~~Chapter 3~~

410 63 20
                                        

Сүй тавих ёслолоос хоёр хоногийн өмнө бид, хоёр гэрээрээ хооллож байв. Аав болон Пак ноёнтон хоёр хоорондоо ярьж, ээж эзэгтэйтэй нь хууж хөөрнө. Харин Жинён миний хажууд суун чимээгүйхэн хоолоо иднэ. Хатагтай Пак:
- Манай Жунми хүүг минь сайн халамжлана гэдэгт нөхөр бид 2 их итгэж байгаа шүү. гэхэд нь би түүн лүү инээмсэглээд:
- Тэгэлгүй яахав дээ. Би түүнийг сайн нөхөр, сайн бизнесмен байлгах болно. гээд Жинён луу харан инээмсэглэхэд тэр ч бас гарнаас минь атган инээмсэглэв. Энэ үед ээжүүд мушилзан инээж Пак ноёнтон чанга гэгч нь хөхрөөд:
- Хүүхдүүд маань хурдан учраа олсон нь их сайн зүйл болж. гэж хэлэв. Дараагаар нь би Жинёноос хурдхан шиг гараа татаж аваад үргэлжлүүлэн хоолоо идэж эхэллээ.
.
Бид тохиролцсон. Жаргалтай байгаа юм шиг харагдаж жүжиглэхээр болцгоосон. Анхнаасаа л хурдан дотноссон юм шиг дүр эсгэхгүй бол гэрлэлтийн  дараа ч тэд биднийг ажигласаар л байна.
Харин гэрлэлтийг зөвшөөрөх болсон шалтгаан нь зүгээр л "аав". Би түүнээс хол байхыг хүсэж байна. Түүний дарамт шахалтгүй. Эрх чөлөөтэй. Яг л Америкт байсан тэр хэдэн жил шиг. Ганц ялгаа нь нөхөртэй л болохоос, хуучин шигээ байж чадна.
.
.
Сүй тавих ёслол дээр.
Хүн болгон бидэнд баяр хүргэн ирж гар барьцгаана. Гэвч энд анхаарал татаж байгаа хүмүүс нь Жинён бид хоёр биш, бидний аавууд байх аж. Тэднийг худ ураг барилцаж байгаад хүмүүс баяр хүргэж энд тэндээс нь сэтгүүлчид зураг авч байв. Харин 100 зурагнаас 10 нь л бидний зураг байгаа гэдэгт итгэлтэй байна.
.
.
- За баяр хүргэе, миний дүү! гэсээр үеэл эгч минь гар сунган ирэв. Би түүнийг инээмсэгэн тэврээд:
- Баярлалаа. Танд бас зочид буудлаа нээсэнд баяр хүргэе. Очиж чадаагүйд уучлаарай. гэхэд эгч толгой сэгсрээд:
- Зүгээр дээ. Надаас илүү чи л баярлах ёстой хүн нь байна. гээд Жинён луу хараад:
- За дүүг минь сайн харж хандаж байгаарай даа. Төрсөн дүүгээс минь ялгаагүй юм шүү. гэв. Тэгэхэд Жинён инээгээд:
- Тэгэлгүй яахав ээ... Таны тухай их сонссон. Надаас өмнө Жунмиг минь харж хандаж байсанд баярлалаа. гэж хэлэн гарнаас минь атгалаа. Тэгэхэд эгч тас тас хөхрөн инээгээд:
- Хөгжилтэй юм гээч... Дараа тухтай танилцацгаая. гэж Жинён луу харан хэлчхээд над луу харан:
- Дотор уулзья. гээд инээмсэглээд яваад өгөв. Түүнийг явсны дараа би түүнээс гараа татаж авахад тэр:
- Хэн байсан бэ? гэв. Би нүдээ эргэлдүүлсээр:
- Үеэл эгч. гэхэд тэр толгой дохьлоо. Хүлээн авалт бараг л дуусах тийшээ хандан ирэх хүмүүс ч цөөрөөд ирэв. Тиймээс бид үйл ажиллагаагаа эхлүүлэхээр орох гэтэл танил хоолой ард сонсогдлоо.
- Жунми эгчээ. гэхэд нь эргэж харвал тэр хослол өмсөөд инээмсэглэчихсэн наашаа ирж байлаа.
- Vernon!!! Би түүнийг байна гэж бодоогүйн сацуу гайхсандаа бараг л хашгарчихав. Тэр над дээр ирэн намайг тэврээд:
- Ahh..  Та хэзээдээ сүй тавихаар болчихов оо? Би ирээд таниас биш шал өөр хүнээс сонссон доо бүр гайхчихлаа.
- Харин нэг тиймэрхүү л... гэхэд Жинён хажууд минь ирж зогсов. Vernon түүнийг нэг л тоомжиргүй харахад нь би:
- Чи хэзээ ирэв дээ? Яагаад ирэхээ хэлээгүй юм?
- Өчигдөр шөнө л ирлээ. Танд гэнэтийн бэлэг барья гэж бодож байсан чинь та харин надад гэнэтийн бэлэг барьчихлаа. гэхэд нь би зүгээр л инээмсэглэв.
- Хэзээ буцах юм?
- Болоогүй ээ... Солонгос дах салбар маань бага зэрэг асуудалтай байгаа болохоор аавд туслаж энд хэсэг байна.
- Үүүү~. Ажил хийж аавдаа туслахаар тийм том залуу болчихсон билүү. гээд түүний үсийг нь арзайлгахад тэр урьдны адил дургүй хэвээр.
- Ahh... Эгчээ битгий л дээ! гэсээр үсээ буцаж янзлана.
- Өөхөө... Нөгөө зодуулаад уйлдаг байсан жаахан хүүхэд байхаа болчихсон юм биз дээ? гэхэд тэр ядарсан царай гарган:
- Эгчээ!! Тэрийг ярихаа боль л доо! гээд биднийг инээлдэж байхад Жинён:
- Хөөе, И Жунми. Ёслол эхлэх гээд хүмүүс биднийг хүлээгээд байна. гэж хэлэхэд би түүний байгааг сая л саналаа. Би Vernon луу хараад:
- Орох хэрэгтэй бололтой. гээд түүнийг дагуулан Жинён-ий араас явахад Vernon чихэнд:
- Эгчээ, хэрвээ та хүсэхгүй байвал одоо хоёулаа зугтаж болно шүү! гэхэд нь түүнийг зөөлхөн нудрахад тэр инээд алдаж байв.
.
.
Том "П" маягийн ширээний хойно Жинён бид хоёр сууж хоёр талаар хамаатан садангууд суух бөгөөд зарим нэг танихгүй хүн харагдах нь аавын ажлын түншүүд байх нь гарцаагүй гэж бодлоо. Энд тэнд гэрэл гялбаж энд тэндээс сэтгүүлчид зураг авч байгаа нь мэдэгдэнэ. Хөтлөгч олон хүний анхаарлыг татан юу ч юм бэ ярьж байв.
- Саяны хүүхэд хэн юм? гэх Жинёний дуугаар хажуу тийш түүн лүү харлаа. Тэр над луу харалгүй ярих аж.
- Хүүхэд байхаа болиод ажил хийдэг болсон байна. Сонссонгүй юу?
- Тэр хэнд хамаатай юм? Хэн юм гээд байна? Тэр чимээгүй ч намайг айлгахаар тийм хоолойгоор хэлэв.
- Тэнд суугаа Choi захиралын том хүү. Манай компаний танайхаас гадна хамгийн том хувьцаа эзэмшигч. Дэлхий даяар 20 гаруй салбартай. Тийм л компаний өв залгамжлагч. гээд түүн лүү харахад тэр толгой дохив.
- Гэхдээ санаа зоволтгүйдээ. Төв компани нь Америкт байдаг болохоор бидэнтэй өрсөлдөхгүй.
- Би ч санаа зовсонгүй л дээ. гээд тэр ёжтой инээмсэглэв.
.
.
.
Ёслол дуусахын зэрэгцээ жүжиглэх цаг минь ч дууслаа. Өдөржингөө өндөр өсгийт дээр зогссон тул бага зэрэг хөлөө амраан сандал дээр сууж байхад Vernon хүрч ирэн надаас зүгээр эсэхийг минь асуув. Би түүн лүү толгой дохин инээмсэглэхэд тэр хажууд суугаад:
- Ингэж инээмсэглэж чадаж байгаа юм уу? гэв. Намайг түүн рүү гайхан харвал тэр нүд лүү минь ширтлээ.
- Огт танихгүй хүнтэй гэрлэх гэж байж ингэж инээмсэглэж чадаж байгаа юм уу? гэж байна. Тэр ийн хэлээд Жинён луу харлаа.
- Хансол... би хэлэх үггүй болон түүний нэрийг л дуудлаа. Түүнтэй 2,3хан жил хамт байсан ч тэр дүү шиг минь бас найз шиг байсан болохоор намайг сайн мэддэг юм.
- Та эндээс явчихаж болно. Энэ хүнтэй ч гэрлэх шаардлагагүй. Аавынхаа компаний ч золиос болох шаардлагагүй. Түүнийг хэлэхэд би сая л ухаарлаа. Би яагаад бүгдэнг нь орхиод зугтчихаж болоогүй юм болоо? Гэвч одоо...
- Одоо нэгэнт бүх юм оройтсоон, Хансол. Би сая, нэгхэн цагийн өмнө сүй тавьчихлаа. Мөн сарын дараа хуримаа хийх гэж байна.
- Та зориглож чадвал оройтоогүй. Би танд туслана.
- Өөрийгөө бодоод аавыг хаяад явчихаж чадах ч... Энд муу ээж минь ганцаараа үлдэнэ шүү дээ. Би түүнийг энэ тамд унагаад явж чадахгүй ээ. гэхэд Жинён бидэн лүү ирж байхыг бид хоёул харлаа. Vernon босоод явахаасаа өмнө:
- Танд бодох сарын хугацаа л байна. гэж хэлээд яваад өгөв. Тэр Жинёнтой зөрөхдөө бараг л мөрлөх нь үү гэмээр ойрхон зөрөөд гараа халаасандаа хийсээр зочид буудлаас гарлаа. Жинён над дээр ирээд:
- Ээж хоёуланг нь дагуулж явж үзүүлэх юм байна гэнэ ээ. Ууг нь аав хамт явах байсан ч хэт хөөрсөндөө бараг согтчихлоо. гэхэд нь би түр зуур тайлсан байсан өсгийтөө өмсөөд:
- Явья даа. гэж хэлэн бослоо. Тэр надаас түрүүлэн алхаж байснаа гэнэт зогсон урдуур унжсан үсийг минь хойшлуулан:
- Өнөөдөр чи минь их ядарлаа шүү. Хөл нь өвдөж байна уу? Хайр нь үүрээд явах уу? гэж хэлэхэд нь эргэн тойрноо харвал бидний зүүн талд нэг сэтгүүлч зогсчихсон зураг авч байв. Би инээмсэглээд:
- Хэрэггүй дээ. Сая хэсэг суугаад амарчихлаа. Чи минь ч гэсэн ядарсан болохоор зүгээр явцгаая. Ээж дээр чинь очьё. гэсээр түүнийг сугадан явж эхлэхдээ сая л сэтгүүлчийг харсан мэт жүжиглэн бага зэрэг бөхийн хажуугаар нь зөрлөө.
.
.
.
Хатагтай Пак биднийг дагуулан явж байгаад нэгэн байшингийн үүдэнд зогсов. Тэр инээмсэглэсээр:
- Алив миний хүүхдүүд орцгоо. гэсээр тэр байшин лүү орлоо. Дотор нь ороход үнэхээр чамин хийгээд цэвэрхэн том хаус байв. Пак хатагтай:
- Энэ байшин. Та хоёрын амьдрах байр. гэх нь тэр. Би нээрээ тэрэнтэй бүхий л насаараа цуг амьдрах билүү?
------------------------------------------------------
All the love L.

••A Tie••Park Jinyoung••MongoliaWhere stories live. Discover now