтал түүнд л гомдож суух юм. Бид харанхуй байшин руу ортол хаа сайгүй лаа асаасан байлаа. Лааны үнэр хамар сэртхийлгэнэ.

Синчол: Эндээ хүлээж бай би удахгүй ирэх болно гэсээр тэр байшингийн хананд гарсан том нүхээр цааш гарлаа.

- Энэ нөгөө өөр ертөнцөд хүргэдэг хаалга нь юм болов уу? Эсвэл энэ хананы цаана миний амьдрал шийдэгдэх юм болов уу? гээд л би баахан зүйл бодон зогсож байтал хананы нүхээр Сэжүн гарч ирэн 😳

Сэжүн: Сухёнаа намайг дагаад яваарай. 

Би: Нөгөө би айгаад байна.

Сэжүн: Зүгээрээ айх хэрэггүй хэн ч чамайг өвтгөхгүй. Учир нь чиний хамгаалагчид чамайг үргэлж хамгаалсаар байх болно.

Би: Миний хамгаалагч бол та нар тийм үү?

Сэжүн: Тиймээ бид чиний хажууд үргэлж хамт байх болно. Инээмсэглээрэй Сухёнаа

Би: Ойлголоо гэсээр би түүний гараас хөтлөн гарлаа.

- Өнгө өнгийн цэцэгс алаглан, шувууд жиргэлдээд л горхины урсах чимээ гээд л энэ диваажин байх гэхдээ миний төсөөлж буй бүхэн энэ газар байсангүй зүгээр л өндөр уулсаар хүрээлүүлсэн газар үүлс дундаас цухуйх сар бүдэг бадаг л гэрэлтүүлнэ. Галын түүдэгний ард зогсох нэг эмэгтэй намайг цоо ширтэнэ.

?- Намайг очиж уулзахад зоригтой л юм шиг харагдаж байсан цагаа тулахаар аймхай гар байжээ.

《THE♧END》⚠🔮ЦУСД-S2~🔯~Чөтгөрийн~Сүйт~Бүсгүй🔮⚠Where stories live. Discover now