🌙🥀Сарны•Боол🥀🌙

716 69 2
                                    

- Бид хоёр номын санд орж ирэн ярилцахаар шийдлээ. Түүнтэй байхад их л хүйтэн мэдрэмж төрж байв. Гэхдээ түүний царайруу харахад аххх би хэтэрхий шалиг юмаа. Олон царайлаг залуу харсан чинь эмэгтэй хүний төрөлх зангаа гаргаж байх шиг байна. Гэхдээ энэ үед ийм зүйл бодох хэрэггүй байх.

Крис: Тэгэхээр Сухёнаа чи ямар ч шийдвэр гаргаж болно гэхдээ чи өөрийнхөө зөв гэснийг л сүүлд нь сонгох хэрэгтэй шүү.

Би: Ойлголоо.

Крис: Чамд үхэх эсвэл амьдрах гэсэн хоёр л сонголт байгаа. Амьдрах сонголтыг сонговол чи буцаад эгэл хүний ертөнцөд очиж насан туршдаа тайван амьдрах болно. Наашаа ойртдоо би чамд тэр амьдралыг чинь харуулъя гэж хэлэн тэр миний духан дээр хоёр эрхий хуруугаа тавьлаа.

"Цэцэгийн дэлгүүрийн урд суух бяцхан охины хажууд нэг жаал хүү ирж суулаа. Энэ хоёр хүүхэд ах дүү хоёр бололтой хоорондоо их төстэй харагдаж байна.

Хүү: Анай ээж ирж байна тэрийг хардаа гэсээр миний зүг заалаа.

Охин: Тийм байна, ээжээ гэсээр тэр хоёр миний зүг гүйлээ....гэнэт миний биеийг нэвтлэн нэг эмэгтэй тэр хоёрын урдаас очин охин хүү хоёрыг тэвэрлээ. Гэхдээ энд чинь би алга байна шүү дээ гэсэн юм бодож байтал нөгөө эмэгтэй хоёр хүүхдээ хөтлөн миний зүг эргэн харлаа....үгүй байлгүй дээ энэ чинь би байна шүү дээ. Би ирээдүйд хоёр хүүхэдтэй болох юм байхдаа. Би яагаад уйлах гээд байгаан болоо өөрийгөө хараад ингэж уйлах байсан гэж үү?

Охин: Гурвуулаа аав дээр очих уу ээжээ.

Хүү: Би ийм том зайрмаг авахуулна шүү ээжээ.

- Нулимастай нүдээр зөвхөн өөрлүүгээ харна аз жаргалтай байна уу Сухёнаа чи заавал аз жаргалтай амьдрах ёстой. Бүгдийг мартан нөхөр хоёр хүүхэдтэйгээ аз жаргалтай байх хэрэгтэй. Эцэс сүүлд нь чи чадаж чи энэ бүхнийг даван туулж чадсан байна. Чиний инээмсэглээд зогсож байгаа энэ төрхийг харж чадлаа одоо хангалттай. 😢""""

Крис: Дөнгөж саяных бол чиний ирээдүйн амьдрал чи амьдрах сонголтыг сонговол ингэж амьдарна.

Би: Би аз жаргалтай байсан. Харин үхэх сонголтыг сонговол яах бол?

- Би шийдвэрээ гаргачихсан бололтой амьдрах сонголтыг сонгож аз жаргалтай л байх хэрэгтэй. Би хоёр хүүхэдтэй болсон байсан бас миний амьдрал сайхан байгаа бололтой....нөхөртэй болж юу юунаас илүүтэй аз жаргалтайгаар инээмсэглэж байсан. Магадгүй амьдрах нь миний сонголт байх.

《THE♧END》⚠🔮ЦУСД-S2~🔯~Чөтгөрийн~Сүйт~Бүсгүй🔮⚠Where stories live. Discover now