4

3.7K 384 21
                                    

"Б-би... Би чадахгүй нь ээ? " Жонгүгийн тайзан дээр гарах цаг аль хэдийн болсон байх бөгөөд тэрээр үүнийг хийхийг үнэхээр хүсэхгүй байлаа.

"Яагаад вэ Жонгүг? Хүмүүс чамайг л хүлээж байна шүү дээ? " Жимин түүнийг ятгахыг сүүлийн 10 минут оролдож байна.

"Тийм биш ээ Ахаа? Тэр намайг хуурсан гэхээс ү-үхтлээ айж байна. " Жонгүгийн хоолой зангиран гараа цагаартал атгах нь өрөвдөлтэй.

Жиминд өөрийнхөө хайрлаж байсан, хайрласаар ч байгаа хүнээ ингэж зовж байхыг харахыг үнэхээр хэцүү байлаа.

"Зүгээр дээ Жонгүг. Тэр чамайг хуураагүй. Магадгүй найзтайгаа хамт загварын тэмцээн үзэхээр ирсэн байх... "

"Үгүй ээ Ахаа? Т-Тэр намайг хуурч байгаа. Б-би бүгдийг мэдчихсэн... "

Одоо энэхүү хүндэт тайзнаа өмнөд Солонгосын алдарт загвар өмсөгч Жон Жонгүгийг урьж байна.

"Жонгүг бүгд чамайг хүлээж байна. Надад итгэ би чиний хажууд байх болно. ? "

Жимин арай л гэж түүнийг ятган тайз руу гаргалаа.

Тэр тайзан дээр гарсан даруйдаа огцом өөрчлөгдөн саяхан л тайзны ард уйлаад сууж байсан өрөвдөлтэй нэгэн байхаа болжээ.

Жонгүгийн бяцхан хөдөлгөөнд  охидуудын зүрх хайлах шахаж золтой л тайзыг нураачихсангүй.

"Бурхан минь! Т-Тэр төгс юм ~аа? "

" Надад түүнтэй нэг шөнийг өнгөрөөх боломж олдвол өөрийгөө золиолсон ч хамаа алга ? Ким Тэхён чи азтай юм аа? Хэрвээ би-... "

"Амаа татаач дээ! А-ард түүний нөхөр сууж байна? "

Өнөөх ам хуураагүй чалчиж байсан охин амаа дарснаа  'Т-Тэр над руу аймар харж байна уу? " гэх нь тэр

"Үгүй ээ. Тэр нэг эмэгтэйг хөтлөөд явчихлаа. "

-

Жонгүг тайзнаас буухдаа тэвчиж байсан нулимсаа сул тавин чангаар уйлж эхлэлээ.

"Т-тайвшир Жонгүг а? Чи яачихав аа?... Битгий намайг айлгаад байлдаа? "

"Т-Тэр н...на-намайг харсан даруйдаа шууд л н-нэг эмэгтэйг хөтлөөд... Га-гарчихсан. Магадгүй Б-би түүнд х-хангалттай бус байгаа б-байх тийм үү. А-ахаа? "

"Ү-үгүй дээ чи бол хамгийн сайн нөхөр мөн хүүгийнхээ хайртай аав нь. "

" Г-гэхдээ би итгэхгүй байна. Т-Тэр намайг хайрлана гэж амласан биз дээ...-"

Жонгүгийг уйлагнан үгээ зөөж ядахад Жимин түүний уруулыг үмхэн авлаа.

"Пак Жимин Жон Жонгүг бол нөхөр хүүхэдтэй хүн... Чи буруу зүйл хийгээд байна? "

𝐆𝐀𝐘 𝐂𝐎𝐔𝐏𝐋𝐄Where stories live. Discover now