17

177 12 0
                                    

Жин, ээж бид 3 хэрэг болох зүйлсээ цуглуулчихаад гэрлүү ортол урд.....Суна зогсож байв.
Жин, Ээж 2-ын царай хачин болж Сунаг очоод тэврэн уйллаа.
Ээж: Чи хаана байсан юм бэ?! Амьд байсан юм бол гэртээ ирэхгүй яасан юм?! Гэрээс тухтай газар гэж хаана байхав дээ?
Суна: Уучлаарай ээж ээ...би амиа хорлох гэж хэд хэдэн удаа оролдсон гэхдээ танийг яах бол гэж бодоод амьд хүрээд ирлээ.
Жин: Болж дээ Суна! Ямар их санаа зовсон гэж бодож байна.
Суна: Убба!
Тэр Жин дээр очин тэврээд авахад Жин ч бас тэвэрлээ. Сунагийн харц над руу чиглэн
Суна: Ингэхэд энэ эмэгтэй хэн бэ?
Ээж: Аан юу.. Суна...тэр ахтай чинь гэрлэх эмэгтэй Юнми.
Сунагийн нүд томрон
Суна: Гэрлэх ээ?! Юу яриад байгаа юм!!
Ээж: Суна ээжийнхээ өрөөнд ороод ир.
Тэр Сунаг дагуулан өрөөрүүгээ ороход Жин над руу харан миний царай ямар түгшүүртэй байгааг анзаарлаа.
Жин: Юнми-
Би: Жин би өнөөдөртөө явлаа. Чи Суна ши болон ээжтэй ярих олон зүйлс байгаа байх.
Би түүний өөдөөс хүчлэн инээхэд тэр миний өөдөөс санаа зовсон байдалтай харахад би гарлаа.

Миний ингэж аашилж байгаа учрыг та нар мэдэх байх....Суна Жин-д хайртай байсан бас тэрнээс болж үхэхийг завдсан...тэгэхээр одоо ч гэсэн хайртай гэсэн үг..

Жиний талаас
Би ээжийн өрөөнөөс чанга хашхирах дуу сонсон ортол Суна над руу муухай харан
Суна: Та яаж!! Надтай гэрлэхгүй байж өөр эмэгтэйтэй гэрлэх гэж байгаан?! Би зөвшөөрөхгүй!
Би: Надад чиний зөвшөөрөл хэрэггүй ээ, би Юнмид хайртай.
Суна: Би хэзээ ч та хоёрыг гэрлүүлэхгүй ямар ч аргаар!
Ээж: Суна..

Одоо би яах вэ... Олон зүйлсийн дараа ингэж нэг Юнмитэй гэрлэх гэж байтал...

Зохиол уншиж байгаа бол дэмжээд өгөөрэй! Та хэд маань дэмжихээр л урам ордог шүү💖

𝘵𝘦𝘮𝘱𝘵𝘢𝘵𝘪𝘰𝘯Wo Geschichten leben. Entdecke jetzt