21

1.9K 160 25
                                    

Lily

Тэр эмэгтэйн хэлсэн үгийг сонсоод л би шууд доош газар унав. Бурхан минь гэж Сүжоны Жунинд хэлсэн үгсийг худлаа гэж надад хэлээч гуйя. Энэ удаад л энэ бүхэн зүүд байгаасай..
    
Би өөртөө энэ бүхнийг  худлаа гэж итгүүлэн, хаалганы нарийхан завсраар харахад Жунины итгэж ядсан төрх харагдана.

Удалгүй Сүжон Жунины гарт нэг цаас болон нарийхан юм атгуулав. Миний бодож байгаа зүйл биш л байгаасай.

Жунин гаран дахь зүйлээ хэсэг харж байснаа шууд л Сүжоныг тэвэрч аваад дээш нь өргөн эргүүллээ. Тэр жаргалтай харагдаж байна. Түүний минь нүүрэнд томоос том инээмсэглэл тодорч зогсолтгүй Сүжоныг үнэснэ. Атаархаж байна.

Хүмүүс аав болсноо мэдээд хайртай хүнээ ингэдэг гэдгийг одоо л анзаарлаа.
Жунин үнэндээ тэр үед намайг зүгээр л тэврээд өнгөрсөн нь магадгүй миний урмыг хугалахыг хүсээгүй байх тийм үү?

Би үүнээс илүүг харж зүрхэлсэнгүй хамаг юмаа аваад чимээгүйхэн өрөөнөөс нь гараад гүйж эхэллээ. Араас Жүхён дуудаж байсан ч хамаа алга би зүгээр л урагшаа харсан зүг рүүгээ гүйнэ...

2 сарын өмнө түүнийг гэртээ ирж хоноогүй шалтгааныг би одоо л ойлголоо. Тэр надад худлаа хэлсэн. Зөвхөн баяр тэмдэглэж найзуудтайгаа хамт байсан гэж хэлсэн биз дээ?

Эцэст нь хэн нэгэн миний гараас татахад би эргэн харав. Өөдөөс минь нулимс дүүрэн нүдтэй Жүхён харан зогсоно.

"Хэцүү байгаа бол уйлдаа найз минь. Чамд ямар байгааг би ойлгож байна тийм учраас ханатлаа уйлаад ав. Нулимсаа барих хэрэггүй"

----------------A/NТа нар Манай Кристалд битгий уурлаарай

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.


----------------
A/N
Та нар Манай Кристалд битгий уурлаарай. Жунинд ч мөн уурлаж болохгүй шү за юу ккк
КАЙСТАЛ ЭСВЭЛ ЖЭНКАЙ аль нэгээр нь төгсгөнө. Та нар алийг нь дэмжиж байна хха

My Husband Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon