21

6K 391 52
                                    

"Ахаа та чинь галзуурчихаа юу би-... Ммппхх" Тэхён дахиад л түүний уруулыг үмхээд авав.

"Чамайгаа дэндүү их санасан.... " Тэхён уртаар санаа алдан Жонгүгийн эгэм, цээж гээд байж болох бүхий л ил газар дээр нь үнсэж, өөрийн гэсэн тэмдэгээ үлдээж байлаа.

Жонгүгийн ухаан санаа орж гаран тэрээр удаан мэдрээгүй энэ мэдрэмжид өөрийгөө бүрэн даатгаж эхлэв.

"А-ахаа би ч гэсэн таныг с-санасан... Таныг санаад галзуурах шахсан? "

Тэхён түүнийг өргөн авч ширээн дээр суулгаад үргэлжлүүлэн үнсэх нь хичээн түүнээр байсныг илтгэх шиг.


"Ахаа намайг битгий өөрөөсөө түлхээч... Б-би танд хайртай? "

Тэдний халуухан ажил дуусч хоёул давхарладан унахад Жонгүг түүний чихэнд зөөлхөн шивнэлээ.

"Хонгор минь... Миний амьдралд чамаас өөр зүрхийг минь дүүргэж чадах нэгэн хэзээ ч байгаагүй. "

Тэхён инээмсэглэн Жонгүгийн норсон үсийг чихнийх нь араар хийх аж.

"Тэгвэл...тэгвэл я-яагаад хүү бид хоёрыг орхиод явчихсан юм бэ? "

Жонгүг зөвхөн үнэнийг мэдэхийг хүсэж байлаа.

"Чи үнэхээр мэдмээр байна уу Жонгүг? "

Тэхён ямар нэгэн нүүрний хувирал үзүүлэлгүй хэлээд түүний дээрээс босож өлгүүрт байх халаад аван өмслөө.

"Хэрвээ үнэхээр үнэнийг мэдмээр байгаа юм бол... Би хэлж өгч чадна байх. Энэ замбараагүй үйл явц тэр оройноос эхэлсэн юм... Учир нь гэвэл 5 сарын өмнө би Жүхёны төрсөн өдөрт уригдаад чамд хэлэлгүй явсан. Гэхдээ энэ гол нь биш. Би очоод эхний хундаг уусан даруйдаа тасарчихсан. Магадгүй энэ миний л буруу... Гэвч хамгийн аймшигтай нь би түүнд өөрсдийнхөө бүхий л нууцыг хэлчихсэн... Энэ л хамгийн том асуудал болсон юм? "

"Жишээ нь юу гэж?... "

Жонгүгийн хоолой асар тайван сонсогдоно.

"Б-бидний хуурамч гэрлэлтийн тухай... "

Жонгүг Тэхёны хариултыг хэсэг чимээгүй сонсчихоод уртаар санаа алдан түүнийг тэврэн авлаа.

"Ахаа... Бид одоо ямар жоохон хүүхдүүд биш ингэж салж нийлээд байж болохгүй... Одоо тэр хэнд хамаатай гэж бид биендээ хайртай? Энэ л чухал биш гэж үү? Та тэгээд тиймхэн зүйлийн энэ бүгдийг хийлээ гэж үү? "

𝐆𝐀𝐘 𝐂𝐎𝐔𝐏𝐋𝐄Where stories live. Discover now