~~Chapter 5~~

223 33 14
                                        

Хуримын ордноос гарахад хүмүүс бидний дээрээс цэцгийн дэлбээ цацаж, Жинён миний гарнаас атган элдэв чимэглэлтэй машин луу алхах аж. Бид гараа далласаар машинд орж суухад жолооч ч явж эхэллээ. Жинён жолоочоос тусгаарлах хаалтыг ажлуулан дээшлүүлээд зангиагаа ууртай гэгч нь суллан:
- Сая үнсэх гэж байхад хойшлодог нь яаж байгаа юм? Хүмүүс хараад юу гэж бодсон бол? Одооноос хийж байгаа үйлдлээ анхаарч хүмүүсийн дэргэд аятайхан бай! гэж хэлэв. Энэ үгс нь хангалттай миний дургүйг хүргэсэн болохоор би урьдны адил түүнтэй маргалдаж эхэллээ.
- Би чиний эхнэр гэдэг нэрийг зүүгээд 10 минут ч болоогүй байхад чи намайг өөрийнхөө үгэнд ор гээд байгаа юм уу? Мартаагүй бол хоёулаа нэг зүйл тохиролцсон байх аа? гэхэд тэр инээмсэглэн:
- Чи миний эхнэр л бол эхнэр, чи надаас салж чадахгүй, салах ч үгүй. Зүгээр л энэ "миний эхнэр" гэдэг нэрийг аятайхан авч яв л гэсэн юм. Өөр илүү дутуу зүйл чамаас шаардахгүй. гэхэд нь би нүдээ эргэлдүүлээд түүн лүү харахыг хүсээгүйдээ цонхоор харан явлаа.
.
.
Жолооч биднийг хуримын дараах үдэшлэг болох газарт хүргэхэд тэр нь манай үеэл эгчийн шинэ нээсэн буудал нь байх бөгөөд гадаа нь биднийг хүлээн олон хүн цуглажээ. Жинён машинаас буун надад хаалга онгойлгож өгөн буухад минь туслаж гараа сунгав. Би ч түүний гарнаас атгаад инээмсэглэсээр хүмүүс рүү даллан буудал руу орлоо. Замдаа бид хувцасаа сольчихоод ирсэн тул бид шууд гол танхим руу оров. Зарим танихгүй хүн, зарим нь бүр хэзээ ч харьцаж үзээгүй ахлах сургуулийн хүүхдүүд ирсэн байхыг харахад би энэ үдэшлэгийг "найзуудынх" юм шиг харагдуулахыг хичээснийг ойлголоо. Хүмүүс бидэн дээр ирэн ихэд танимхааран баяр хүргэцгээнэ. Энэ үйл явдал бараг 30 минут орчим үргэлжилсэнд миний дотор эвгүйрхэн, толгой өвдөж эхлэв. Би Жинён-ий чихэнд:
- Би амармаар байна. гэхэд тэр над луу харалгүйгээр:
- Жоохон тэсчихээч дээ! хэмээн залхсан аятай хэлээд над луу харахдаа хөмсөгөө зангидан царайг минь ажих шиг болоод:
-Ариун цэврийн өрөө орчихоод ирнэ гэж хүмүүст хэлэх болохоор хурдан эргэж ирээрэй. гэхэд нь би түүн рүү зэхэлзээд танхимаас гарлаа. Энэ үедээ хаана очиж амрах тухайгаа бодож байтал "И Жунми?" гэх дуу ард гарахад нь эргэж харвал харсан ч хаана харсанаа санахгүй байх танил царай.
- Намайг танихгүй байна уу? Би Сун... Саначихлаа. Өөдгүй хүүхэн. Би харцаа ширүүн болгоод:
- Чамтай ярих зүйл байхгүй. Баярыг минь битгий нураа! Явж үз. гээд хажуугаар нь зөрөн гартал тэр гарнаас минь татан зогсоов. Би түүний гар луу, дараа нь нүд лүү нь харан:
- Тавихгүй юу? гэхэд тэр гараа зөөлхөн салгаад:
- Хэдий болтол аашлах гээв? Бид одоо том болцгоосон. гэснээ тайлбарлаад ч яах билээ гэсэн царай гаргаад:
- Би зүгээр л чамд хуримын бэлэг өгөнгөө баяр хүргэх гэж...
- Чиний бэлэг надад хэрэггүй болохоор одоо яв за юу? гээд танхим луу буцаж орон Жинён-ийг олоод хажууд нь зогслоо. Тэр инээмсэглэсээр над руу харан нүүрний минь урдуур унжсан үсийг чихний араар хийнгээ:
- Ямар уддаг юм? Ганцаараа ямар эвгүй байдалд орсоныг мэдэж байна уу? Энэ 2хон цагийн дараа дуусах болохоор ганц өдөр тэвччих. гэж хэлэн гарнаас атган ширээний ард суухаар явав.
- Үглээ эмгэн шиг л байх юм. гэж намайг хэлэхэд тэр зогсоод над руу эргэж харахдаа муухай харсаныхаа дараа эргэн тойрноо хараад инээмсэглэн үргэлжлүүлэн алхлаа. Биднийг суусны дараа хөтлөгч элдэвийн зүйл ярьж байснаа "Дурлалт хосуудынхаа бүжиглэхийг харвал ямар вэ?" гэхэд бүгд дэмжин алга ташиж бидэн лүү харав. Нээрээ тийм! Бүжиг! Өмнө нь Жинён нэг удаа бүжгийн хичээлд намайг авч явах гэж байхад нь зугтаж байснаа саналаа. Ийм үе ирнэ гэдгийг санасан бол явах л байсан юм.
- Гараа өгөхгүй юм уу? гэх түүний дуу гарахад нь харвал тэр намайг бүжигэнд урин гараа сунгасан байв. Хүн болгон бидэн лүү харж байгаа болохоор би инээмсэглэн гараа өгөхөд тэр намайг босоход туслаад миний гарыг өөртөө сугадуулан алхлаа.
- Би яаж бүжиглэхийг мэдэхгүй. гэж аяархан шивнэхэд тэр:
- Яах гэж тэр үед алга болсон юм. Одоо ингээд шившигээ тарь. гэж хэлэв. Ямар зэвүүн амьтан бэ? Би шившигт унавал өөрөө ч гэсэн шившигт унах байж... Биднийг бүжгийн талбайн голд ирэхэд тэр миний гарыг мөрөөрөө тэврүүлээд өөрөө миний бүсэлхийгээр тэврэн авав. Ийм тэврэлт биднийг хангалттай ойртуулсан байх бөгөөд анх удаа түүнтэй ийм ойр байж үзэж байгаа би амьсгалаа ч яаж хуваарьлах аргаа олсонгүй. Тэр зөөлхөн найган хөдлөж эхлэхэд би ч бас даган хөдөллөө. Эргэн тойрны хүмүүс утсаараа бичлэг хийж зарим нь инээмсэглэн ширтэж суухыг харвал бусдын нүдэнд бид аз жаргалтай хосууд шиг харагдаж байгаа бололтой. Энэ жүжиг хэр удаан үргэлжлэх бол гэхээс дургүй минь хүрж байв.
- Чамайг өөр бүжгийн хөдөлгөөн мэдэхгүй болохоор одоо ингээд салхинд унах гэж байгаа мод шиг л байхаас өөр арга алга. гэхэд нь би хүчээр инээмсэглэн түүн рүү хараад:
- Тэгээд надаас юу хүсээд байгаа юм? Баярлалаа гэдэг үг үү? Уучлаарай гэдэг үг үү? гэхэд тэр ч бас над луу харав. Бид өөд өөдөөсөө ширтэхэд бидний хоорондох зай хэтэрхий ойрхон байв. Би харцаа буруулаад хурдхан шиг энэ новшийн аяыг дуусаасай гэж хүслээ.
.
.
.
Үйл ажиллагаа өндөрлөж бид хоёр хүмүүсийг үдэж өгсөний дараагаар амьсгаа авахтайгаа болон тайвшран сандал дээр суухад Жинён ээжтэйгээ утсаар ярин цааш харан зогсов. Танхим хоосорсон тул түүний яриа надад хангалттай сонсогдож байв.
Ж: Өнөөдөртөө ядарсан болохоор гэр гэртээ харьж болно шүү дээ.
Ж: Үгүй ээ, тэр тийм ч чухал биш.
Ж: Яаж ийм хурдан??? Заза... ойлголоо.
Ж: Баяртай.
Тэр ууртай байгаа нь илт байв. Бас яачихсан юм бол доо. Тэр над луу харсанаа нэг санаа алдаад:
- Ээж биднийг нөгөө байшинд очиж хоно гэнээ.
- Аан... тийм байх нь ээ. Одоо ч угаасаа зугтахаасаа өнгөрсөн байлгүй дээ. гээд сандалнаасаа босон гарах хаалга руу зүглэлээ. Хэтэрхий их ядраад байсан тул түүнтэй маргалдах ч хүсэл байсангүй. Жинён ч араас дагаж ирэн машинд суун хөдөллөө.
- Бидэнд хэрэгтэй бүх юмыг цуглуулчихсан гэж байсан.
- Wow. Хурдан юм аа. Ядраад байхад зүгээр гэртээ харьж болохгүй юм байх даа? хэмээн амандаа үглэхэд Жинён хоолойгоо засаад:
- Ээж нөгөө... юу? гэхэд нь түүн лүү харвал тэр над луу харалгүй цонх ширтээд:
- Анхны... анхны шөнө... их... чухал гэж хэлсэн. гэж түүнийг гацсаар хэлэхэд түүнийг ингэж бантаж байгааг анх удаа харсан надад инээдтэй байгаач тэрнээс илүү хүнд сэдэв биднийг угтаж авлаа. АНХНЫ ШӨНӨ!!!
- Eww... Юу вэ! Чи өнөө орой буйдан дээр унтаарай. Маргааш өөртөө ор ав за юу? Би лав чамтай хамт унтахгүй шүү! гэхэд тэр:
- Хэн угаасаа цуг унтмаар байна гэсэн юм? хэмээн хошуугаа цорвойлгосоор хэлэв. Намайг түүн лүү харсан хэвээр байхад тэр над луу нүднийхээ булангаар харсанаа буцан цонх ширтлээ. Энэ ярианаас хойш бид нэг ч үг солилгүй одооноос "гэр" болсон байшиндаа орон би дээд давхар луу гарч, Жинён харин доод давхарт зочины өрөөнд үлдлээ.
.
.
.
Өглөө энд тэндгүй юм дуугарч, түчигнэх чимээнээр сэрэхэд Жинён ажилдаа явах гэж байгаа бололтой хувцасны өрөө онгорхой байв. Нэгэнт сэрчихсэнээс хойш гэж бодоод босон угаалгын өрөө орчихоод гарч иртэл Жинён зангиагаа зүүх гэж байв. Би хальт харсан болчихоод доод давхар луу буух гэтэл тэр хойноос дуудлаа. Би хөмсөгөө зангидан эргэж харвал тэр:
- Эхнэр шиг өглөөний цай бэлдэж өгөөд явуулдаггүй юм аа гэхэд ядаж зангиаг минь зангидаж өг! гэхэд нь би "Тоглоод байна уу?" гэсэн царай гаргаад нүдээ эргэлдүүлэн эргэн алхах гэтэл тэр хойноос гүйцэж ирэн өөр лүүгээ эргүүлж харуулаад:
- Намайг үл тоохоо боль! Удахгүй л чи надад дурлачихаад гуйж гувшаад явах болохоор одоо үл тоохоо боль! гэхэд нь миний инээд хүрэн:
- Чамд дурлах аа? гээд ёжтой инээмсэглээд:
- Яахав зангиаг чинь зангидаж өгье л дөө. гээд бага байхад аавын зангиаг зангидаж байсан шиг хийнгээ:
- Харин чи л эцэст нь надад хаягдаад шархалсан зүрхтэйгээр үлдэх байх даа. гэж хэлэн хүчтэй чангалахад тэр ханиалган хоолойгоо барив.
- Ингүүлмээр байгаа бол өдөр болгон зангиаг чинь зангидаж өгье л дөө, яахав. гээд эргэж харан алхахад тэр:
- Тэгвэл хэн түрүүлж зангианы өнгийг өөрчилсөн нь нэгэндээ сэтгэлтэй болсон гэж ойлгоё. Тэр нь чи л байх болов уу даа? гэхэд нь би түүн лүү нуруугаа харуулсан чигээр арагш түүн лүү дунд хуруугаа гаргаад доош буулаа.
-----------------------------------------------------
A/N: Угаасаа л би муухай хүн л дээ... Тийн....
All the love L.

••A Tie••Park Jinyoung••MongoliaTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon