❎🔙¡¿♤Хан🚫Соли♤¿¡🔜❎

2.6K 184 14
                                    

+Бүх л үлгэр зовлонг өгүүлсэн байдаг. Энэ үлгэр ч гэсэн тийм л зовлонг өгүүлэх болно. Гэхдээ энэ зовлон чиний хүссэн зовлон байх болно. Бага багаар хайрлаж дасах сэтгэлээ чи хорьж дийлж чадахгүй.+

- Энэ юу болоод байнаа? Би хаана байнаа? Аххх даарч байна. Энд их хүйтэн байна гэсээр би босох гэтэл миний гар хөлийг орноос хүлсэн бололтой.......хүйтэн төмөр миний гар хөлийг хайрах ба тэнд шувуудын чимээ л сонсогдоно. Би яг хүний наймаанд орчихсон бололтой. Чадлын хэрээрээ орилохыг хүссэн боловч аманд минь хийсэн нэг зүйл намайг юу ч хэлүүлэхгүй чимээгүй байлгана. Би яг хаана байгаан болоо? Надад юу ч харагдахгүй байна тэд өөрсдийгөө нууцлахыг хүссэн болохоороо миний нүдийг боосон байх. Айдас жихүүдэс гээд бүх зүйлс намайг бүрхэн авч байлаа......төмөр хаалганы чимээ дугаран хэн нэгний алхаа улам ойртоно. Тэр зүйл минь амандах зүйлийг аван буцаж алхангаа хутга шиг үзүүртэй зүйлийг миний биеээр гүйлгүүлнэ.

Би: Гуйж байна намайг явуулаач дээ би хэнд ч хэлэхгүй гуйж байна гэж хэлэхэд тэр юу ч хэлэхгүй үргэлжлүүлэн үзүүртэй зүйлээ гүйлгүүлсээр л байлаа.

Би: АААААААААААААААА *орилох*
?- Чшш чамайг энд сонсох хүн байхгүй. Өөрийнхөө хамаг хүчийг битгий гаргачих. Учир нь чи энд их удна.
Би: Чи хэн юм бэ? Чи байна уу? Би хүссэн зүйлийг чинь өгөх болохоор намайг сулалчих!!!
?- Хнн чи аль хэдийнээ биднийх болсон. Чамд эндээс зугтах арга зам байхгүй. Гэхдээ чи сул чөлөөтэй болж болноо.
Би: Яаж?
?- Авсанд орсон цагтаа Хахахаха
Би: Муу адгийн новш минь намайг эндээс гаргаадах 
?- Чшш чи сайн охин байх ёстой шүү!!! гэж хэлэн тэр гарч явлаа. Төмөр хаалганы тас хийтэл хаагдах чимээ намайг там руу унагаж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Би үнэхээр их айж байгаа ч гэсэн тэд нар мэдэгдэх ёсгүй байх. Хэрвээ тэд мэдчихвэл би амьд гарч чадахгүй. Ахаа та намайг ирж авраач дээ. Ааваа ээжээ надад туслаач дээ.

                  +7 хоногын дараа+

- Би энд хэд хонож байгаагаа мэдэхгүй байна гэхдээ би энд удаж байгаагаа л сайн мэдэж байна. Тэд намайг өдөрт ганц л хооллодог. Миний бие улам турж би хөдлөх ч тэнхэлгүй боллоо. Нүдний боолтоо авалгүй удаж байгаа болохоор би харанхуй ертөнц дунд амьдардаг нэгэн шиг л боллоо. Гэхдээ энэ харанхуй ертөнц дэндүү аймшигтай юм. Би энэ ертөнцийг тэсвэрлэж л байж гэрэлт ертөнц рүү очих болно.......өдөр болгон онгойх төмөр хаалганы чимээ надад дасал болсон бололтой. 

?- Сайхан зүүднээс чинь сэрээчихсэн үү?
Би:.............................
?- Өнөөдөр чиний наранд гарах өдөр
Би: Би шоронд байгаа хэрэг үү?
?- Хнн чиний хувьд энэ зүйл яг л шорон гэсэн үг.
Би: Би чамайг алах болно доо.
?- Би чамд анхааруулсан гэтэл чи миний үгийг сонсоогүй
Би: Чи юуг анхааруулсан гэж?
?- Хэн чам руу залгасан гэж бодоов? Би: Нууцлагдсан дугаар чи байсан гэж үү?
?- Бинго!!! Наадах чинь л байхгүй юу! Би чамд анхааруулсан шдээ.
Би: Юу?
?- Нэг нууц хэлэхэд....Чи ахдаа итгэх хэрэггүй байсан юм. Бидэнд чамайг зарсан хүн бол чиний ах Ким Үбин хахахаха сонирхолтой сонсогдож байгаа биз?
Би: Худалч чи худлаа ярьж байна муу худалч амьтан. Ах маань надад ийм зүйл хийх хүн биш!
?- Би тэгвэл нэг хүн рүү залгаж үзүүлэх үү? гэж хэлэн тэр нэг хүнрүү залгаж байгаа бололтой.

《THE♧END》⚠🔮ЦУСД-S2~🔯~Чөтгөрийн~Сүйт~Бүсгүй🔮⚠Dove le storie prendono vita. Scoprilo ora