19

3.5K 332 31
                                    

"Гэхдээ ахаа та үүнийг бүтнэ гэдэгт итгэлтэй байна уу ? "

Жонгүг цэцэрлэгт хүрээлэнгээр алхах хоёр хосыг харангаа амандаа үглэнэ.

"Жонгүг маяглаад байлгүй тэдэн дээр очоод Тэхёныг үнс? "

"Ю-ЮУ!... Б-би ямар галзуурсан биш яах гэж түүнийг үнсэх юм! Тэглээч би энэ бутан дунд удаан нуугдаад байж чадахгүй нь! "

Сокжин духаа алгадсаар Жонгүгийг тэдний зүг түлхэчихэв. Жонгүг хөл алдан унахын завдалгүй Тэхён түүнийг тосон авлаа.

"Ж-жонгүг чи энд юу хийж...? " Тэхён гайхсан харагдана.

"Х-хөөх ингэж таарна гэж санасангүй шүү? Ямар сонин учрал вэ? " Жонгүг худлаа инээсээр хувцасаа гөвж эхлэв.

Харин бутны цаанаас тэднийг ажиглаж зогссон Сокжин түүнийг үнс хэмээн гараараа дохиж байлаа.

Жонгүг түүнээс харц буруулан доош харахдаа үнэхээрийн итгэмээргүй зүйлийг Тэхёнаас асуух нь тэр.

"Н-намайг үнсмээр байна уу? "

Тэхён түүний юу яриад байгааг төдийлөн сайн ойлгоогүй ч ганцхан Жонгүгийн зөөлхөн уруулыг амтлахыг хүсэж байгаагаа мэдэж байсан юм.

Жонгүг дээш харан инээмсэглэхэд Тэхён түүний эрүүнээс барин уруулыг нь үнсэж орхив.

Үүнийг харж зогссон Жүхён хөмсөг зангидсаар Жонгүгийг чанга түлхэн газар унагаачихав.

"Ч-чи яаж байна аа! " Тэхёны нүд аяганаасаа гарахнуу гэлтэй томрох аж.

"Сонсож бай Жон Жонгүг! Чиний хэн байх чинь надад хамаагүй. Хамгийн гол нь миний залууд гар хүрвэл би зүгээр өнгөрөөж чадахгүй! "

Жонгүг газраас босохдоо зэвүүн инээмсэглэж харагдлаа.

"Чи анзаараагүй юм уу? Тэхёны зүрх над руу тэмүүлж байгааг? Тэхён яагаад надаас салах болсныг, яагаад намайг орхих болсныг би ойлгосон. Энэ бүгдийг мэдэж байсан ч мэдээгүй мэт царайлсан юм. Надад амархан байсан. Харин Тэхёныг миний төлөө чамд санаа тавьж байгаад дургүй хүрч байсан ! Одоо болсон биз дээ би бүгдийг мэдчихсэн! "

"Хүлээ-... Чи юуг мэдсэн юм! " Тэхёны хоолой айсан сонсогдоно.

"Өөрийнхөө мэдэх ёстой зүйлийг...? "

Тэхёны царай хувьс хийн гартаа барьж байсан ундаагаа асгаж орхив.

"Надад зүгээр л хэлчихгүй яасан юм бэ! Би мэдсэн Тэхён... Чамайг хэзээ ч эргэж ирэхээргүй гадаад явах гэж байгааг? Бид иймхэн зүйлээс болж бие биенээ зовоох төрлийн хүмүүс мөн гэж үү? Би чиний нөхөр, тиймээс чамайг ойлгох л байсан. Харин одоо хэтэрхий оройтсон бид хэн хэндээ хамааралгүй болцгоосон... Тэнд очоод сайхан амьдраарай. "

Жонгүг эргэж харан явахын завдалгүй Тэхёны сул хоолой түүнийг зогсоож чадав.

"Гол учир нь эндээ байгаа юм биш... Учир нь гэвэл миний эцэг эх бидний гэрлэлтийш эсэргүүцэж байсныг чи мэднэ. Тэд намайг чамаас салж өөр нэгэнтэй гэрлээд гадаадад очиж амьдрахыг тулгасан. Эс тэгвээс хүү та хоёрыг минь амьд үлдээхгүй гэж хэлсэн. Би ч хэндээ тэднийг галзуурчихаж гэж бодсон ч энэ үнэхээр үнэн байсан юм. Тэд чамайг үзэн яддаг Жонгүг.... Миний эцэг үнэхээр аймшигтай хүмүүс! Аавын хэлснээр би бүгдийг хийсэн. Гэвч тэр амласандаа хүрээгүй юм... "

"Алах гэнэ ээ? Ха...наад утгагүй ярианд чинь итгэнэ гэж санаа юу? Арай өөр сэдэв олдсонгүй юу? "

"Жонгүг сүүлийн удаа надад итгээч дээ? "

𝐆𝐀𝐘 𝐂𝐎𝐔𝐏𝐋𝐄Where stories live. Discover now