Ахин 1 цагийн дараа Жэнни огцом маш чангаар орилсоор хоолой нь тасалдахад би шууд л  хаалганд чихээ наан чагнаад удаа ч үгүй нярайн уйлах дуу тэрүүгээр нэг хадав.

Нулимс урсан гарч би өөрийн мэдэлгүй инээмсэглэж баярласандаа Сэүн, Жүхён 2той тэврэлдэн зогсоно.  Би ингээд л аав болчихлоо. Ямар их догдолж, сандарч, баярлаж буйг минь та нар мэддэг ч болоосой. Миний аав ч бас намайг анх төрөхөд ингэж их баярлаж байсан байхдаа.

Ахин нэг айдас намайг нөмрөн авч би сая төрсөн хүүхдээрээ ирээдүйд ааваа гэж дуудуулах эрх байхгүй гэдгийг санав...

"Ким Жэнни 3кг100гр охинтой боллоо баяр хүргэе"

гэж эмчийг  хэлэхэд бүгд л инээмсэглэн ургийг харахыг хүснэ.

Эх баригч эмч ганцаар гарч ирэн бидэнтэй яриа өрнүүлж байтал төрөх өрөөнд үлдсэн сувилагч нар ЭМЧЭЭ гээд хашгирахад эмч эргэн гүйгээд оров.

Бид сандралдан юу болсныг гайхан эмчийн онгорхой орхисон хаалгаар шагайн харахад дотор хүмүүс гүйлдэн бужигналдаж байв. Эмч 1,2,3 гээд Жэнниг аппаратаар цохиулж эхлэлээ.
Үүнийг харсан бид шууд л айдаст автав. Бурхан минь гэж. Жэнни чи аврагдах болно. Дөнгөж төрсөн энэ нялх амьтан ээжгүй үлдэх юм биш биз дээ? Үгүй гэж хэлээч!

Хэсэг хугацааны дараа эмч нэг л баргар царайтай гарч ирээд "Ким Жэнни нас барчихлаа. Нас барсан цаг 15:42 минут" гэхэд миний зүрх тэр хэсэгхэн хугацаанд зогсох шиг л болов. Болж байгаа бүхэнд итгэж чадахгүй нь. Бурхан та дэндүү харгис юм надаас болж тэгж их зовсон байхад яагаад түүнд өөрийн охинтойгоо жаргалтай амьдрах боломж олгоогүй юм бэ?

*******************************

"Жэнни хайрт минь намайг  уучлаарай. Хонгорхон чамайгаа үүрд хайрлаж чадаагүйд. Над шиг залууг эцсийн амьсгалаа хүртэл хайрлаж байсанд баярлалаа. Энэ насандаа би чамайг үүрд хайрлаж чадаагүй ч гэсэн хойд төрөлдөө чамайг заавал хайрлахаа амлаж байна.  Анх аав болох ямар байдгийг мэдрүүлж өөртэйгөө адилхан хөөрхөн охин төрүүлж өгсөнд бас л баярлалаа. Би охиныг маш сайн өсгөх болноо. Амлаж байна. Дараа төрөлдөө зөв цаг үедээ ахин инээмсэглэсээр ахин учирцгаая. Тэр үед харин би чамайг ахин  орхихгүй ээ. Амар амгалан тайван нойрсдоо Хайрт минь. "

*******************************

"Хатагтай Жэнни Ким таны үр тогтоох чадвар ердөө 10%. Үр тогтсон ч эрүүл хэвлийдээ бойжих нь юу л бол."

Хэдий хүүхэд хэвлийдээ эрүүл бойжиж төрсөн ч бурхан үүний төлөөсөнд нь эхийг нь авч оджээ.
————————————————
A/N

За ингээд дутуу дульмаг зохиолтой минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Үнэндээ  та нар кристалыг муу хүн биш сайн хүн гэх талаас нь харж үзээрэй. Энэ өгүүллэгийг бичих явцад хүмүүс их урт бичээрэй гэж хэлж байсан. Гэхдээ анхнаасаа богино хэмжээнийх учир ингэж бичсэн шүү. Хэдий удаан хүлээлгэн байж оруулж байгаа ч гэсэн тэвчээртэйгээр хүлээж өгсөн идэвхтэй уншигчиддаа маш их баярлалаа😊💜💜

My Husband Where stories live. Discover now