🌙🌑MoOn🌑🌙

Start from the beginning
                                    

                *Хэд хоногийн дараа*

- Би амьд байна ашгүй дээ ямар ч л байсан би үхээгүй байгаа бололтой. Одоо аажмаар нүдээ нээх хэрэгтэй гэсээр би нүдээ нээлээ. Энэ чинь миний өрөө байна шүү дээ. Удаанаар өндийн эргэн тойрноо хартал бүх зүйл хэвэндээ байлаа. Би зүүдэлж байсан юм байхдаа магадгүй зүгээр л хар дарсан байх. Аххх толгой минь өвдөж байна.

*Хаалга тогших*

Би: Заа

Соли: Сэрчихсэн үү?

Би: Тиймээ

Соли: Бие нь яаж байна өвдөж байгаа газар байна уу?

Би: Байхгүй ээ.

Соли: Ашгүй дээ

Би: Тэр зүүд биш юм байна тиймээ? Би уг нь зүүд гэж бодож байсан юм. Өөрөөр хэлбэл зүгээр л зүүд болгохыг хүссэн юм.

Соли: Чамд ямар хэцүү байсныг би сайн ойлгож байна. Тэдний тийм байхыг анх удаа хараад их цочирдсон байхдаа. Гэхдээ харамсалтай нь тэд байнга тийм аймшигтай төрхөө чамд харуулж байх болно. Учир нь цуст сар гарах дөхсөн тэдний шийтгэл одоо л дөнгөж эхэлж байна.

Би: Та юун шийтгэл яриад байгаан юм бэ?

Соли: "Тамын дээд шүүх"-ээр тэд орж байгаа.

Би: Юун шүүх тэд яагаад тийм зүйлд ороод байгаа юм.

Соли: Цуст улаан сар гарсаны дараа чамайг амьд байлгахын тулд тэгэж байгаа юм. Гэхдээ энэ тухай чамд хэлж болох эсэхийг мэдэхгүй байна лдаа.

Би: Зүгээрээ та надад дэлгэрэнгүй сайн тайлбарлаад өгөөч.

Соли: Цуст улаан сар гарах өдөр чи үхэх аюултай. Чи тэднийг амьд байлгахыг хүсэж байвал өөрийгөө өргөл болгон барих хэрэгтэй. Тэд чамайг үхүүлэхгүйн тулд л одоо шүүлтэнд орж байгаа юм. Гэхдээ би  тэднийг давж гарж чадахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэд амьд хүний цус тийм ч их ууж байгаагүй. Тэд дандаа л үхсэн амьтан эсвэл оршуулгын газар булшлагдсан эзэнгүй хаягдсан шинэ цогцоснуудын цусыг уусаар ирсэн. Тийм болохоор тэдний хүч маш сул бас хурдан тамиргүй болдог. Учир нь тэдэнд шинэ цус байхгүй зөвхөн юу ч үгүй муудсан цус л ноогдсон гэсэн ч тэд одоог хүртэл бууж өгөлгүй чиний л төлөө алхам бүрээ зориулж байгаа. Тэд чамд анхаарал халамж тавьдаггүй ч гэсэн сэтгэл нь зөвхөн чамайг хамгаалж хайрлахад зориулагдсан байдаг юм.

Би: Би чадахгүй нь би яагаад ийм юм бэ би тэднийг уучилж чадахгүй нь уучилмаар байвч цаанаа л чадахгүй нь...😭

《THE♧END》⚠🔮ЦУСД-S2~🔯~Чөтгөрийн~Сүйт~Бүсгүй🔮⚠Where stories live. Discover now