11

219 16 0
                                    

Би гацаж орхилоо....
Би: Юу...Жин аа...
Жин: Би дахиж нууж чадахгүйнээ! Байнга чамд санаа зовж, уйлахад чинь сэтгэл өвдөж, бас хардах энэ сэтгэл хайр биш юм бол юу гэж?
Би: Чи зүгээр л... намайг өрөвдсөн сэтгэлээ андуураад байх шиг байна...
Жин: Үгүй ээ! Би чамайг өрөвдсөндөө ингээгүй.
Би: Чи надад сайн байсан ч би чамд сайн биш. Тэглээ ч одоо миний сэтгэлд өшөө авахаас өөх зүйл байхгүй! Чи тэрнийг мэдэж байгаа биздээ.
Жин: Суна-
Би: За би явалгүй болохгүйнэ.
Би тэрний хажуугаар яаран гарлаа. Мэдээж тэрэнд ингэж хатуу хандахыг хүсэхгүй байгаа ч надад өөр арга алга.

Би өнөөдөр Сожунтай уулзах шийдвэр гарган тэдний компани руу явлаа. Удалгүй тэрнийг гарч ирж байхыг хараад өөдөөс нь очлоо.
Сожун: Суна? Энд юу хийж байгаан.
Би: Зүгээр л.. Чиний үдийн цайны цаг биздээ, хамт хоолонд орох уу?
Сожун: Тэгвэл тэгье ээ.

Бид хажууд нь байдаг хоолны газар орж ирээд сууж байлаа..Одоо л жинхэнэ төлөвлөгөөгөө эхлэх хэрэгтэй.
Би: Сожун аа...Чамайг эхнэртэй гэдгийг сонссон...
Сожун: Аан..т-тийм ээ
Би: Харамсалтай юм аа... Яагаад заавал миний анхны сайн болсон нэгэн эхнэртэй байдаг байна аа...
Тэрний нүд томрон
Сожун: Чи надад сайн гэж үү?
Би: Тийм ээ... Анх харснаасаа хойш л чамд татагдаж эхэлсэн..
Тэр юм бодож байгаа харагдлаа.
Сожун: Үнэндээ би ч гэсэн Суна чамд хайртай.
Би: Гэхдээ эхнэр-
Сожун: Чамайг дургүйцэхгүй гэвэл хоёулаа үерхье. Мэдээж эхнэрээс минь нууцаар.
Бодсоноос амархан байлаа шүү.
Би: ..Тэгье...

Сожун намайг гэрт хүргэж ирэн намайг үнсэхэд шижиг хүрч байлаа. Тэр машиндаа суун явахад би Жинийг над руу хараад зогсож байхыг хараад түүн рүү очлоо.

Би: Жин... Чи хэзээ ирсэн юм..
Жин: Саяхан л.. Чи бас одоо л ирж байгаамуу?
Би: Тийм ээ...
Тэр саяны явдлыг харсан бололтой..
Би: Жин-
Жин: Орцгооё. Гадаа хүйтэн байна.
Би: За...

Жин чиний сэтгэлийг зовоож байгаа ч надад өөр арга алга... Үнэхээр уучлаарай..

𝘵𝘦𝘮𝘱𝘵𝘢𝘵𝘪𝘰𝘯Место, где живут истории. Откройте их для себя