PART10

3.7K 199 37
                                    

Хусог ах бол гаж донтон... Энэ л миний толгойд орж ирсэн бодол байсан юм. Үгүй бол яах гэж тийм ном уншингаа миний зургийг харж алчуурнуудыг минь хадгална гэж?? Аав ээжийн минь хөрөнгийг авах гэж алчихаад харин одоо надад ирэх мөнгийг авч сүүлд нь гаж хүслээ хангахаар намайг амьд үлдээсэн гэдэгт нь би итгэлтэй байна. Айж байна... Над шиг хүчгүй сул дорой амьтан өөрөө араатан дээрээ хүрээд ирчихэж.

Хусог ах ороод ирэхэд зүрх минь зогсох шиг л болж одоо яах тухайгаа бодох ч сэхээ гарсангүй. Толгойд бүх зүйл минь эмх замбараагаа алдаж би одоо яах ёстойгоо ч бодож чадахгүйд хүргээд байлаа. Хусог ахын хөмсөг зангиран ширээ рүүгээ харчихаад над руу хурдтай алхаж "Мин Хэран!! Хүний өрөөнд дураараа юу хийж байгаа юм" гэх хэтэрхий хүйтэн хоолойгоороо тайван гэгч нь хэлээд өмнөхөн минь тулаад ирчихэв. Нэг алхам..., хоёр алхам..., гурван алхам... Ухарч алхсаар аль хэдийнэ хананд тулаад иржээ харин хусог ах ширээнийхээ урд зогсоод өнөөдөр хүргэлтээр ирсэн уутыг задалж байв. Хэдхэн мөчийн дараа би цочиролд орж амаа даран жигд амьсгалахыг хичээнэ. Уутан дотроос гав болоод ташуур гарж ирсэн нь амьсгалыг минь дээрдүүлж зүрхийг минь бөмбөрүүлэх бол толгойд минь зөвхөн эндээс яаж зугтах тухай олон мянган бодол эргэлдэж байсан юм.

Тэр над руу эргэж харсан... Өмнө нь харж байгаагүй аймшигтай харцаараа намайг харсан...

•••

Хусог ах ташуурыг гавтай барьсаар надад ойртож байснаа гэнэтхэн инээн "Бурхан минь хэран авхай та чинь юу бодоод байгаа юм, өөрийнхөө царайг харсан ч болоосой" гэсээр элгээ даран хөхөрч эхэллээ. Харин би юу болоод байгааг гайхан саяхан л нулимс урсгах нь холгүй айж байсан бол одоо тэр бүх айдас минь хийсэн одож хусог ахыг шалан дээр өнхрөхийг харан нүүрэндээ инээмсэглэл тодруулав.

Хусог ах надаар тоглоом хийсэн гэдгийг би ойлгосон юм. Хусог ах сонирхлоороо бага зэрэг эвгүй сэдэвтэй ном бичдэг юм билээ. Харин миний зураг алчуур түүнд үнэхээр үнэ цэнэтэй тул хусог ахад ч бас өөрийнх нь үнэ цэнэтэй анхны номныхоо завсар хийсэн гэсэн. Хавтастай материал бол миний овгийг солихын тулд саяхнаас бэлдэж эхэлсэн хэрэгтэй зүйлс юм. Ташуур гавны тухайд гэвэл хусог ахын найз нь хусог ахаас хариугаа авч тоглож байгаа гэсэн одоо бодоод байх нь би хэтэрхий их зүйлс төсөөлж түүнээсээ ч айгаад их ичмээр зүйл хийж орхиж.

Хусог ахын гарын хоолыг идэнгээ бид маргааш түүний амралтын өдөр юу хийхээ ярилцаж байв. Хусог ах түрүүлж идэж дуусгачихаад өөртөө дарс надад жүүс хундаглан урд минь тавиад "Маргааш хамт явж дугуй унацгаая" гэсээр амар амгаланг мэдрүүлэх тийм л дулаахан эелдэг инээмсэглэлээрээ инээн дарсаа шимлээ. Би ийм хөөрхөн эелдэг ахыгаа аймшигтайгаар буруу ойлгосондоо үнэхээр ичиж байна.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 31, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

++MY BROTHER++Where stories live. Discover now