3

2.7K 171 3
                                    

Lily

Жунин бид хоёр нэг албан байгууллагт цугтаа ажилладаг юм.  Жунин гүйцэтгэх захирлын албан тушаалтай бол харин би Загварын хэлтсийн ахлах хийдэг үүрэгтэй.

Саяхан хэд хоногийн өмнө Жунины нарийн бичиг залуу гадаад ОХУ-Д гэр бүлээрээ амьдрахаар болж түүнд минь шинэ нарийн бичиг хэрэгтэй болсон тул тэрээр ажилд авах зар тавьж хамгийн туршлагатай гэсэн нэгнийг сонгож чадварлаг эмэгтэй нарийн бичиг ажилд авав.

Түүний шинэхэн нарийн бичиг нь үнэхээр үзэсгэлэн төгөлдөр, бүх юм нь таарсан жигд гуалиг өндөр сайхан биетэй учир манай ажлын газрын ганц бие эрчүүд түүнд хөл алдан араас нь гүйнэ.

Манай ажлын газрын хүмүүс
"Сүжон ирснээс хойш манай ганц бие эрчүүд түүнд хөл алдаж байнаа. Жүхён, Жэнни хоёр ч хүчтэй өрсөлдөгчтэй болж дээ" хэмээн жиг жуг хийцгээх нь мэр сэр сонсогдоно

Тэдний энэ хов жив хийсэн ярианд би тийм ч их ач холбогдол өгсөнгүй, учир нь би чинь нөхөртэй хүн шүү дээ. Жүхён ч бас үүнийг нээх их тоогоогүй гэж бодож байна , учир нь ерөнхий захирлын ганц хүү, ирээдүйд энэ байгууллагын залгамжлагч У Сэүн тэр хоёр сүй тавьсан хосууд билээ.

Жүхён буюу Аирины тухайд гэвэл тэр миний хамгийн дотны найз мөн манай байгууллагад нүүр царайгаар ажилладаг үзэсгэлэнтэй эмэгтэй.

_____________________________
A/N
Энэ хэсэг жоохон утгагүй болчихлоо тэ?
Сүжон буюу Кристал нь өмнө нь манай Жунинтай үерхдэг байсан эмэгтэй бөгөөд алдарт  F(X) хамтлагийн гишүүн бөлгөө.
⚠️⚠️⚠️Гэхдээ энэ бичвэрийг уншиж буй хүмүүсээ Сүжон маань энэ бичвэр дээр маань хорон санаатай Жэнниг хорлох гээд аргаа барцан тийм шулмын дүрээр бичигдээгүй шүү зүгээр л буруу цаг үед буруу хүндээ дурлаад тэр зүрх сэтгэлээ зогсоож чадаагүй тийм эмэгтэйн дүрээр бичигдсэн байгаа 🙏🙏⚠️⚠️⚠️⚠️⚠️⚠️
KAISTAL VS JENKAI

My Husband Where stories live. Discover now