7

248 20 0
                                    

Би хэлсэн газар нь ирэн бүжиглэж эхэллээ. Гаднаас Сожун орж ирэх нь харагдлаа. Тэр над руу анхаарлаа хандуулан харж байгаа нь илт байв. Би нүүрээ түүн рүү чиглүүлэн инээхэд тэрний царай хувьсхийн цайлаа. Тэр сандарсандаа угаалгын өрөө рүү гүйх нь инээд хүргэх шиг.

Сожуны талаас
Юу болоод байна аа! Юнми үхээгүй байсан гэж үү?
Би хүйтэн усаар нүүрээ угаан түүн рүү очлоо.

Юнмигийн талаас
Би Сожуныг наашаа ирж байгааг нь анзааран хүмүүстэй ярилцаж байгаа дүр исгэлээ.
Тэр миний хажууд ирэн
Сожун: Чи амьд байсан юм уу?!Яагаад хэлээгүй юм?
Би: Юу гэсэн үг үү?

Тэр миний гарнаас татан миний барьж байсан шилтэй дарсыг гуя хэсэг рүү минь асгалаа. Би аврагдсанаасаа хойш хэд хоног ажил хийснээсээ болоод сорвитой болчихсон байсныг тэр хараад гайхлаа.

Сожун: У-уучлаарай..
Тэр доош харан зогслоо. Удалгүй ээжийн танил гэх ах ирлээ.
"Суна? Уулзаагүй уджээ. Сая тэр бүжгийг алж өглөө шүү."
Тэрнийг тэгж хэлэхэд нь би инээн тэр бусад дээр очин ярилцлаа.

Би Сожун руу харахад
Сожун: Чиний нэрийг Суна гэдэг юм уу...
Би: Тийм ээ. Гэхдээ Юнми гэж хэн билээ? Эхнэр... эсвэл найз охин чинь юм уу?
Сожун: Үгүй ээ. Манай найзын дүү.
Их сайхан худлаа ярьж байх шив.
Би: Аан. Харин чиний нэр?
Сожун: Намайг Сожун гэдэг. Би *** компаний захирлын хүү.
Би: Хөөх мундаг юм аа.

Гэнэт хэсэг залуус ирээд Сожун руу бялуу шидчихэв.
???: Чи ч овоо гар юм гээч. Яаж ийм мундаг байр суурьтай болсын?
Тэд хоорондоо инээлдэхэд нь би хажууд байсан бялуугаа тэдэн рүү шидээд
Би: Хэр овоо гарууд гэдгийг чинь мэдэхгүй ч ингэж хүнийг дээрэлхэж болохгүй шд! Явъя Сожун аа.

Би тэрний гарнаас татан гадагш гарлаа.
Би: Зүгээр үү?
Сожун: Т-тийм ээ.
Би: Миний машинд ахын маань цамц байгаа тэрийг өмсчих. Наад цамц чинь муухай болчихлоо.
Сожун: Зүгээр-
Би: Аливээ.
Би тэрнийг дагуулан машиндаа суулган өөрийнх нь цамцыг өөртөө үлдээн
Би: Энэ цамцыг чинь би хаячихъя.
Сожун: Аан за...
Би: За би явъя даа.
Сожун: Аан...за баяртай.
Тэр миний машинаас буун намайг явахад нааш харан зогслоо.

Харж л байгаарай. Миний төлөвлөгөөг!

Сожуны талаас
Тэр яаж ч бодсон Юнми биш байна. Тэр их өөртөө итгэлтэй, шал өөр хүн байхад яаж Юнми шиг хачин эмэгтэйг тэрэнтэй зүйрлэж чадав аа..

𝘵𝘦𝘮𝘱𝘵𝘢𝘵𝘪𝘰𝘯Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ