~~Chapter 6~~

92 17 5
                                        

1 сарын дараа.
Өчигдөрийн шоудалтаас болж толгой өвдөн өглөө сэрэхэд Жинён ч ажилдаа явахаар бэлдэж байх бөгөөд түүнийг дуусахыг хүлээж зангиагаа зангидуулахаар хувцасны өрөөнөөс гарч ирэхэд нь орноосоо босон түүн дээр очлоо. Түүний цамцны зах хүрэмнийх нь гадуур гарчихсан байсан тул нүдээ эргэлдүүлэн "Аятайхан ч хувцасаа өмсчихөж чадахгүй." хэмээн амандаа үглэсээр захыг нь янзлаж өгөхдөө түүнийг хүзүү улайсан байхыг олж харав. Арга ч үгүй биз дээ, бүтэн сарын турш зангиаг нь зангидахдаа тултал нь чангалж боож байсан болохоор тэр биз. Энэ удаад зангиаг нь чангалахдаа аажуухнаар дээшлүүлэхэд түүний гайхах харцтай тулгарав. Би ч тэр дор нь харцаа буруулаад "Юугаа харсан юм?" гэхэд тэр:
- Эхнэрээ харж байна. гэж хэлээд хажуугаар зөрөн доош буулаа. Би ч түүнийг даган доошлоод гал тогооны өрөөнд кофе уухаар бэлдэж байхад тэр:
- Өнөөдөр ээжийн төрсөн өдөр болохоор орой цуг хоол идье гэсэн. Тиймээс ажил дээр хүрээд ирээрэй. гэж хэлчхээд гараад явав. Би ч нүдээ эргүүлсээр бас л жүжиглэх цаг гарах нь гэж бодоод кофе чанагчнаас аягандаа хийн авлаа.
.
.
Компанийн урд ирэн машинаас буухтай зэрэгцэн л хүмүүсийн "Гүйцэтгэх захиралын эхнэр ирчихэж", "Ерөнхий захиралын бэр тэр байна" гэх мэт шивэр авир хийлдэх сонсогдсоор өндөр өсгийтийнхөө чимээг гарган компани луу оров. Цахилгаан шатанд суун хамгийн дээд талын давхар луу гарахад нэгэн нас тогтсон эр угтаж авлаа. Тэр надад бөхийгөөд:
- Хатагтай И, би Пак гүйцэтгэх захиралын туслах Жон Палги байна. Та намайг дагаад явна уу? Захирал таныг хүлээж байгаа. гэхэд нь би толгой дохин түүнийг даган явлаа. Тэр нэг хаалга онгойлгон намайг оруулаад өөрөө ардаас орж ирэхдээ дахин нэг хаалга руу заагаад:
- Дотор таныг захирал хүлээж байгаа. гэв. Би инээмсэглэн толгой дохиод хаалгаар ороход Жинён цааш цонхоор харан зогсож байв. Тэгээд намайг ирсэнийг хараад сандалныхаа ард тохчихсон байсан хүрмээ аван:
- Ямар их уддаг юм бэ? Зүгээр л хоол идэх гэж байж ингэтлээ гангалах хэрэг юу байна аа? гэсээр гарахаар над луу ойртлоо.
- Төрсөн өдөрт явж байж ээжид чинь бэлэг авах хэрэгтэй биз дээ? гэхэд тэр миний удсан шалтгааныг ойлгох шиг болон уурласан царайгаа арилгаад хоолойгоо засан:
- За явья, явья. гээд хаалгаар гарав.
-  Ах аа, би өөрөө машинаа барьчих болохоор та одоо харьж болно. гэхэд Жинён хэдий дарга нь ч туслахтайгаа дотно харьцаатай ах, дүү шиг байдаг гэдгийг нь ойлгов. Тэр Жон туслахаас машиныхаа түлхүүрийг аваад бид цуг гарлаа. Бид цахилгаан шатаар бууж байхад 17 давхарт зогсоход Жинён миний гарнаас хөтлөв. Цахилгаан шатны хаалга нээгдэж хүмүүс Жинёнд бөхийн мэндлэж мөн цуг байсан хүүхнүүд бидний гар луу харан бие бие лүүгээ жуумалзан харна. Ахх... ингээд л Жинён ба Жунмигийн жүжиглэлтийн цаг эхэлж байна даа...
.
.
.
Пак захиралынд... aka хадмынд:
Жинён бид 2 зэрэгцэн сууж ноён Пак болон хатагтай Пак нар өөдөөс харан сууна. Биднийг хоолоо чимээгүйхэн идэж байх зуур аль түрүүнээс л хойш зовиуртай ханиалгах ноён Пак надад хүндрэлтэй санагдана. Би аяганд ус хийгээд:
- Ноён Пак, таны бие зүгээр үү? Таагүй харагдаж байна. гээд усаа өгөх гэхэд Жинён-ы ээж гарнаас минь аягатай усыг аван түүнд өгөхдөө:
-  Жунми-яа, юун ноён Пак вэ? Одоо хадам аав чинь шүү дээ. гэхэд би эв хавгүй инээгээд:
- Нээрээ ч тийм шүү. гэв.
- Ойрд их ханиалгаад байгаа. Ханиад л хүрсэн байх гэж бодож байна. Санаа зоволтгүй дээ, Жунми. Харин та хоёр хурдан хүүхэдтэй болохоо л бод. гэж хэлэхэд нь би идэж байсан хоолондоо хахаж орхилоо. Тэгээд өөртөө ус аягалан уух зуур Жинён-ы ээждээ уурлах сонсогдов.
- Ээж юу яриад байгаа юм бэ? гэхэд ээж нь тас тас хөхрөөд:
- Гэрлэсэн хүмүүс хүүхэдтэй болох нь мэдээж шүү дээ.
- Бид гэрлээд дөнгөж... гээд Жинён-ыг яриагаа дуусгаагүй байтал ээж нь:
- Харин дөнгөж эд халуун байгаа дээрээ сайн хийгээд...
- ЭЭЖ ЭЭ!
- Ооё... Юундаа ичээд байгаа юм? Том болцгоосон хүмүүс байж... Харин ч энэ сэдвийг нээлттэй...
- Okay, okay. Ээж бид хичээх болно оо, амлаж байна. Одоо чимээгүй болцгооё. гээд энэ сэдвийг бушуухан шиг хааж орхилоо. Би усаа бүрэн ууж дуусгаад Жинён луу харвал түүний чих бага зэрэг улайсан байх нь тэр. Пак Жинён иччихэж. Түүний ээж бидэн лүү жуумалзсаар:
- Үйлчлэгчээ, түүнийг өрөөнд нь хүргээд өг. Бас ус, эмийг нь бэлдэж өгөхөө мартав аа! гээд ноён Пак-ыг биш ээ... хадам аавыг сандалнаас нь босголоо.
- Бас Жунми, чи хэр feminist вэ? гэхэд нь би тээнэгэлзсээр:
- Тийм ч их биш ээ, яасан? гэхэд тэр:
- Тэгвэл овгоо солиулбал ямар байна? Пак Жунми. гэхэд нь би дахин нэг шоконд орлоо. Хажууд Жинён-ы яая даа байз гэсэн шиг "Ээж ээ..." гэх аргаа ядсан сул дуу сонсогдоно.
- Мм... Бодож үзье ээ! гэхэд тэр инээсээр:
- Тэг дээ, одоо хоолоо ид, хоолоо ид. гэв. Өнөөдрийн хоол хэт их амтлагчтай(ярианы сэдэв) байсан тул цааш идэх ч хүсэл төрсөнгүй.
.
.
.
Бид гэр лүүгээ чив чимээгүй машинаараа давхина. Жинён хоолны дундуур ярьсан тэр "awkward" ярианаас хойш нэг ч олигтой үг дуугаралгүй өдийг хүргэсэн юм. Түүнийг ийм инээдтэй байдалд байгааг харах надад сайхан байсан юм. Тиймээс улам бүр түүнээр тогломоор санагдана. Би нэг уртаар санаа алдаад:
- Ээжийн чинь хүсэлтээр бид орой болгон хийх зүйлтэй боллоо шүү тийм ээ, daddy? гэхэд тэр над луу нэг том харан буцан зам луугаа хараад дахиж нэг над луу хараад эцэст нь замаа харлаа.
- Ю... юу яриад байгаа юм?
- Чи ээждээ хичээнэ гэж амласан биз дээ? Амлалтаа зөрчих муухай шүү дээ. гээд түүний сандалны түшлэг дээр гараа тавьлаа. Тэгэхэд Жинён гүд хийтэл шүлсээ залгиад:
- Тэр чинь зүгээр л ээжийн амыг таглах гэж хэлсэн зүйл. гэхэд машин зогсон бид гэртээ ирсэн байв. Би ямар ч хувирал гаргалгүй:
- Өө тийм үү? Харамсалтай л юм, daddy! гээд цүнхээ аваад хаалгаа нээхдээ бахаа ханатал түүнийг шоолон инээсээр гэр лүүгээ орлоо.
.
.
Түүнийг өнөөдөр сайхан чадсан болохоор цаанаасаа л инээд хүрэн аманд дуу аялагдана. Усанд орчихоод үсээ хатаасны дараа орондоо орлоо. Унтахаасаа өмнө SNS-ээ шалгаж байтал гэнэт хаалга саван онгойгдоход нь эргэж харвал Жинён зогсож байв. Тэр намайг үг хэлэхийн завдалгүй хүрж ирэн орон дээр гараад дээрээс дараад авлаа. Түүний үс нойтон бас тэр цээж нүцгэн байсан юм.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(A/N: Нойтон үстэй, цээж нүцгэн Жинён дээрээс чинь харж байна гээд бод доо! Holy shit man!)

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

(A/N: Нойтон үстэй, цээж нүцгэн Жинён дээрээс чинь харж байна гээд бод доо! Holy shit man!)

Тэр дээрээс харсаар:
- Чиний хэлснээр амлалтандаа хүрэхгүй байх чинь их муухай шүү дээ. Тиймээс, хоёулаа хичээцгээе! гээд хүзүү лүү дайрах гэхэд нь би түүнийг түлхэж босгоод том нүдлэсээр:
- ХӨӨЕ, ПАК ЖИНЁН! НАДАД ОЙРТООД ҮЗЭЭРЭЙ! НАДАД ХҮРЭХ Л ЮМ БОЛ... гэхэд Жинён-ы инээх өрөөгөөр нэг сонсогдоно.
- Чамд ойртвол яана гэж? гээд үргэлжлүүлэн инээсээр:
- Нүдийг нь хараад байгаарай. Бас яагаад миний цээж рүү л хараад байгаа юм. Миний царай энд байна. гээд нүүр лүүгээ заан:
- Би чамайг ч бас чадчихлаа. 1:1 шүү! гээд инээд алдсаар гарахдаа:
- Сайхан амраарай хонгор минь! гээд хаалга хаан гараад явчихав. Би байдаг чадлаараа хашгаран дэрээ аван хаалга руу шидлээ. ПАК ЖИНЁН ЯАХ ВЭЭ, БИ ЧАМАЙГ ДАХИАД ЧАДНА ДАА!

2 жилийн дараа.
Жинёны гэрээс гарахаар үүд рүү явахыг нь харан зогсохдоо би инээдээ барьж ядна. Тэр гутлаа өмсөхтэй зэрэгцэн хараах нь сонсогдоно. Эцэст нь миний төлөвлөгөө биелэж би тас тас хөхрөөд:
- 256:255. гээд хэлээ гаргаад гал тогоо руу орлоо. Жинён ардаас:
- Яа! Пак Жунми! Би хурлаасаа хоцрох нь!
- Тэгээд үглэж байхаар оймс гутлаа солиоч! гэхэд тэр үргэлжлүүлэн хараасаар дээшээ гарлаа. Aigoo~ Ингээд ээлж ээлжээр бие биенээ чадсаар байтал 2 жил өнгөрчихөж...

---------------------------------------------------------
All the love L.

••A Tie••Park Jinyoung••MongoliaWhere stories live. Discover now