18

183 9 0
                                    

Өнөөдөр Жин бид хоёрын гэрлэх өдөр учраас би товлосон газраа очоод хүлээлээ...тэр ирсэнгүй..би гайхан залгатал утсаа авахгүй байлаа.

Жиний талаас
Би Юнми дээр очих гээд яаран хувцсаа өмсчихөөд явах гэж байтал утас дуугарлаа. Суна байлаа.
Суна: Убба! Танийг гэрлэх учраас би амиа хорлолоо. *** байршил нь ирэх үгүй чинь хамаагүй.
Би: Суна! юу-
Тэр тасалчихлаа. Би тэр газарлуу яаран очтол тэр барилгын дээрээс үсрэх гэж байв.
Би: Суна! Наанаасаа холд!
Суна: Тэгвэл Юнми эгчээс салж надтай гэрлэ!
Ээж хүрч ирлээ. Би ээжийг дуудчихсан юм....
Ээж: Юу яриад байгаа юм Суна! Наанаасаа яг одоо буу, би чамайг хоёр дахиа алдаж чадахгүй.
Суна: Тийм л их намайг боддог юм бол бид хоёрыг гэрлүүл.
Ээж доош харлаа...тэр гэнэт миний өмнө ирэн
Ээж: Юнмигийн өмнөөс харамсаж байгаа ч би охиноо дахиж алдаж чадахгүй...гуйя Жин тэрэнтэй гэрлэ.
Миний нүд томрон
Би: Та юугаа яриад байгаамбэ? Сунаг боддогийг чинь ойлгож байна гэхдээ Юнми ч гэсэн охин чинь б-
Ээж: Төрсөн охин минь илүү чухал!
Би ээжид итгэж чадсангүй..
Суна: Яг одоо хариугаа хэл эсвэл би үсэрлээ!
Би ийм зүйл хийж байгаадаа өөртөө дургүй хүрч байгаа ч

"За ойлголоо Суна! Би чамтай гэрлэе тэгвэл болоо юм биш үү?!"

𝘵𝘦𝘮𝘱𝘵𝘢𝘵𝘪𝘰𝘯Where stories live. Discover now