PART 3

5.1K 189 9
                                    

Өглөө нарны туяа нүүрэн дээр минь тусахад арай гэж нүдээ нээн босох гэж оролдоход бие минь хүндрэн буцаад хэвтлээ өглөө үнэхээр босоход хүндрэлтэй болохоор босохыг ч хүссэнгүй хэвтсээр л байлаа

Цаг хэд болж байсныг ч анзааралгүй тааз ширтэн бодол болсоор хэвтэж байхад хаалга тогшив ор гэхэд жимин ах тавцантай зүйл барьсаар орж ирлээ

Жимин:зүгээр үү өглөөний хоолоо идэхээр бууж ирсэнгүй тэгэхээр чинь чамд шөл авчирлаа

Нүдэнд нь санаа зовнил харагдаж байх агаад үүнийг харахад энэ гэрт надад санаа тавьж байгаа хүн байгаад би үнэхээр их баярлаж байв түүнийг яг л ах шиг минь надад халамж тавихыг харахад нүүрэнд минь инээмсэглэл тодроно

Жимин ширээн дээр хоолоо тавьчихаад нааш ойртон духан дээр минь гараа тавьж үзээд :бурхан минь чи халуурч байна

Гэсээр өрөөнөөс гаран удалгүй гартаа алчуур хүйтэн жин барьсаар орж ирлээ
Энэ хүн надад санаа тавьж яг л гэр бүл шиг минь хандаж байгаад би үнэхээр жаргалтай байна жимин хүйтэн жин тавьж надад шөл уулгачихаад юмаа хураахаар өрөөнөөс гарлаа бие минь сульдаж байсан болохоор зовхи минь хүндэрч гүн нойронд автав

Сэрэхэд үнэхээр бие минь дээрдсэн бололтой босоод өрөөнөөсөө гаран доош буувал тэхён жимин хоёр хөгжилтэй нь аргагүй инээлдсээр хоолоо хийж байлаа тэд энэ гэр бүлийн уур амьсгалыг тэс ондоо болгож байгаа нь илүү таатай санагдуулж байна магадгүй жимин ах ирснээр бүх зүйл өөрчлөгдөж бид жинхэнэ гэр бүл болж байгаа байх

Жимин:өөө хэра бие чинь дээрдсэн үү буугаад ир ширээгээ засаад оройн хоолоо идэцгээе

Би:за
Бид бүгд ширээндээ сууцгаахад жимин ах хоол болон хачирнуудыг ширээн дээр өрж байлаа

Би:би туслах уу??

Жимин:хэрэггүй ээ бие чинь сайнгүй байгаа байх харин маргааш туслаарай

Би:за тэгье ээ
'Ахх тэр үнэхээр сайхан сэтгэлтэй юм яг л төрсөн ах шиг'
Бид хоолоо идэнгээ юм ярьцгааж байлаа яг л гэр бүл шиг

Жимин:Бие чинь овоо дээрдсэн бололтой

Би:ммм тиймээ жимин таны ачаар...   Баярлалаа гээд ширээнээс босон түүнд бөхийлөө

Жимин сандран босч ирээд:т.тэ.тэгэх хэрэггүй дээ бид чинь гэр бүл бас намайг ахаа гэж дуудаарай гээд нүдээ онийлгон инээлээ

Би:мм баярлалаа ахаа нүдэнд минь бага зэрэг нулимс цийлэгнэн түүнд мэдэгдүүлж санааг нь зовоохгүй гэсэндээ буцаагаад залгилаа

++MY BROTHER++Where stories live. Discover now