~~Chapter 4~~

265 39 10
                                        

Хуримын бэлтгэл ажил явагдаж байсан ч надад тийм ч их сонирхол байсангүй. Аав ээжүүдийн хажууд л санаа зовж буй дүр эсгэж бусад үед нь жолооч, аавын туслахад даатган үлдээнэ. Хамгийн аймар нь тэд сүй тавих ёслолын дараагаар шууд биднийг нэг гэрт оруулах гээд байсан нь юм. Харин би өөрийн хадам ээжид тунин аав ээжтэйгээ баймаар байна гэж хэлсний эцэст ядаж нэг сарын өмнө ч болтугай түүнтэй баймааргүй байсан юм. Тэртээ тэргүй насан туршдаа хамт байна шүү дээ.
.
.
.
Унтахаар нүдээ аниад хэвтэх тоолонд, зарим үед бодлогошрон сууж байхад хүртэл Vernon-ы хэлсэн "Та бүхнийг орхиод явж болно.", "Би танд туслана." гэх үгнүүд санаанд орон зугтчихвал би яг яаж амьдрах бол?, хаашаа явбал дээр бол? гэх бодлууд эргэлдэн Vernon үнэхээр надад туслаж чадах болов уу? гэсэн бодолд дарагдана.
.
.
Аавын компани дээр ирэн Jinyoung-той уулзах цагаа хүлээн сууж байхад хэн нэгэн ард ирэн нүдийг минь таглав. Би түүний гаранд хүрэх төдийдөө л түүнийг Vernon гэдгийг мэдлээ. "Vernon, битгий маяглаад бай!" гэхэд тэр инээд алдан:
- Та намайг яаж ч байсан барьж авдаг хэвээрээ байх шив. гэж хэлээд урд минь суухад би ёжтой инээмсэглэн:
- Хэдэн жилийн өмнө чи гэртээ ганцаараа... гэж дуусгаагүй байтал тэр миний амыг даран:
- Эгч ээ!!! Би тэр үед жоохон байсан шүү дээ!
- Одоо тийм том болчихсон юм уу?
- Та л намайг жоохон гэж хардаг болохоос, бусад охид бүсгүйчүүд намайг сайхан залуу гэж хардаг шүү! гээд үсээ хойш илэхэд нь:
- Муу золиг чинь, нялх юм байж! гээд үсийг нь сэгсийлгэхэд тэр:
- Ahh... эгчээ битгий л дээ! гэсээр надаас бултан үсээ янзлана. Биднийг инээлдэж байх зуур:
- И Жунми, явья! гэх хоолой сонсогдоход хоёр алхамын цаана Жинён гараа халаасандаа хийчихсэн зогсож байв. Vernon:
- Би эгчтэйгээ юм ярьж байна. гэж бага зэрэг ширүүндүү хэлэхэд Жинён инээмсэглэн:
- Би сүйт бүсгүйтэйгээ хуримандаа бэлдэх хэрэгтэй байна. гэж хэлэхтээ зэрэгцэн инээмсэглэл нь арьлан над руу хараад:
- Удаан хүлээхгүй шүү. гэж хэлээд цахилгаан шатанд суухаар явав. Намайг нүдээ анихад Vernon:
- Та бодож үзсэн үү? Хоёулаа энэ бүх жүжгийг орхиод явцгаая л даа? Америкад буцаж очсон ч болно. Таныг ийм юмтай гэрлэхийг харж сууж чадахгүй ээ...
- Хансол, би хэлсэн шүү дээ... ээжийгээ орхиод явж чадахгүй. Тэглээ ч чи энд ажиллах болсон гэсэн биз дээ? Өөрөөсөө болж чамайг зовохыг намайг хараад суу гэх гээ юу?
- Би өөрийгөө зовно гэж хэлээгүй шүү дээ? Бусдыг бодож өөрийгөө золионд гаргадаг чинь яг л хэвээрээ байх шив. гэж хэлэхэд утас минь дуугарч ирээдүйн нөхөр минь  залгаж байв. Vernon 'Жинён' гэх бичгийг харан босоод:
- Ямартай ч би энэ гэрлэлтийг зөвшөөрөхгүй. Бас та цаашдаа миний хувьд эгч минь биш болсон. гэхэд нь би түүн лүү гайхан харвал тэр над луу харж байгаад:
- Би та хоёрыг ямар ч аргаар хамаагүй салгаад таныг өөрийнхөө эхнэр болгоно. гэж хэлээд яваад өгөх нь тэр. Би суусан газартаа шоконд орон үлдэж сая юу болоод өнгөрсөн тухай эргэцүүлэн бодлоо. Би яагаад зүв зүгээр сууж байснаа хоёр хүний эхнэр болох ёстой болчихов оо?
.
.
.
.
Жинён бид хоёр юу ч дуугаралгүй явсаар нэгэн зоогийн газарт орон хооллож байв. Жинён хоолоо идэж байснаа сэрээгээ дуугаргасаар хүчтэй тавиад:
- Тэр Чой Хансол гэж хүүхэд таалагдахгүй байна.
- Тэр миний дүү. Тэр чамд ямар гай болчихоов?
- Дүү гэнэ ээ? гэснээ ёжтой инээмсэглээд:
- Чи л ганцаархнаа тэгж боддог байх. гэхэд нь би түүн лүү хөмсөгөө зангидан харвал тэр:
- Хурдан дуусга. Гарцгаая. гэв. Надад угаасаа идэх хүсэл байгаагүй болохоор гарт байсан сэрээгээ таваг луугаа шидээд босон үүд лүү зүглэлээ. Удалгүй машинд Jinyoung орж ирэн бид хуримын даашинз сонгохоор явж байхад түүний утас дуугарав.
Ж: За ээж?
Ж: Тийм ээ, Жунмитай хуримын даашинз сонгохоор явж байна. гэхэд хатагтай Пак юм ярьсаар байгаа бололтой Жинён чимээгүй сонсоно.
Ж: За тэгье ээ, тэгвэл бид хоёр одоо очлоо. гээд утсаа таслаад жолоочид нэг хаяг хэлэв. Түүнийг юм хэлэхийг хүлээн түүн лүү харахад тэр:
- Ээжүүд чамайг байдаг л нэг даашинз өмсүүлэхгүй гээд захиалгаар чиний хүссэнээр хийлгэнэ гэнэ ээ. гэхэд нь би нүдээ эргэлдүүлээд:
- Хүсээгүй хурим байхад... гэж хэлэхэд Жинён юу ч дуугарсангүй нүдээ анин суулаа.
.
.
Хэлсэн газарт нь ирэхэд ээжүүд нэг ахимаг насны эмэгтэйтэй ярилцан сууж байв. Хатагтай Пак:
- Өө миний хүүхдүүд хүрээд ирсэн үү? Жунми нааш ир. Энэ эгчтэйгээ ярилцаад хуримын даашинзныхаа загварыг гаргачих. гэсээр намайг сугадан өнөөх эгч дээр аваачлаа. Би түүнтэй танилцаад даашинзны тухай ярилцаж байтал ээжүүд нэг нэгээрээ орж ирэн энд ч шигтгээ нэм, тэнд ч цэцэг хээ угалз нэм гэсээр элдэвийг шингээх гэж оролдоно. Сүүлдээ би энэнээс нь залхаж гүйцсэн тул:
- Зүгээр л энгийн байж болохгүй юм уу? гэхэд хатагтай Пак:
- Жунми минь яасан ч даруухан юм бэ дээ? Ганц л хийх хурим юм чинь чи тэнд хамгийн үзэсгэлэнтэй нь байх хэрэгтэй. гэхэд:
- Бидний хурим биш байсан ч хамгийн үзэсгэлэнтэй нь л байна шүү дээ? хэмээн саяжингаа чимээгүй зогссон Жинён намайг бэлхүүсээр минь тэвэрсээр хэлэв. Би худлаа хөхөрсөн болоод түүний гарыг нь холдуулан буцан даашинзныхаа зургандаа анхаарлаа.
.
.
.
Хуримын өдөр.
Хуримын даашинзаа өмсөхдөө өөрийгөө толинд харахыг хүссэнгүй. Харчих юм бол зугтаад гүйчих юм шиг, эсвэл тэр дороо уйлаад байгаа байдлыг улам дордуулах юм шиг санагдана.
.
Хүмүүс нэг нэгээрээ орж ирэн надтай зургаа авахуулсаар байв. Хэдий сууж байгаа ч энэ том хүнд даашинзтай байх надад тухгүй санагдана. Авга ахын гэр бүлийнхэн гарч явахад нь хүзүүнийхээ чилээг гаргаж байхад аав ээж хоёр орж ирэв. Ээж намайг харсан даруйдаа уйлж орхилоо.
- Ahh... ээж битгий уйл л даа. гэхэд тэр нулимсаа арчаад:
- Охиныхоо ийм үзэсгэлэнтэй байгааг хараад л ээж нь уйлчихлаа. Одоо уйлахгүй ээ... гэсээр нулимсаа барихыг хичээж байв. Аав:
- За хурдан зургаа авахуулаад гарцгаая. Хүмүүс хүлээгээд байна. гэхэд ээж толгой дохин миний хажууд сууж аав бидний ард зогсон зургаа дарууллаа. Аав ч танил бизнес хамтрагч нартайгаа уулзахаар яаран гарч ээж "Удахгүй уулзья" гэсээр гараад явав. Аав, ээж хоёр орж ирсэнийг бодоход зураг авахуулах хүмүүс дууссан бололтой гэж бодсоор босох гэж байхад хаалга тогших дуулдав. Намайг үүд рүү харахад Vernon зогсож байв. Тэр намайг доороос минь авахуулан дээшлүүлж хараад:
- Whoa! Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. гэхэд нь би инээмсэглээд:
- Наашаа хүрээд ир! Зургаа авахуулцгаая. гэхэд тэр толгой сэгсрээд:
- Би чамтай өөрсдийнхөө хуриман дээр л зургаа авахуулна. гэж хэлэхэд би хоёр зүйл дээр цочролд оров. Надтай хүндэтгэлгүй ярьж байгаа нь, мөн өөрсдийн хурим гэж байгаа нь өмнө нь хэлсэн зүйлтэй нь холбоотой бололтой.
- Vernon, битгий ингээд бай! Би гучхан минутын дараа өөр хүний эхнэр болох гэж байна. гэхэд тэр толгой сэгсрээд:
- Би хэлсэн үгнээсээ буцахгүй ээ, яаж ийж байгаад та хоёрыг салгана. Өнөөдөр ирэх эсэхтээ их эргэлзлээ. Тэгэхдээ салгах үйлдлээ өнөөдрөөс эхлэхээр шийдээд л хүрээд ирлээ. гээд үргэлжлүүлж юм хэлэлгүй гараад явчих нь тэр. Би харин санаа алдсаар үлдлээ.
.
.
.
Аав бид хоёр хаалттай хаалганы цаана хуримын дууны эгшигэнд алхаж орохдоо бэлдэн зогсоно. Сандарсан гарандаа цэцгээ атгаад ааваас сугадахад тэр над луу хараад:
- Аав нь охиноо өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байгааг хэлсэн билүү? гээд доош тонгойн хацар дээр үнэрлээд:
- Хөөрхөн байна, миний охин. Баярлалаа, бас уучлаарай. гэж хэлэхтээ зэрэгцэн хаалга онгойн бид алхаж эхэллээ. Аавын хэлсэн саяны үгийг сонсоод би нулимсаа тэвчин алхана. Аавдаа хэзээ хамгийн сүүлд үнсүүллээ. Тэр минь хатуу л болохоос аав минь шүү дээ... ээжийн хэлдэг зөв өө. Аавд бид хоёр туслаж чадах зүйл нэг ч байхгүй. Аав бидний төлөө л гэж хамаг залуу нас, цаг заваа энэ компанийг босгох гэж зарцуулсан. Муу охин байсанд уучлаарай аав аа! Урт замын төгсгөлд Жинён намайг харан зогсож байх бөгөөд бид харц тулгарахад тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулахыг анзаарав. Аав миний гарыг Жинёнд атгуулахдаа дахин нэг үнэрлээд ээжийн хажууд очин суулаа. Бид номлогчийн урд өөд өөдөөсөө харан зогсохдоо би гэрлэж байгаа тухайгаа огт бодсонгүй. Зөвхөн аавынхаа тухай л бодож байсан юм. Өсвөр наснаасаа хойш хэт эрхлүүлчихсэн надад түүнтэй үг сөрж маргалдахаас өөр дурсахаар дурсамж байхгүй гэдгийг сая л анзаарлаа. Би л аавыг ийм хатуу ширүүн хүн болгочихож. Би л аавын хайртай ганц охин нь байж аавыгаа уурлуулж, гомдоож байсан байна.
.
Номлогч:
- Хэрвээ энэ гэрлэлтийг эсэргүүцэж байгаа хүн яг одоо гарч ир, эсвэл насан туршдаа чимээгүй амьдар! гэж хэлэхэд нь би нүдэндээ Vernon-г олж харав. Тэр гараа өргөх гэж байсан бөгөөд түүн лүү би гуйсан харцаар харан үл ялиг толгой сэгсэрлээ. Vernon тэр дороо гацаж царай нь хувьс хийснээ хагас өргөсөн байсан гараа буулгав. Номлогч:
- За хосууд үнсэлцэж болно. гэж хэлэхтээ зэрэгцэн толгойд минь 'ҮНСЭЛТ!!' гэх түгшүүрийн дохио хангинав. Нээрээ гэрлэхээр чинь үнсэлцдэг шүү дээ!! Би яаж мартаж чадав аа! Би сандран Жинён луу харах бол тэр над луу ойртоход нь би яагаад ч юм толгойгоо бага зэрэг хойш нь болгочихов. Тэр хариуд нь над луу инээмсэглээд уруул дээр минь хөнгөхөн үнсээд холдох нь тэр.
.
.
Зиа за... эцэст нь би албан ёсоор Пак Жинён гэдэг хүний эхнэр болчихлоо.
----------------------------------------------------------
A/N: Зөндөө удсан уу? Бас их хэсэг байгаа биз дээ? Kk.. sorry for everything.

All the love L.

••A Tie••Park Jinyoung••MongoliaWhere stories live. Discover now