20

1.8K 154 0
                                    

Lily

Дахин нэг уйтгарт өдөр эхлэн би гэрээ цэвэрлээд өдрийн хоол хийн Жунины ажил дээр аваачиж өгөхөөр болов. Тэр минь ажлаа хийгээд хоолоо ч идэж амжаагүй байх гэж бодсоор гэрээсээ гаран машиндаа суун асаагаад хөдөллөө.

Ажил дээр ирэхэд хүн бүхэн надтай мэндэлж  хүүхдийг минь асууж байв. Би ч эелдгээр мэндчилж явсаар Аиринтай тааралдах нь тэр.

"Хүүе Жэнни сайн уу? Гэдэс нь бүүр том болцон байна шүү дээ яая ямар ч хөөрхөн юм. Юу хийж яваа юм? "

"Өө харин Жунинд өдрийн хоол хийж ирээд өгөх гээд л явж байна кк Чи цуг хооллох уу? би ахиухан хоол авчирсан."

гэсээр бид лифтэнд суун түүний өрөө лүү явав.

Лифтнээс буугаад Кайн өрөөнд очиход нарийн бичиг Сүжон харагдсангүй. Ажлаасаа гарсан ч байж магадгүй юм. Гэхдээ ширээн дээрх нэрийг харахад тэр ажлаасаа гараагүй байв. Магадгүй өөр ажилтай байгаа байх.

Шууд Жунины өрөөнд ороход тэр өрөөндөө байсангүй. Аирин бид хоёр буйдан дээр суух гэтэл амралтын өрөөнд нь чимээ гарах шиг боллоо.

Бид хоёр тэрийг Жунин байх гэж бодон шууд орохоор очтол эмэгтэй хүний дуу гаран бид нэгэн лүүгээ гайхсан харцаар харав...

—————————————
A/N
Би та нарт нэг spoilor өгөх үү? Хха дараагийн хэсэг дээр бүр маш том тэсрэлт болох болно кк

My Husband Where stories live. Discover now